Зохиогч: Admin

Урсгал сөрөх гэмт хэргийн улмаас гэм зэмгүй явган зорчигчид хохирох тохиолдол их гардаг. Учир нь хүүхэд гэлтгүй том хүмүүс эсрэг урсгалаа хардаггүй. Харамсалтай нь энэ төрлийн хэрэг зөрчил огт буурахгүй байна. Хурд хэтрүүлдэг, урсгал сөрдөг, гэрлэн дохио зөрчдөг, жолоо барьж байж гар утсаараа ярьдаг  адал балмад жолооч нарт оноох шийтгэлийг чангаруулая! Д.Дорж

Дэлгэрэнгүй

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг жил бүрийн тавдугаар сарын 3-нд тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Сүхбаатарын талбайд  “Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо” акц зохион байгуулсан юм. МСНЭ-ээс улс төрийн намуудад 2024 оны дөрөвдүгээр сарын 15-нд уриалга гаргасан. Энэхүү уриалга нь намууд УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, амлалтдаа хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан хуулийн заалтуудыг засаж залруулахад анхаарахыг хүссэн  байна. Улс төрийн намуудын төлөөллийг МСНЭ-ийн дээрх уриалгыг дэмжиж буйгаа илэрхийлэн гарын үсэг зурж, нэгдэхийг уриалсан юм. Иймд Монгол Ардын Намын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва МСНЭ-ээс зохион байгуулсан “Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо” үйл ажиллагаанд очиж уриалгын хуудаст гарын үсэг зурж дэмжиж…

Дэлгэрэнгүй

Тажикистан Душанбе хотод жүдо бөхийн олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээн тавдугаар сарын 3-5-нд болж байгаа билээ. Тэмцээнд 65 орны 390 (эрэгтэй 204, эмэгтэй 186) тамирчин өрсөлдөж байгаа бол манай улсаас дасгалжуулагч Ч.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлага дор нийт 17 (эрэгтэй найм, эмэгтэй ес) жүдоч зодоглож байна. Өнөөдөр тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Ази тивийн аварга Б.Баасанхүү алт, 57 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ. Эхний өдрийн байдлаар Монгол Улсын баг тус тэмцээнд оролцож буй 65 орноос нэг алт, нэг хүрэл медальтайгаар багийн дүнгээр гуравдугаар байрт жагсаж байна. Медалийн хүснэгтийг тэмцээн зохион…

Дэлгэрэнгүй

Өнөөдөр СХД-ийн 18-р хороо, Залуус хорооллын 7 давхараас хүн үсрэх гээд байна гэх дуудлага 09:03 цагт ОБЕГ-т иржээ. Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход иргэн /23 настай эмэгтэй/ тагтан дээрээс үсрэх гэж байсныг аварч, биеийн байдлыг тогтворжуулан цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Дэлгэрэнгүй

Баруун бүсийн “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлт өнөөдөр  Ховд аймгийн төв Ховд хотод эхэллээ. Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс таван аймгийг нэгтгэсэн баруун бүсийн “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд 1200 гаруй малчин, хоршооны төлөөлөл хүрэлцэн иржээ. Баруун бүсийн зөвлөлийн дарга, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг нээж, “Дэлхий дахины уур амьсгалын өөрчлөлт, өнгөрсөн өвлийн зудын хүнд нөхцөлийг даван туулсантай холбогдуулан Засгийн газар УИХ-аар хууль батлуулж, “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлж байна. Өнөөдөр Ховд аймагт 160 гаруй хоршоо идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.  Ховд аймгийн Мөст сумын “Алтайн Оргил” хоршоо өнгөрсөн онд өндөр борлуулалтай ажиллаж,  нэг удаагийн ногдол ашиг зургаан сая төгрөгийг…

Дэлгэрэнгүй

Цагаан ордонд Ерөнхийлөгчийн туслахаар ажиллаж байсан Хоуп Хикс баасан гарагийн үдээс хойш АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын мөнгөтэй холбоотой хэргийн шүүх хурлын үеэр мэдүүлэг өгөхдөө ихэд сандарчээ. Хатагтай Хикс 2016 онд Трампын сонгуулийн кампанит ажлын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд түүний ойр дотны хүн байсан юм. Ноён Трамп төлбөрөө нуун дарагдуулахын тулд бизнесийн бүртгэлийг хуурамчаар үйлдсэн гэх 34 хэрэгт буруугүй гэж тэрбээр мэдэгджээ гэж BBC мэдээллээ. Гэрэл зургийн эх сурвалж: CNN

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, “Буян-Од” ХХК хамтран “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарьж, ургуулах аян өрнүүлнэ. Энэ тухай Санамж бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрыг төлөөлж Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр, Өмнөговь аймгийн Даланзадгад сумыг төлөөлж тус сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Х.Батболд, “Буян-Од” ХХК-ийг төлөөлж тус компанийн ерөнхий захирал В.Буянтогтох нар гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбай бүхий “Говь хангай төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулж, хангайн бүсээс 4,000 ширхэг улиас, хайлаас модны тарьц, суулгац авчирч, тарьж, ургуулахаар боллоо. Шаардагдах хөрөнгийг “Буян-Од” ХХК гаргах бөгөөд Даланзадгад…

Дэлгэрэнгүй

УИХ-ын 13 гишүүн Ахмад настны тухай хуульд эмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилсан билээ. УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаан дээр УИХ-ын ишүүн Н.Энхболд “УИХ-ын 13 гишүүн Ахмад настны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилсан. Хуулийн төсөлд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн “Алсын хараа 2050” бодлогод хүн амын бүлгүүдийг дэмжих, мөн ахмад настанд үзүүлэх урт хугацааны тусламж үйлчилгээний нэгдсэн цогц тогтолцоог бүрдүүлэх зорилтуудыг тусгасан. 2017 онд шинэчлэн найруулсан Ахмад настны тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй, үүний дотор ахмад настанд зөвлөгөө өгөх явуулын үйлчилгээ, өдрөөр эмчлэх, асран сувилах зэрэг шинэ төрлийн үйлчилгээг бий болгохоор тусгасан ч санхүүжилт дутмаг, зохицуулалт сулаас хэрэгжихгүй байгаа, мөн…

Дэлгэрэнгүй

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас “Хөдөлмөр, эрхлэлт 2024” өдөрлөг арга хэмжээг Олон Улсын хөдөлмөрчдийн өдрийг тохиолдуулан Мишээл Экспо төвд 5 дугаар сарын 1-ний өдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд нийт 1399 иргэн оролцож, 30 аж ахуй нэгж байгууллага 986 ажлын байр зарлаж 137 иргэн ажлын байранд зуучлагдаж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг авсан 18 хувиараа болон өрхийн бизнес эрхлэгчил оролцсон томоохон арга хэмжээ боллоо.

Дэлгэрэнгүй

УИХ-ын гишүүдийн анхаарал тойрог руугаа чиглэсэн болохоор Байнгын хороо, нэгдсэн чуулганы ирц суларчээ. Хаврын чуулганаар газрын наймааны болон ногоон автобусны луйврын сэдвээр Нээлттэй сонсгол болох ёстой ч эрхэм хууль тогтоогчид алгуурласаар байна! Дахиж сонгогдохоор улайран зүүдэлж буй доль цохьсон гишүүд эхлээд энэ асуудалдаа анхаармаар юм! УИХ-ын чуулганы өчигдөрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар гишүүдийг ирцээ бүрдүүлж, нээлттэй сонсголуудыг зохион байгуулах бэлтгэл хангахыг анхааруулсан. УИХ-ын даргын хувьд дээрх хоёр сонсголыг нэн яаралтай хийх  хүсэлтэй байгаа юм. Д.Лхагва

Дэлгэрэнгүй