Сүүлийн үед 60 тэрбумын хэрэг гэгчээр “занимаалдаж’, намынхаа эв нэгдэлд мина булаад байгаа УИХ-ын гишүүн Д.Оюун-Эрдэнэ уг асуудлаараа ТЕГ-т хандаж албан бичиг илгээснээ өөрийн твиттер хуудсаараа дамжуулан олон нийтэд нээлттэй зарлажээ.
Тэрбээр “ТЕГ Монгол Улсын ашиг сонирхлыг хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах, төр, нийгэм, эдийн засагт ноцтой хохирол учруулж болзошгүй ажиллагаанаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй! Төрийн албыг үнэлэх схем бүхий “60 тэрбум’-ын асуудлаар ямар байр суурьтай байгааг хамтдаа тодруулцгаая!’ хэмээн жиргэсэн байна.