Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан Д.Гэрэлийг АТГ-аас шалгаж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээллээ. Түүнийг ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнийн гомдлын дагуу бусдыг тагнаж, чагнасан гэх хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна.
Түүнийг 2020 оны 8 дугаар сарын 25-нд Засгийн газрын ээлжит хуралдаанаар үүрэгт ажлаас нь өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн юм. Д.Гэрэл нь 68 настай. Улаанбаатар хотын харьяат. Улаанбатар хот дахь орос сургалттай гуравдугаар сургууль, ЗХУ-ын /хуучнаар/ Улсыг аюулаас хамгаалахын дээд сургууль төгссөн мэргэжлийн тагнуулч. Мөн Токиогийн Гадаад хэлний дээд сургуулийг төгссөн хэлний боловсрол сайтай гэгддэг.
Л.Болд