АНУ-ын Флорида мужид өнөөдөр сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь тулаанаа хийж, гуравдугаар үед буулган авсанаар 10 дараалан (дөрөвт нь хүнд цохилт) ялалт байгууллаа. Түүний өрсөлдөгч өдгөө 36 настай Пуэрто Рико улсын боксчин Альберто Меркадо нь мэргэжлийн рингэнд 17 ялалт байгуулж, зургаа ялагдаж, нэг тэнцсэн тамирчин байв. Сүүлийн зургаан тулааныхаа ердөө нэгт нь ялж, тавд нь ялагдаад байна. Харин Э.Цэндбаатар энэ ялалтынхаа араас Тайланд улсад тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 2-нд болох “Парис-2024” олимпын эрх олгох тэмцээний 63.5 кг-ын жинд өрсөлдөх юм гэж Биеийн тамир, спортын улсын хороо мэдээлэв.
Зохиогч: Admin
Монгол Улсын Засгийн газраас байгалийн давагдашгүй хүчин зүйл зудад зутарч, хүн малгүй улдаж ядарсан малчдадаа зориулаад “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөнийг өрнүүлсэн билээ. Хөдөөгийн бодлогыг “хөл дээр нь босгох” энэхүү хөдөлгөөн нь Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хийж буй томоохон ажлын нэг юм. “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөнөөр 5-10 жилийн хугацаанд таван их наяд төгрөгийн санхүүжилт олгохоор батлан, орон даяар хэрэгжүүлэх хэлэлцээг Монголбанк болон арилжааны банкуудтай хийж дуусгаад байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хоршоо болон хоршооны гишүүн малчдад олгох хөрөнгө оруулалтын зээлийг арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээс гаргахад бэлэн гэдгээ өмнө нь ч илэрхийлж байсан билээ. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга…
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго өнөөдөр мэдээлэл хийж Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн шүүхийн тогтоолыг нууцаас гаргахаар болсныг зарлалаа. Тэрбээр “Монгол Улсын иргэн Т.Чимгээ, С.Содномдаржаа нарыг хэрэг хүлээлгэх зорилгоор эрүүдэн шүүсэн, 6 жил орчим хугацаагаар цагдан хорьсон асуудлаар хоёр иргэний эрхийг хамгаалахаар Олон улсын хүний эрхийн байгууллагад хандах ажлын хэсэг байгуулсан. 5 дугаар сарын 1-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар эрүүдэн шүүсэн гэм буруутай шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах нь зайлшгүй шаардлагатай гэдэг санал дүгнэлтийг танилцуулсан. Өнгөрсөн долоо хоногт гарсан Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах тогтоол батлагдлаа” гэв. Тэрбээр мөн “Цаашид хүнийг…
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 8-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн барина Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Хуримтлалын сан” газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэхээр заасныг хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулж хэлэлцүүллээ. Тус төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина. Уг хууль нь төрөөс иргэдийг орон сууцжуулах зорилгоор орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх, орон сууцны сан байгуулах, хөрөнгө бүрдүүлэх, удирдах, зарцуулах, гүйцэтгэлд хяналт тавихтай холбоотой харилцааг…
“Алтайн хүдэр” ХХК-ийн захирал “Баян” хэмээх Р.Базарааг хамаарал бүхий дөрвөн хүнийх нь хамт 4 дүгээр сарын 15-нд баривчилсан билээ. Түүнийг мөнгө угаасан, сонгууль угтаж улстөрийн намыг санхүүжүүлсэн гэх үндэслэлээр баривчилсан юм. Харин өчигдөр Р.Базараагийн өмгөөлөгчийн зүгээс шүүхээс гаргасан цагдан хорих арга хэмжээг өөрчлүүлэх саналыг өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна. Харин шүүх гомдлыг хэзээ авч хэлэлцэх нь тодорхойгүй байна.
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” НӨААТҮГ-ыг байгуулж, хөгжүүлэх ажлын хүрээнд “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг өнөөдөр НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын Бээжин хот дахь Бүс нутгийн төлөөлөгчийн газрын захирал бөгөөд Монгол, БНХАУ, БНАСАУ-ыг хариуцсан суурин төлөөлөгч Стивен Каргбо тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийг “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-руу нүүлгэнэ. Тус үйлдвэрүүд парк хэлбэрээр хөгжих тул НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын арьс, шир боловсруулах үйлдвэрийн олон улсын LWG стандартыг мөрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар…
“Өөдлөх айл үүднээсээ” гэдэг. “Зан сайтай айлд хүн бүхэн, замаг сайтай нууранд шувуу бүхэн цугладаг” гэдэг үг ч бий. Бас “Нэр хугарахаар яс хугар” гэдэг эцэг өвгөдийн алтан сургаалийг сануулах минь. Өнөөдөр эдгээр зүйр үгийн үнэ цэнэ монголчуудад илүү хамаатай болоод байна. Бидний ааш араншин, зан төлөв, харилцаа хандлага, үзэл бодол даанч дээ гэмээр болжээ. Цөөхүүлээ байж хэдэн адгуус араатан хашчихсан мэт уралцана. Нэг л их ууртай, догшин хүмүүс. Хөгшин, залуу, хөдөө, хотын гэлтгүй ёс суртахуун, зан төлөв, сэтгэлгээний доройтолд оржээ. Фейсбүүктээ баримжаагүй солиордог шигээ нийгмийн харилцаанд эрүүл бусаар орж байгаагаас бүх зүйл утгаа алдаж эхэллээ. Жуулчдыг татна л гээд…
Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна. Хуралдааны товд Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл, Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн баригдаж буй 300 МВт-ын цахилгаан станцын барилга угсралтын ажлын явц, түүнтэй холбоотой цаашид авах арга хэмжээ, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийн хэрэгжилтийн явц, Гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан зэрэг асуудал багтсан байна. Нийт 24 асуудал энэ удаагийн хуралдаанаар шийдэгдэнэ гэж МОНЦАМЭ мэдээллээ.
Өнөөдөр 14:05 цагт СБД-ийн 16-р хороонд хашаанд шар өвс шатаж байна дуудлага ирсэн. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход 0.5га газарт шар өвс шатаж байсныг 14:19 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 14:27 цагт бүрэн унтраалаа. Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт нэмэгдэж байгаа тул хашааны шар өвс шатаахгүй байхыг Нийслэлийн онцгой байдлын газраас иргэдэд анхааруулж байна.
Арилжааны 7 банк “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг дэмжин хөрөнгө оруулалтын зээл өгөх боломжтойгоо илэрхийлэн санхүүжилтийн ерөнхий гэрээнд гарын үсэг зурав. Гарын үсэг зурах ёслол өнөөдөр Монголбанкны төв байранд болсон бөгөөд ёслолд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оролцов. Зээлийн ерөнхий гэрээнд ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал С.Цогтсайхан, Хаан банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр, Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Голомт банкны гүйцэтгэх захирлын орлогч А.Одонбаатар, Хас банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч бөгөөд санхүү хариуцсан захирал Г.Эрдэнэбаяр, Ариг банкны гүйцэтгэх захирал О.Хүрэлбаатар, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нар гарын…