Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга Баянхонгор аймгийн иргэдтэй уулзах үеэрээ “…Хээр газар сургууль, эмнэлэг барьчихсан байна. Зам, ус, цахилгаан байхгүй. Ийм бүтээн байгуулалт бүх аймаг сумдад байна. Одоо 21 дүгээр зуунд дэд бүтэцгүй эмнэлэг, сургууль, байшин барихаа больё. Суманд халуун устай болъё гэж үзээд Баянлиг, Бууцагаан сумдыг шинэчлэн барьж байсан. Мэргэжлийн хяналтын газрын дарга нь байна уу? Яахаараа дэд бүтэцгүй газар 6-7 тэрбумаар барилга барьчихдаг юм бэ? Одоо дулаан очихгүй учраас энэ өвөл тас хөлдөнө. Гэр барьж байгаа биш дээ? Дэлхий даяар дэд бүтцээ барьж байгаад дараа нь байшингаа барьдаг юм. Одоо энэ хохирлыг хэн барагдуулах юм? Энэ чинь татвар төлөгчдийн л мөнгө шүү дээ” гэлээ.