Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр /2020.05.15/ Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ц.Элбэгдоржийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах, эрүүгийн хэргийн яллагдагч нар болох нэр бүхий 14 хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах санал ирүүлснийг хүлээн авч, хянажээ. Улмаар яллагдагч Ц.Элбэгдоржид нэр бүхий 13 яллагдагч нартай уулзахыг хориглох, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж гаргажээ.