Зохиогч: Admin

Цас, зудын нөхцөл байдлаас шалтгаалан улсын хэмжээнд нийт 13.5 мянган айл цасанд боогдож, 38.4 мянган км зам харгуй хаагдсан. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын нөөц сангаас отор нүүдэл хийж байгаа малчдад эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг тасралтгүй хүргэх, байгалийн гамшигт үзэгдлийн үед эрэн хайх аврах ажиллагааг шуурхай зохион байгуулахад шаардлагатай автомашин, шатахуун болон бусад бараа материалын зардал, аймгуудад улсын нөөцөөс өвс, тэжээл хямдруулан олгох, хаагдсан зам, давааг нээх, айл өрхийг нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж, Сайд нараар ахлуулсан 6 ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 250 орчим алба хаагч, 120 гаруй тусгай зориулалтын…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн нутаг дэвсгэрт үүссэн аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар НИТХ-д таницуулсантай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын удирдлага төлөөлөгчдийн асуултад хариуллаа. НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат: Өнгөрсөн жил үер болж, Баянзүрх дүүрэгт Сэлбэ гол хальсан. Энэ асуудалд мэргэжлийн хүмүүс дүгнэлт гаргаж байгаа байх. Миний хувьд “Ривер Вилла” хотхон орчимд голын ай савыг тасалж авснаас болж усны гарц буурсан гэж харагдсан. Голын голдирол өөрчилсөн энэ асуудалд арга хэмжээ авсан уу? Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар: Дунд голын голдирлыг өөрчилж барьсан “Шунхлай” шатахуун түгээх станцыг буулгасан. “S’Outlet” дэлгүүрийн барилгыг гуравдугаар сарын 20 гэхэд буулгаж дуусна. Сэлбэ голын…

Дэлгэрэнгүй

Булган аймгийн Булган сумын “Ачуут” багийн ахмадын зөвлөлийн дарга Т.Үржинсүрэнтэй дараах яриа өрнөв. -Танай ахмадын зөвлөл хэдэн бүрэлдэхүүнтэй вэ? -“Ачуут” багийн ахмадын зөвлөлийн дарга, хоёр тэргүүлэгч гээд нийт гурвуулаа ажиллаж байна. Манай баг 390 ахмадтай. Үүнээс 274 нь эмэгтэй, 116 нь эрэгтэй. Ахмадын зөвлөлийн гол ажил бол тэднийгээ идэвхжүүлэх, өвчтэй, амьдралын боломж тааруу нэгнийг нь эргэж тойрох, эрүүл мэнд, халамжийн байгууллагуудтай хамтран ажиллаж тусламж дэмжлэг үзүүлэх явдал юм. -Танай багийн ахмадуудын амьдрал ямар байна вэ? -Амьдралын түвшин янз бүр. Ажилсаг, аминдаа арчаатай, чадал тэнхээтэй ахмадууд гялалзаад л байна. Үр хүүхэд сайтай өндөр настнууд ч дажгүй сайхан амьдрах юм. Өндөр тэтгэвэртэй…

Дэлгэрэнгүй

Энэ өдрүүдэд Монгол Улсын прокурорын байгууллагын удирдах ажилтны 2024 оны нэгдсэн зөвлөгөөн болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зөвлөгөөнд оролцон, хууль ёс сахиулах, үндэсний аюулгүй байдлыг хангах, прокурорын байгууллагын эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллахыг чиглэл болгов. Хууль дээдлэх ёсыг эрхэмлэн дээдэлж, хуульчийн ёс зүйг чанд баримтлан,   шударгаар ажиллах нь шударга ёс тогтох суурь нөхцөл гэдгийг хэлэв. Ялангуяа улс төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэх, улс орныхоо язгуур эрх ашгаас урвах, хэн нэгнийг хэлмэгдүүлэх, гэмт этгээдэд ял завшуулах, төрийн албаны нэр хүндийг бусдад худалдах, бусдад худалдагдахын эсрэг байхыг анхаарууллаа. Ард иргэдийн боломжийг хулгайлж, нийгмийн хөгжлийг хойш татсан…

Дэлгэрэнгүй

НИТХ-ын ээлжит бус XVII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанд Улаанбаатар хотын Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг танилцууллаа. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад PM10 тоосонцор 5, хүхэрлэг хий 10 хувиар буурсан, PM2.5 тоосонцор 4, азотын давхар исэл 11 хувиар тус тус өссөн байна. Азотын давхар исэл нь автомашины яндангаас гарч буй утаанд агуулагддаг аж. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо /ОББҮХ/-ны чиг үүрэг, үйл ажиллагааг нийслэлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн.…

Дэлгэрэнгүй

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр 2 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-51 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 80 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор хол ойрын замд гарч байгаа иргэд цасанд суусан дуудлага Онцгой байдлын байгууллагад тогтмол бүртгэгдэж байна. Он гарсаар цасанд суусан нийт 166 тохиолдол бүртгэгдэж, төв орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 2487 иргэний /том хүн 2179, хүүхэд…

Дэлгэрэнгүй

Бага ангийн сурагчдын ачаалал их байгааг багш нар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн боловсролын газар анзаарах цаг болжээ. Найман настнуудыг бодвол зургаатайдаа сургуулийн босго алхдаг хүүхдүүд дэндүү балчир шүү дээ. Цэцэрлэгийн орчноосоо дөнгөж хөндийрсөн бяцхан хүүхдүүдийг нэгдүгээр ангид орсон цагаас нь эхлэн гэрийн даалгавраар дардаг систем Монголоос өөр байдаг болов уу? Интернэт сүлжээ хэрчихсэн байшинд, утаан дунд амьдарч байгаа хүүхдүүдийн уураг тархи ачаалал даах уу? Гэтэл өглөө 08 цагт хичээлдээ явдаг хүүхдүүд гэртээ ирээд амрах ч завгүйгээр гэрийн даалгавартайгаа ноцолдож байна. Өдөр нь унтаж амрах, тодорхой хэмжээгээр тоглох ёстой тэд маань оройны 23 цаг хүртэл гэрийн даалгавраа хийж байгааг засах…

Дэлгэрэнгүй

Энэ зуны УИХ-ын сонгуулийн “дүрэм” нь тодорхой ч улстөрчид, улс төрийн хүчнүүд зүг чигээ нэг л олохгүй л явна. “…Ямар ч л байсан нэр дэвшинэ. Тойрогт уу, жагсаалтад уу гэдгээ мэдэхгүй” гэх улстөрчид цөөнгүй байна. Ер нь л бүх намд ийм ойлгомжгүй байдал үүсээд байгаа бололтой. Тэр дундаа “…Монголын улс төрийн хоёр баганын нэг” гэгддэг АН-ынхан илүү бужигнаантай байна. Хамгийн сүүлд л гэхэд “…АН талынх гэгддэг нэгэн том компанийн төлөөлөл, басхүү ирэх сонгуульд горилогч нэгэн намын даргаасаа жагсаалтын эрх мэдэл хүсэж 12 тэрбумыг амласан” гэх жинхэнэ “тамхины цэг”-ийн мэдээлэл өчигдрөөс улс төрийн хүрээнд талын түймэр шиг яригдаж эхэллээ. Өнгөрсөн жил жижиг…

Дэлгэрэнгүй

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2023.02.22/ “Ерөнхийлөгч ба сэтгүүлч” орон нутгийн сэтгүүлчдийн уулзалтад уригдан оролцлоо. Тэрбээр “Цэгцрэх хөдөлгөөн” хэмээн илтгэл тавьж, сэтгүүлчдийн асуултад хариулав. УИХ-ын дарга Г.Занданшатар,  дэлхийн улс орнуудын нөхцөл байдал хэрхэн хувьсаж буй тухай болон Монгол Улс гадаад ертөнцийн энэхүү өөрчлөлтөд хэрхэн зохицон өөрчлөгдөж байгаа талаар байр сууриа илэрхийллээ. Мөн  манай улс  өнгөрсөн 30 жилийн алдаа оноогоо дэнслэн, цэгцрэх хөдөлгөөнийг эхлүүлсэн  тухай итгэлдээ онцолж байв.Тэрбээр, дэлхийн олон туйлтай болж, дараагийн 100 жил хатуу, зөөлний сөргөлдөөний жил болж байна. Гадаад нөхцөл байдал дайн байлдаан, зөрчилдөөн тэмцэлтэй байгаа нөхцөлд манай улс дотоод байдлаа онцгой анхаарах ёстой. Манайд тэгш бус байдал гүнзгийрч,…

Дэлгэрэнгүй

Ирэх 4 дүгээр сараас ёгтлоод хэлбэл мөнгөөр “бороо” орох бололтой. Тавантолгойн ногдол ашгаас ард түмэнд дахин хишиг хүртээнэ гэдгээ Засгийн газар мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд 4 дүгээр сарын 1-нээс цалин, тэтгэврийг нэмэх болсныг албан ёсоор дуулгалаа. Түүнээс гадна бүх ахмад настны тэтгэврийг 100.000 төгрөгөөр нэмэгдүүлэх болсныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд аль оны өмнө мэдэгдсэн. Цагаан сарын өмнө ч, дараа нь ч энэхүү “сайхан” мэдээгээ давтаад авна лээ. Юмны үнэ өсч байгаа үед цалин, тэтгэвэр нэмэх нь буруу биш л дээ. Гэхдээ өргөн хэрэглээний барааны дахиад хөдөлчих вий гэх айдас хүн болгонд байгаа. Дотоодын үйлдвэрлэгчид, худалдаачид цалин, тэтгэвэр нэмэх сургаар…

Дэлгэрэнгүй