Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв, Зочлох үйлчлэх салбарын сургалт хөгжлийн төвүүдийн хамтран Улаанбаатар хот, 21 аймгийн хэмжээнд зохион байгуулдаг Аялал жуулчлалын төрөлжсөн сургалт 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Сургалт аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой иргэд, залуус, хөдөлмөр эрхлэхийг хүссэн хүн бүрд нээлттэй, үнэ төлбөргүй гэдгээрээ онцлог, илүү өргөн хүрээг хамардаг. Улаанбаатар хотод зохион байгуулагдах сургалт Зочид буудал, зоогийн газрын удирдах ажилтан, Тогооч, Бартендер, Бариста, Зөөгч, Зочин угтагч, Өрөөний үйлчлэгч, Хаалгач, ачаа зөөгч, Хөтөч, тайлбарлагч, Аяллын жолооч чиглэлээр энэ сарын 21-нээс эхэлнэ. Та бүхнийг урьж байна.
Сургалттай холбоотой мэдээллийг: 8998-2319, 8809-2319, 7000-6729 утаснуудаас авна уу.