Орон нутгийн сонгуулиар МАН нийслэлийн 8 дүүрэгт ялалт байгуулсан бол АН Сүхбаатар дүүрэгт олонх болсон. Харин Баянгол дүүргийн ИТХ-д МАН 20, АН 18, ХҮН 2, МАХН 1 нэр дэвшигч ялалт байгуулсан билээ. Өнөөдөр ялалт байгуулсан хүмүүс үнэмлэхээ авахаар БГД-ийн ЗДТГ-ын байранд очжээ. Гэтэл МАХН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан ч ердөө өчигдөрхөн МАН-д элссэн Э.Магнайбаярыг сонгогчид таагүй уур амьсгалаар угтжээ.
Тодруулбал, БГД-ийн 23 дугаар хорооны иргэдийн төлөөлөл “урвагч” Э.Магнайбаяр руу гурил цацаж, өндөг шидэж эсэргүүцлээ илэрхийлжээ. Ардчилал, хүний эрх гэдэг талаас нь харвал энэ залууд буруу байхгүй. Аль нэг намд элсэх, гараад өөр намд орох бол хувь хүний эрхийн асуудал. Байх л үзэгдэл. БГД-ийн зарим сонгогчдын хувьд МАХН-ын нэрээр сонгогдон гарч ирснийхээ маргааш нь шахуу эрх баригч МАН-д элссэнд дургүйцээд байгаа бололтой. Юутай ч Э.Магнайбаяр МАН-д элссэнээр тус дүүрэгт МАН засаглах боломжтой болж байгаа юм.
Д.Доржлхагва