Зохиогч: Admin

МАН-ын Бага хурлын хуралдаан эхлэх гэж байна. Хуралдаанаар УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг эцэслэн тодруулах юм. МАХН-ын дарга асан Н.Энхбаяр 30 хувийн квот авна гэдэг саналаа МАН-ын удирдлагуудад тавьсан гэдэг. Энэ үүднээсээ өөрийн хүмүүсээ нэр дэвшигчдийн эгнээнд шингээхийн төлөө уйгагүй шахаж байгаа дуулдсан. Тэдний нэг бол Соёлын дэд сайд П.Баттөр. Түүнтэй МАН-ын төв байрны үүдэнд тааралдав. “Та нэр дэвших мандатаа авах нь тодорхой болсон уу? “гэж асуувал “Харин мэдэхгүй. Бага хурал л шийдэх байх” гэлээ. Д.Дорж

Дэлгэрэнгүй

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. 2024 онд үерийн хамгаалалтын далан, сувгийн өргөтгөл шинэчлэл, засварыг 12 байршилд хийнэ. Мөн авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээг цэвэрлэж, ус зайлуулах худгийн засвар нөхөн сэргээх ажил үргэлжилж буй. Тухайлбал, БЗД-ийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн дундын буудлын булгийн ус зайлуулах тунгаагуур, Нарны зам, Цагдаагийн академийн өргөн чөлөө, Офицерын тойрог, СХД-ийн 2, 3, 4 дүгээр хороо Толгойтын суваг болон Сонсголонгийн замын борооны ус зайлуулах шугамыг цэвэрлэсэн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж танилцууллаа. Харин “Геодези, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас үерийн эрсдэлтэй дээрх байршлуудад үе шаттай…

Дэлгэрэнгүй

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.05.13-05.19 /нийслэлийн 7 дүүрэг, 18 аймгийн 44 суманд аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 3 иргэний амь насыг авран хамгаалсан. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 10 хүн гэмтэж бэртсэн байна. Нийт дуудлагын 83 нь гал түймэр, 7 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 5 нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 4 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

Дэлгэрэнгүй

Улстөрийн намууд өнөөдөр хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж СЕХ-д өргөн барина. МАН-ын Удирдах зөвлөл 14.00 цагт Тусгаар тогтнолын ордонд хуралдах юм байна. Тус намын Бага хурлын хуралдаан ч мөн цагт болох аж. Удирдах зөвлөлийн хуралдаанаар УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчид болон намын жагсаалтад орох нэрсийг эцэслээд Бага хуралд оруулах аж. Нэр дэвшигчдийг нааш, цааш нь болгох асуудлыг Бага хурлын гишүүд мэднэ. Гэхдээ Удирдах зөвлөлийнхөө шийдвэрийг дагах биз ээ. Харин АН-ын Үндэсний бодлогын хороо 16 цагт хуралдахаар болжээ. Тус намын хувьд нэр дэвших асуудал дээр нэлээдгүй маргаантай байгаа аж. Д.Дорж

Дэлгэрэнгүй

АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 19-24-нд болж байна. Олимпын эрхийн оноо олгох тус тэмцээнд 104 орны нийт 633 (эрэгтэй 326, эмэгтэй 307) тамирчин өрсөлдөх бол манай улсаас 18 тамирчин өрсөлдөж байгаа билээ. Өнөөдөр тэмцээний эмэгтэйчүүдийн 57, 66, 73 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд Монголын зургаан бөх хүч үзнэ. Тэмцээний 57 кг-ын жинд Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо, 66 кг-д Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, 73 кг-д Ц.Цогтбаатар, Эрдэнэбаяр нар барилдах юм. (Биеийн тамир, спортын улсын хороо)

Дэлгэрэнгүй

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан сонирхох нь бий. Гэхдээ барууны хэвлэлээр тийм ч нийтлэг мэдээ мэдээлэл гараад байдаггүй. Ирэх сард УИХ-ын ээлжит сонгууль болно. Үүнтэй холбоотой хэд хэдэн мэдээлэл гараад буй. Тэдгээрийн нэг бол ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн авлигын хэрэгтэй холбоотой гэх мэдээллүүд юм. Энэ талаар “The Liberum” сэтгүүлийн ахлах судлаач Альберто де Лука судлаж үзсэний дүнд дараах нийтлэлийг бичиж хэвлүүлжээ. Түүний нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна. Монгол Улс дэлхийд томоохонд тооцогдох газар нутагтай. Нийт газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 19-р байрт ордог. Тийм боловч хүн ам цөөтэй. Ердөө гуравхан сая хүн буюу дэлхийд 121-д бичигддэг.…

Дэлгэрэнгүй

 АН-д дахин нэг жигүүр шинээр ургажээ. Гэхдээ намын одоогийн эрх баригчдад халтай хэдэн хүн эвлэлдэн нэгдсэн бололтой юм. Х.Алтанхуяг, Н.Цэрэнбат нар АН-ын дарга Л.Гантөмөрийн эсрэг удаа дараа хэвлэлийн хурал зарлаж, хилийн хоригт оруулах ёстой гэж мэдэгддэг бол саяхан АН-ын Үндэсний жигүүр гэх фракц шинээр төрж сонгууль дөхсөн үед Л.Гантөмөр нар руу чулуу шидээд эхэллээ. Тэд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, АН-ын дарга Л.Гантөмөр, тэргүүн дэд дарга С.Баярцогт нарыг өргөдлөө өгч АН-аас гарахыг шаардаж хэвлэлийн бага зарлажээ. Ц.Элбэгдорж хэдийгээр “Би улстөрөөс хол хөндий байгаа, Миний оролцоо АН-д байхгүй” гэж зарлаж байгаа ч өөрийнх нь тавиулууд АН-ын бодлого тодорхойлох түвшинд хүрсэн гэж тус намын…

Дэлгэрэнгүй

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг баталсан. Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр нь жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогчид хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн онлайн үйлчилгээ үзүүлж, аж ахуйн нэгж, байгууллагад ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг төлөвшүүлэхэд хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжихэд чиглэх юм. Хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөрийн харилцааны талаар зөвлөх үйлчилгээнд 50 хүртэл ажилтантай жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллага хамрагдана. Ажил олгогчид чиглэсэн хөдөлмөрийн харилцааны сургалтад аж ахуйн нэгж,…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн МАН-ын хорооны дарга П.Сумъяабазар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасны дагуу Нийслэлийн МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдаж, хотын дарга Х.Нямбаатарыг Нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонголоо. Д.Сумъяабазар 2023 оны 10 дугаар сард хотын даргын албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгч байсан ч Нийслэлийн намын хорооны даргаараа үлдэж байсан юм. Харин энэ удаад намын ажлаа өгөв. Намын даргын ажлаа өгөхийг дээрээс нь шахаж ирсэн бөгөөд УИХ-ын сонгуульд СХД-т нэр дэвших тохироогоор намын байгууллагын тэргүүний ажлаа Х.Нямбаатарт хүлээлгэн өгөв бололтой. Түүнээс гадна ялсан намын дарга Ерөнхий сайд байна гэдэг шиг хотын дарга хотын намын хороогоо давхар удирдах зарчмаар асуудал хандав бололтой. Д.Дорж  

Дэлгэрэнгүй

УИХ, Засгийн газрын гишүүн асан, төр, нийгмийн зүтгэлтэн Д.Тэрбишдагва хоёрдахь жилдээ Үндэсний номын баярын арга хэмжээнд оролцож байна. Тэрбээр 2023 оны 9 дүгээр сарын 17-нд болсон номын баярын үеэр өөрийнхөө туурвисан номуудаа танилцуулахаас гадна гадаад хэл дээр номоо хэрхэн хэвлүүлэх талаар зохиолч, хэвлэн нийтлэлчдэд зөвлөгөө өгч байсан билээ. Д.Тэрбишдагва “Зааг” номoo Герман, Орос, Солонгос, Өвөр Монголд хэвлүүлсэн юм. Цаашид өөр хэд хэдэн улсын хэл дээр хэвлүүлэхээр бэлтгэж байгаагаа хэллээ. Түүний номууд “Монголын шилдэг нийтлэл” цувралд орсон билээ. Д.Лхагва

Дэлгэрэнгүй