“Жаст” группын захирал асан Ш.Батхүү, “Алтжин” группийн Г.Алтан нарын зургаан хүнд холбогдох хэргийг шүүх хуралдаан өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 11 дэх өдрөө үргэлжилж байна. “Жаст” группын захирал асан Ш.Батхүүг тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга байсан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбат нартай бүлэглэн, хуурамч бичиг баримт бүрдүүлэн Эрдэнэт үйлдвэрийг өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаанд тавьж, тус үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт буруутгаж буй юм. Тус хэргийн нотлох баримтыг шинжилж дуусаад байгаа бөгөөд шүүх бүрэлдэхүүн өнөөдөр шийдвэрээ гаргах аж.