Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дэд сайдуудыг томиллоо. Тэднийг Ерөнхий сайдын санал болгосноор танхимын гишүүдийн 100 хувийн саналаар ийнхүү төрийн өндөр албанд томилов. ЦЕГ-ын дарга С.Баатаржав Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар, Үндэсний фронт хөдөлгөөний экс тэргүүн Б.Баярмагнай Батлан хамгаалахын дэд сайдаар, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа Эрүүл мэндийн дэд сайдаар томилогдож, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр нар үүрэгт ажилдаа улирчээ.
1. БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр
2. Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай
3. Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг
4. ХЗДХ-ийн дэд сайд С.Баатаржав
5. ХНХ-ын дэд сайд С.Зүльфикар
6. БХБ-ын дэд сайд Э. Золбоо
7. БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр
8. ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ
9. Соёлын дэд сайд М.Батбаяр
10.УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал
11.ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсуурь
12.Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай
13.Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа