УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнөөдөр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр:
-Намайг АН-аас гарсан гэдэг бол буруу ойлголт. Би намаасаа гараагүй, намайг намаас хассан юм. Тэр үеийн удирдлагуудын гаргасан шийдвэр л дээ. Энэ шийдвэрээ засч, залруулах байх гэж итгэж байгаа.
-Өнөөдөр шударга ёсны хонгил нурсан уу гэвэл нураагүй. Зөвхөн толгойг нь л сольсон. Их бие, хөл гар хөл нь хэвээрээ байх шиг байна.
-Ч.Сайханбилэг захидал бичиж суухаар эх орондоо ирэх хэрэгтэй. Би эх орноосоо урвадаггүй. Эх орноо худалдахтай би эвлэрэхгүй.
-Улс орныг дампууруулж, ирээдүйг нь балласан хүний нэг нь яах аргагүй Ц.Элбэгдорж. Би хэн нэгэн хүнтэй сөргөлддөг хүн биш. Үнэт зүйлийнхээ төлөө алалцдаг хүн гэгчлэн ярилаа.