Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр (2020.06.18) Ерөнхий сайд асан С.Баяр, Да.Ганболд, Б.Бямбасайхан, С.Баярцогт нарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан боллоо. Уг хуралдаанд оролцож буй хүмүүсийн гурав нь буюу Да.Ганболд, Б.Бямбасайхан, С.Баярцогт нар УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа юм.
С.Баярцогт, Д.Ганболд нарт тус бүр 10 тэрбум, С.Баярт таван тэрбум, Б.Бямбасайханд хоёр тэрбум төгрөгийн барьцаа байршуулах шаардлага бүхий таслан сэргийлэх арга хэмжээг гаргасан байсан бөгөөд өнөөдрийн байдлаар зөвхөн С.Баяр 500 сая төгрөгийн барьцааг шүүхийн тусгай дансанд байршуулсан байгаа учир С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн дараагийн шүүх хурал хүртэл цагдан хорих шийдвэр гаргаж, шүүх хуралдааныг зургаадугаар сарын 22-ны 09:00 цаг хүртэл хойшлууллаа.