УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан яг одоо үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Т.Доржханд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд хандаж “Төрийн банкийг хувьчилна гээд 8 жил боллоо. Яг хэзээ хувьчлах гэж байна вэ?” хэмээн асуув. Л.Оюун-Эрдэнэ сайд “Төрийн өмч болгон муу, хувийн өмч болгон сайн байдаг юм биш. Энэ утгаараа өмч хувьчлал болгон зөв биш. Бид өнгөрсөн хугацаанд өмч хувьчлал нэрээр олон зүйл дээр алдсан. Зарим стратегийн ач холбогдолтой обьектуудаа төр мэдээд явах нь буруу биш. Сүхбаатарын талбайгаа хүртэл хувьчилсан байсан шүү дээ. Төрийн банкийг хэзээ хувьчлахыг би яг одоо он, сар, өдрөөр нь тодорхой хэлж мэдэхгүй” гэлээ.
Д.Дорж