Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр (2020.06.30) 91 тоот зарлиг гаргаж, Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг товлон зарлав. Тус зарлигт: “Монгол Улсын Үндсэн хуулийн хорин долдугаар зүйлийн 4, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 12.00 цагт товлон зарласугай” гэжээ.