Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг баталж, нийт 17 сайд, 14 яамтайгаар ажиллахаар тогтоод байгаа билээ. Улмаар МАН-ын Удирдах зөвлөл үдээс хойш хуралдаж шинэ сайд нарын нэрсийг тодруулжээ. Тухайлбал, Монгол Улсын Шадар сайдаар Я.Содбаатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайдаар Н.Энхтайван, Эрчим хүчний сайдаар Н.Тавинбэх, БСШУ-ын сайдаар Л.Цэдэвсүрэн, Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар, Зам тээврийн хөгжлийн сайдаар Л.Халтар, ХХААХҮ-ийн сайдаар З.Мэндсайхан, Соёлын сайдаар С.Чулуун, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Сарангэрэл, Эрүүл мэндийн сайдаар Б.Цогтбаатар, Барилга хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар, Батлан хамгаалахын сайдаар Г.Сайханбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Х.Нямбаатар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар А.Ариунзаяа, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайдаар Г.Ёндон нарыг тус тус дэмжсэн байна. Өмнөх танхимын сайдуудаас Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар, Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар улирч, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдох нь тодорхой байна.
Д.Дорж