2020 оны сонгуулиар Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж, сонгогчдын хамгийн олон хүний санал авсан УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр үргэлжилж шийдвэрээ гаргалаа.
Шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт зургаан жилийн хорих ял оноож, Ж.Эрдэнэбатын нийтийн албанд ажиллах эрхийг 6 жилээр хасав.
Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, Засгийн газрын 2017 оны 90, 91 дүгээр тогтоолоор баталсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уул орчмын дурсгалт газрын хилийн зааг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт хамааралгүй газарт нөхөн олговор олгохдоо бусдад давуу байдал олгосон хэмээн буруутгасан юм.