Иргэдийн анхаарал болгоомжгүйгээс болж бага насны хүүхэд галт зэвсгээр оролдож өөрийнхөө болон бусдын амь насыг хохироох, гэмтэж бэртээх хэрэг удаа дараа гарсан. Тэгвэл өчигдөр буюу 2020 оны 5 дугаар сарын 8-нд Баянхонгор аймгийн Жинст суманд бага насны хүүхэд ТОЗ-8 маркийн буу оролдож байгаад сум алджээ.
Эх сурвалжийн мэдээлснээр бага насны хүүхэд өвөөгийндөө байхдаа буу оролдож байгаад сум алдаж, гэрт байсан 58 настай эрэгтэйг гэмтээсэн бөгөөд азаар сум хүний амь наснаас холуур өнгөрчээ. Галт зэвсгийг сумалж тавьснаас ийм хэрэг гарсан нь иргэдийн хариуцлагагүй байдалтай шууд холбоотой юм.
С.Болд