Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1991 оны 6 дугаар сарын 08-ны 115 дугаар зарлиг, Соёлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.14.4 дэх заалт, Засгийн газрын 2007 оны 257 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Монголчуудын угийн бичиг хөтлөх журам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны А/221 дүгээр тушаал, Төрөөс хүн амын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх 2018-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 54 дүгээр заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд,залуучуудын хөгжлийн газраас “Угийн бичиг-Амьдралын мод“ нөлөөллийн ажлыг зохион байгуулж байна.
Нийслэлийн 9 дүүргийн хэмжээд Угийн бичиг хөтөлдөг, хүүхэд залуус, хойч үедээ өвлүүлэх, хөтлүүлэхэд зааж сургахад үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа шилдэг 27 гэр бүлийг шалгаруулан урамшуулах ажлыг зохион байгууллаа. Угийн бичгийн ач холбогдлыг ойлгож үр хойчдоо өвлүүлэн үлдээх соёлын өв тээгч гэр бүлүүд өөрсдийн угийн бичгийг хэрхэн хөтөлж байгаа талаар санал солилцсон юм. Сонирхуулж хүргэхэд угийн бичгийг хөтлөх олон сонирхолтой аргууд байсан бөгөөд угийн бичгийн программ хөгжүүлсэн гэр бүл хүртэл байлаа. Удам судраа мэдэж Угийн бичгээ хөтөлцгөөе.
Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар