Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 35, 55 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, хотын зүүн бүсийн байгууллага, иргэдийг чанартай дулааны эрчим хүчээр хангах зорилгоор 348 Мвт-ын хүчин чадалтай “Амгалан” дулааны станцыг барьж байгуулахаар шийдвэрлэж байлаа. Улмаар уг станц ашиглалтад орж, нийслэлийн зүүн бүсийн дулааны хангамж харьцангуй сайжирсан. Гэхдээ тухайн бүс нутагт барилга, орон сууц ихээр баригдах болсноор дулааны асуудлыг дахин эргэж харах шаардлага тулгарсан. 16 давхараас доошгүй орон сууцнууд ашиглалтад орж байгаагаас дулааны асуудал дахиад хөндөгдсөн гэсэн үг л дээ. Өөрөөр хэлбэл, Амгалангийн дулааны станцыг өргөтгөх шаардлага үүссэн юм.
2020 оны 2 дугаар сарын 20-нд Амгалангийн дулааны станцыг дулаан цахилгаан хослон үйлдвэрлэх станц болгон өргөтгөх төслийг эхлүүлэхээр Засгийн газраас төлөвлөсөн боловч энэ зун ажил хийгдсэнгүй. Хэрвээ өргөтгөлийн ажлыг дуусгаж чадвал хотын зүүн хүрээнийхний дулааны хангамж эрс сайжрах юм. Цаашилбал, 5 дугаар цахилгаан станцыг барих зорилт шийдлээ хүлээж байна.
Д.Лхагва