У.Хүрэлсүхийн Засгийн газар дэлхий дахинд нүүрлээд буй “COVID-19” цар тахлын үед “Зангарагтай” шийдвэрүүд гаргалаа гэж опон нийт ам сайтай байна. Мэдээж шүүмжлэх нэгэн байгааг ч үгүйсгэхгүй. Гэхдээ л өмнөд хөршид цар тахлын чимээ дөнгөж сонсогдох үеэс л Монгол Улсын Засгийн газар, Упсын Онцгой комисс яаралтай арга хэмжээ цаг алдалгүй авч хэрэгжүүлж эхэлсэн. Үр дүнд нь өнөөдөр манай улс дотооддоо халдвар тархаагүй цорын ганц тусгаар тогтносон улс, үндэстнээрээ олон улсад нэр хүндээ бататгаж, танигдсан гэж хэлж болно. Засгийн газар хамгийн түрүүнд хүүхэд багачуудыг эрсдэлээс хамгаалж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, урд хөршөөс халдварт вирус орж ирэхээс сэргийлж, улсынхаа хилд хязгаарлалт хийсэн. Дараагийн арга хэмжээг эрүүл мэндийн салбарт чиглүүлсэн. Эмнэлгийн нэн шаардлагатай тоног, төхөөрөмж, эм, ариуггал халдваргүйжүүлэлтийн бодис зэрэгт улсын нөөцөөс хөрөнгө гаргаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг амжилттай зсхион байгуулаад байгаа билээ. Засгийн газар халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс олон нийтийн бэлэн байдал, хөл хорио тогтоож, хүн олноор цуглардаг кино театр, бар, караоке зэргийн үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа юм.
Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш гадаадын улс оронд хүнд нөхцөл байдалд ороод буй элэг нэгт Монголчуудаа татан авах ажлыг шат дараатай зохион байгуулж, өнөөдрийг хүртэл дэлхийн 30 улс орноос 8498 иргэнээ эх оронд нь авчраад байна. Үүнээс 3488 иргэнийг агаарын замаар буюу 18 удаагийн тусгай үүргийн нислэгээр, 5010 иргэнийг газраар татан авчирсан. Үндсэндээ өнгөрсөн нэгдүгээр сараас хойш гадаадын улс орнуудаас 62 мянган иргэн эх орондоо иржээ. Цаашид эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн 10 мянга гаруй иргэнээ татаж авчрах ажлыг Засгийн газар, Онцгой комисс зохион байгуулж байна. Засгийн газар орлого тасалдаж, амьжиргаа нь буурсан иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлд нэлээд шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлээд байгаа билээ. Тодруулбал, нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвараас чөлөөлж, хувийн хэвшилд ажиллаж буй иргэддээ 200 мянган төгрөгийн урамшуулал олгож байгаа. Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед ипотекийн зээлийн төлөлтийн хугацааг зургаан сараар хойшлуулж, зээлээ төлж буй иргэдэд хоёр хувийн хүүг буцаан олгохоор болсон нь нүдээ олсон шийдвэр байлаа. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг зургаан сарын хугацаанд 100 мянган төгрөг болгож, Нийгмийн халамжийн сангийн тэтгэвэр, тэтгэмжийг мөн хугацаанд 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, малчдаа дэмжих зорилгоор ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болсон нь мөн л зорилтод бүлгийнхнийг дэмжсэн шийдвэр байв. Цар тахлыг төр, иргэн хамтарч, хүчээ нэгггэж эрсдэл багатай даван туулахын тулд дахин хоёр шатны арга хэмжээг авч хэрэгжүүлсэн юм. МАН, Засгийн газар эрсдэлтэй цаг үед ард түмнийхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэгдүгээрт тавихын зэрэгцээ эдийн засгаа дэмжиж, тэтгэхээ орхигдуулаагүйд олон нийт талархалтай хандаж байна. Урд хөршид корона вирусийн цар тахал гарсан тэр үеэс өнөөдрийг хүртэлх хугацаанд Засгийн газраас бодлогын ямар арга хэмжээ авсан талаарх мэдээллийг багцлан хүргэе.
20 МЯНГА ГАРУЙ ИРГЭН ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ТӨЛБӨРӨӨ ХОЙШЛУУЛЖЭЭ
Засгийн газар орлого нь доголдож, төлбөрийн чадваргүй болсон иргэддээ боломж олгож, төрөөс санхүүжүүлж байгаа тав болон найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн төлбөрийг зургаан сарын хугацаанд хойшлуулах шийдвэрийг гаргасанд олон нийт ихээхэн талархаж байгаа билээ. Учир нь, тус шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлснээс хойш 20 гаруй мянган иргэн ипотекийн зээлийн төлбөрөө хойшлуулаад байна. Банкуудад төрөөс санхүүжүүлж байгаа тав болон найман хувийн хүүтэй зээлд 72 мянган иргэний 3.4 их наяд төгрөгийн зээл байна. Орлого нь доголдож, төлбөрийн чадваргүй болсон иргэд зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлтээ арилжааны банкуудад өгч, эхний ээлжид тавдугаар сарын 1-ний дотор хүсэлтээ гаргасан иргэдийн зээлийг шийдвэрлэж, шат дараатай ажиллаж байгаа аж. Ингэхдээ банкууд иргэдэд хүндрэл учруулахгүй үүднээс зээлийн хугацаа хойшлуулах хүсэлтийг цахимаар авч, гэрээний өөрчлөлтийг шуурхай шийдвэрлэж байна. Хүсэлт гаргасан иргэдтэй гэрээ байгуулахдаа банкууд Монголбанкнаас зорилтот бүлгийн зээлдэгч болон зээлээр худалдан авч буй орон сууцанд тавьсан шалгуурт үндэслэн өөрийн дотоод журам, зааврыг мөрдөн ажиллаж байгаа аж. Ипотекийн зээлийн хөтөлбөрт оролцогч 11 банканд өнгөрсөн сард л гэхэд ойролцоогоор 52 мянган зээлдэгч зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт гаргаж, түүнээс 20 гаруй мянга нь хойшлуулаад байгаа юм байна. Харин зээлээ хугацаандаа төлж байгаа иргэдийг ч мөн дэмжихээ мартсангүй. Тэдэнд хоёр хувийн хүүг нь буцаан олгохоор болсон. Энэ талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын ахлах эдийн засагч Г.Намуун “Зээлийн төлбөр хойшлуулах хүсэлт гаргаагүй иргэдийг эдийн засгийн дарамтад орохоос урьдчилан сэргийлж нийт жилийн нэрлэсэн хүүний хоёр нэгж хувьтай тэнцэх хэмжээний дэмжлэгийг гурван сарын хугацаанд төрөөс хариуцахаар болсон” гэлээ. Харин тухайн иргэн зээлээ хэдий хугацаанд төлж байгаатай холбоотойгоор ялгаатай дүн гарч байгаа аж. Мөн иргэдийн хэрэглээний зээлийг 12 сараар хойшлуулах шийдвэрийн хүрээнд банк болон банк бус санхүүгийн байгууллагууд 100 гаруй мянган иргэний зээлийн хугацааг хойшлуулаад байгаагаас харахад энэ шийдвэр зорилтот бүлгийнхэндээ хүрч, хөрсөндөө буужээ.
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛСНӨӨР 86.3 ТЭРБУМ ТӨГРӨГ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИЙН ДАНСАНД ҮЛДЖЭЭ
Цар тахлын хөл хорио тогтоосон энэ үед Монгол Улсын Засгийн газар иргэд, аж ахуй нэгжүүдэд чиглэсэн шат дараалсан шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх шийдвэр юм. Монгол Улсад татвар төлдөг 108 мянган аж ахуйн нэгж, байгууллага бий. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд хэрэгжих уг шийдвэрт хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургууль, сайн дурын бүх даатгуулагчийг хамруулсан. Ингэснээр энэхүү боломжийг хувийн хэвшлийн аж ахуйн, нэгж байгууллагын 99.99 хувь нь хүртэж эхэлсэн. Харин үлдсэн 0.01 хувьд нь алтны компани зэрэг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж багтдаг бөгөөд энэ үед алтны үнэ ханш илүү нэмэгдэж байгаа тул чөлөөлөлтөд хамруулаагүй. Энэ тухайд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Алтны үнэ дэлхийн зах зээл дээр сүүлийн найман жилийн хугацаан дахь хамгийн өндөр түвшиндээ хүрсэн. Тиймээс дээрх чөлөөлөлтөд хамрагдахгүй. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлснөөр ажилтан болон ажил олгогчдын зүгээс татвар төлөхгүй. Үүнийг Монгол Улсын Засгийн газар төлнө. Харин төлсөн бол буцаан олгоно” хэмээн мэдээлсэн. Ийнхүү Засгийн даатгалын шимтгэлээс чөлөөлснөөр 86.3 тэрбум төгрөг иргэн, аж ахуйн нэгжийн дансанд үлдсэн байна. Засгийн газар цар тахлын үед авч хэрэгжүүлэхээр амласан бусад арга хэмжээгээ ч бодитоор хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал, амласан ёсоороо нефтийн бүтээгдэхүүний үнийг ч бууруулсан.
Нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэхээс гадна хувийн хэвшилд ажиллаж буй иргэдээс хувь хүний орлогын албан татварыг авахгүй байх арга хэмжээг улс орон даяар хэрэгжүүлснээр 318 мянган иргэн энэ төрлийн татвараас чөлөөлөгджээ. Мөн жилийн 1.5 тэрбум хүртэл борлуулалтын орлоготой 104 мянган аж ахуйн нэгжийг зургаан сарын хугацаанд НӨАТ-аас чөлөөлөөд байгаа билээ.
1.2 САЯ ОРЧИМ ХҮҮХЭД 100 МЯНГАН ТӨГРӨГИЙН ТЭТГЭМЖ АВСАН БАЙНА
Засгийн газар цар тахлын халдварын үед иргэдийн амьжиргааг дэмжих хоёр дахь шатны арга хэмжээгээ хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн халамж зайлшгүй хэрэгтэй зорилтот бүлэг рүү чиглүүлсэн нь олон нийтийн талархлыг хүлээгээд байна. Засгийн газар гуравдугаар сарын 27-ны хуралдаанаараа хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 30 мянга болгосон. Тэгвэл иргэдийн амьжиргааг дэмжих хоёр дахь шатны арга хэмжээний хүрээнд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг дахин 70 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 100 мянгад хүргэж, олгож эхэлсэн билээ. Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгож байгаа. Энэ тэтгэмжийг өнгөрсөн сарын дүнгээр 1.2 сая орчим хүүхэд авчээ. Харин Нийгмийн халамжийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд аравдугаар сарын 1-нийг хүртэл хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгохоор болсонтой холбогдуулан Хүүхдийн мөнгөн тэтгэмжид шинээр хамрагдах хүсэлт гаргасан хүүхдийн тоо 20 мянгаар нэмэгдсэн байна. Статистик мэдээллээр улсын хэмжээнд 0-18 хүртэлх насны дөрвөөс дээш хүүхэдтэй 48 мянган өрх байна. Иргэдийн орлого буурч, амьжиргааны эх үүсвэр доголдож байгаа энэ үед тус арга хэмжээ нь дээрх өрхүүдэд бодит дэмжлэг болон хүрч байгаа нь энэ Засгийн газрын онцлох шийдвэрүүдийн нэг байлаа. “COVID-19” цар тахал дэлхий нийтээр тархсан нь гадаадад оршин суудаг Монголчуудад ихээхэн дарамт болж буй. Харин Засгийн газар тэдгээр иргэдээ марталгүй иргэдийн амьжиргааг дэмжих багц арга хэмжээндээ хамруулсан. Тодруулбал, гадаадад оршин суугаа монгол иргэдийн 0-18 хүртэлх насны хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох шийдвэрийг гаргасан юм. Иймд гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100 мянган төгрөгийг хүсэлт гаргасан сараас нь эхлэн ирэх аравдугаар сарын 1-нийг хүртэл олгохоор болсон. Ингэснээр өнгөрсөн сарын байдлаар гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний 18 хүртэлх насны 27 мянган хүүхдээс 12 мянга нь тэтгэмжээ авчээ.
ХҮНСНИЙ ТАЛОНЫ МӨНГӨН ДҮНГ НЭМЭГДҮҮЛСЭНД 240 ГАРУЙ МЯНГАН ИРГЭН ТАЛАРХАЖ БАЙНА
Улсын хэмжээнд нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай буюу Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авдаг 64 мянган иргэн байна. Эдгээр иргэн нийгмийн даатгалын халамжаас сар бүр 188 мянган төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж авдаг. Харин Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа багц арга хэмжээний хүрээнд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настнууд, тэжээгч болон асран хамгаалагчгүй, хагас, бүтэн өнчин хүүхэд, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эх, одой хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд заасан хугацаанд 288 мянган төгрөгийн тэтгэвэр тэтгэмж авч эхлээд байна. Түүнчлэн нийгмийн халамж дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай, бага орлоготой өрхийг дэмжих зорилгоор сар бүр олгодог хүнсний талоны мөнгөн дүнг хоёр дахин нэмэгдүүлсэн нь энэ бүлгийн хүмүүст ихээхэн дэмжлэг боллоо.
Насанд хүрэгчдэд 16 мянган төгрөг олгож байсныг 36, хүүхдэд 8000 төгрөг өгч байсныг 16 мянган төгрөг болгосон. Сар бүр хүнснийхээ хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор амьжиргааны түвшнээр нь босго шугам татаж олгодог хүнсний эрхийн бичиг буюу хүнсний талоныг улсын хэмжээнд 240 гаруй мянган иргэн авдаг байна. Ингэхдээ нийслэл болон аймгийн төвд цахим хэлбэрээр олгодог аж. Өөрөөр хэлбэл, хүнсний талоны банкны картад нь насанд хүрсэн иргэн, хэдэн хүүхэд байна гэдгээр нь тооцож мөнгийг нь шилжүүлдэг бөгөөд тус картаараа тухайн сум, дүүрэгтээ сонгон шалгаруулалтад тэнцсэн дэлгүүрт очиж үйлчлүүлэх боломжтой аж. Иргэдийн хувьд хүнсний талонаараа мах, махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, гурил будаа, давс элсэн чихэр, өндөг жимс жимсгэнэ зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг авах боломжтой бөгөөд архи тамхи, согтууруулах ундаа авахыг хориглодог байна. Дээр дурдсан болон бусад арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг дэлхийн нийтийг хамраад буй коронавируст цар тахлын улмаас цуцалсан улс, тив дамнасан томоохон арга хэмжээнд зарцуулахаар төсөвлөсөн мөнгө, мөн сургууль боловсролын үйл ажиллагаанаас хэмнэсэн төсөв зэргээр зориулалтыг нь өөрчлөх байдлаар санхүүжүүлэхээр болсонд олон нийт ам сайтай байгаа билээ. Эдгээр арга хамжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлээгүй бол эдийн засаг одоогийнхоос дордож, олон зуун аж ахуйн нэгж, байгууллага хаалгаа барьж, олон мянган хүмүүс ажлын байргүй болж мэдэх байлаа. Харин Монгол Улсын Засгийн газар энэ бүх эрсдэлээс урьдчилан сэргийлж, нийгэм, эдийн засгийг тогтоон барьж, зөв удирдлага, зөв менежменттэйгээр хүчээ нэгтгэж ажилласны үр дүнд олон мянган хүн ажлын байртайгаа, хүүхдүүд идэх хоолтойгоо байна.
М.Энхцэцэг. “Монголын үнэн” сонин