Шилэн Цогоо хэмээх нэрээр жиргээнд идэвхтэй байдаг иргэн Б.Цогтгэрэлийг мэдэх хүн цөөнгүй. Тэрбээр “дээр үед” Улаанбаатар радиод сэтгүүлч байгаад МАН-д элсч, улмаар тус намын газрын дарга хүртэл дэвшин ажиллаж байлаа. 2012 оны сонгуулийн дараа УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанд нэг хэсэг зүтгэсэн. Харин 2016 онд намаа том ялалт байгуулахад Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар томилогдож байсан юм. Мань эр сүүлийн үед төрийн өмчит аж ахуйн газруудад шилэн дансыг шалгаж бөөн “факт” илрүүлж байгаа бололтой.
Тэрбээр өнөөдөр “Эрдэнэт ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн охин Б.Буянжаргалын сургалтын төлбөр болох 102,385,101 төгрөг 24 мөнгийг Эрдэнэт Үйлдвэрээс Канадын Торонтогийн Их сургууль руу шилжүүлжээ. Одоо өршөөл байхгүй шүү! Огцор” хэмээн жиргэжээ. Хамгийн гол нь түүний дэлгээд байгаа баримт үнэхээр бодитой юу? Эрдэнэт үйлдвэр, Х.Бадамсүрэн захирал хариулт өгөх биз ээ.
Д.Лхагва