Дорнод аймгийн Дашбалбар, Матад, Халхгол суманд өчигдөр буюу тавдугаар сарын 03-нд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа.Дээрх түймрүүдэд урьдчилсан байдлаар 29.240 га талбай өртөж шатсан.Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул ой, хээрийн гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ анхааруулж байна.
Зохиогч: Admin
Одоогоос 10 жилийн өмнө ЦССҮТ цусны нөөцийг нэмэгдүүлэх, донорын үйлсийг сурталчилж, цусны донорын эгнээг өргөтгөх зорилгоор “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр”-ийг санаачилсан билээ. Өнөөдөр уг өдөр тохиолоо. Сар бүрийн 03-ны өдөр тэмдэглэдэг уг өдөрлөгийг Баянзүрх дүүргийн ИТХ, Засаг даргын тамгын газах болон тус дүүргийн Улаан загалмайн хорооноос хамтран зохион байгууллаа. Баянзүрх дүүргийн ИТХ-ын хувьд 2024 онд “Донор дүүрэг” болох зорилт дэвшүүлсэн бөгөөд сар бүрийн 3-ны өдрийн үйл ажиллагаанд он дуустал хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Түүний хүрээнд Баянзүрхчүүдийн анхаарал цусаа хандивлах буянт үйлс рүү анзаарагдам чиглээд байгаа билээ. ЦССҮТ-ийн захирал, анагаах ухааны доктор, профессор Н.Эрдэнэбаяр дээрх үйл ажиллагааг нээж хэлсэн…
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр, Хүндэт нийслэлчүүд ээ, Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа олон жил тулгамдсан суурь реформын асуудалд анхаарал хандуулсаар ирлээ. Суурь асуудал шийдэгдэхгүй бол түүнээс улбаалсан зовлон хэзээ ч арилахгүй нь тодорхой юм. Бид хамтдаа цар тахлыг даван туулж, өргөн нарийн царигийн маргааныг эцэслэн боомтын боомийг тайлж, авлигын олон асуудлыг ил тод болгож, шүүхийн шатанд шилжүүллээ. Хөгжлийн…
“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтобаяр тойрогт бус жагсаалтад орохоор болжээ. Түүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тойрогт халз өрсөлдөхөөр болжээ гэсэн мессэж тарсан ч мань эр эрсдэлийг тооцож эвслийнхээ жагсаалтыг тэргүүлж оролцохоор болсон байна. “Үндэсний эвсэл” өчигдөр сонгуульд өрсөлдөх батламжаа гардаж авсан юм. Гэхдээ түүнийг сонгуульд өрсөлдүүлэх боломж хууль эрхзүйн талаасаа байгаа юу? Ийм асуулт зайлшгүй тулгараад байна. Учир нь авлига албан тушаалын хэргээр шүүхээр шийтгүүлж байсан хүн сонгуульд нэр дэвших эрхгүй. Н.Номтойбаярын хувьд 2020 оны сонгуулийн өмнө эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр ял сонсож байсан билээ. Д.Дорж
Нийслэлийн онцгой байдлын газраас: Өнгөрсөн хоногт нийслэлийн хэмжээнд гал түймрийн 14 дуудлагатай хонолоо.Үүнээс шар өвс 7, хог 4, граш 1, эд хогшил шатсан 2 дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэлээ. Сүүлийн өдрүүдэд иргэд шар өвс шатаасны улмаас хашаа, гэр гал түймэрт өртсөн дуудлага нэмэгдэж байгаа тул ногоон бүс, зуслангийн чиглэл, гэр хорооллын айл өрхүүдийг шар өвс шатаахгүй байхыг анхааруулж байна. -Гал түймрийн аюулаас сэргийлж -Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх -Тамхи, шүдэнзний галыг бүрэн унтраах, гагнуур хийхгүй байх -Ногоон бүсэд оч баригчгүй машинтай зорчихгүй байх -Айл өрхүүд хашааны шар өвсийг шатаахгүй байх Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж ой, хээрийн түймрээс сэргийлэн…
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй. Архангай, Улаанбаатар, Дундговийн нийт, Увс, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Төв, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын зарим сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал идэх боломжгүй. Дорнодын нийт, Хөвсгөл, Дархан-Уул, Хэнтийн ихэнх, Увс, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна. Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-4.0 градусаар хүйтэн. Дорноговь, Сүхбаатар, Дорнодын ганц нэг сумдын нутгаар 1.1-2.2 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 80 орчим хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс ахиу,…
Дэлхийн хүн амд 65 ба түүнээс дээш насны ахмадууд 2022 онд 10 хувийг эзэлж байсан бол 2030 онд 12 хувь буюу 994 сая, 2050 онд 16 хувь буюу 1.6 тэрбум болж өсөхөөр судалгаа гарсан. Монгол Улсын хувьд 60 ба түүнээс дээш насны ахмад настны тоо 2000 онд нийт хүн амын 5.4 хувь, 2010 онд 5.8 хувь, 2021 онд 9.7 хувь байсан бол 2030 онд 11.9 хувь, 2050 он гэхэд 5 хүн тутмын нэг нь 60 ба түүнээс дээш настай болох магадлалтайг Үндэсний статистикийн хорооноос тооцоолжээ. 2022 оны байдлаар Монгол Улсад нийт хүн амын 10.5 хувь буюу 344.6 мянган ахмад настан…
Монголын улс төрийн сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв, түүний гол дүрүүд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хоёр болоод байна. Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатараас, Ц.Элбэгдорж Сан Францискогоос “харилцан ярилцаж” байна. Уг нь сонгууль хаяанд ирчихсэн. Гэхдээ сонгуулиас ч илүү ноцтой, анхаармаар явдлууд энэ хоёр хүний “харилцан яриа”-нд яваад байна. Тэд 2024 оны гуравдугаар сарын сүүлчээс бие бие рүүгээ довтолж эхэлсэн. Сар гаруй болж байна. Энэ хооронд ноцтой асуудлаар хэн хэн нь хэд хэдэн удаа “үг” хэлсэн. Эхлээд С.Зоригийн хэрэг, Эрдэнэтийн тухай яригдсан. Эцэстээ эрүүдэн шүүсэн гэх хэрэг, түүнд холбогдсон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын асуудал болоод байгаа юм. Хоёр долоо хоног орчмын өмнө…
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд өнөөдөр Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Дэлхийн хүн амд 65 ба түүнээс дээш насны ахмадууд 2022 онд 10 хувийг эзэлж байсан бол 2030 онд 12 хувь буюу 994 сая, 2050 онд 16 хувь буюу 1.6 тэрбум болж өсөхөөр судалгаа гарсан. Монгол Улсын хувьд 60 ба түүнээс дээш насны ахмад настны тоо 2000 онд нийт хүн амын 5.4 хувь, 2010 онд 5.8 хувь, 2021 онд 9.7 хувь байсан бол 2030 онд 11.9 хувь, 2050…
Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Тэгвэл 2024 оны 4 дүгээр сарын 25-наас 5 дугаар сарын 01-ний өдрүүдэд 73 даатгуулагч-иргэнд ЭМД-ын сангаас 58 сая 223 мянга 771 төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болголоо. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйл: Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэж…