Энэ сарын 8-ны орой Улаанбаатар хот үндсэндээ бүхэлдээ тэг зогсов. Авто замууд бүрэн түгжирч, иргэдийн уур унтуу дээд цэгтээ хүрсэн. Тэр тусмаа цахим орчинд төр засгаас албаар түгжрүүллээ гэж хардсан сэтгэгдлүүд хөвөрсөн. Уулзваруудыг албаар хааж, галт тэргийг 28 удаа явуулж гацаалаа гэсэн юм. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хуулийн төслийг хотын дарга Х.Нямбаатар оруулж ирснээр багагүй хэл ам дагуулж байгаа. Тэр дундаа төлбөртэй бүс байгуулна гэсэн нь иргэдийн дургүйцлийг төрүүлээд байгаа юм. Харин ингэж түгжрэлийг зориудаар бий болгож, иргэдийн сэтгэгдлийг өөрчлөх, үүнийхээ дагуу түгжрэлийг бууруулах хуулийн төслийг дэмжүүлэх оролдлого байсан гэж хардах хүн олон байна. Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Зохиогч: Admin
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудын удирдлагууд хийгээд Улаанбаатар хотын худалдааны танхимын удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын такси үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй болгон, стандартад нийцүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон юм. Мөн шийдэл хүлээсэн тулгамдаж буй асуудлуудыг хөндөж, Худалдан авах ажиллагааны жишиг бичиг баримт боловсруулах эрхийг МҮХАҮТ, Улаанбаатар хотын худалдааны танхимд шилжүүлэх хуулийн төсөл явж байгааг онцоллоо. Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хууль болон дагалдах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Уг хууль батлагдвал агаарын бохирдлыг бууруулах, гэр…
Аливаа хэлбэрийн коронавирусний халдварын эмчилгээнд ивермектин ба VV116 эмийг хэрэглэхгүй байхыг ДЭМБ-ын мэргэжилтнүүд зөвлөжээ. Түүнчлэн хөнгөн хэлбэрийн ковидтой өвчтөнүүдийг эмнэлэгт хэвтэх эрсдэлээс нь хамааран гурван бүлэгт хуваахыг санал болгосон байна. ДЭМБ-ын шинэчилсэн зөвлөмжийг өнөөдөр “BMJ” шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлжээ. “Сүүлийн үеийн эмнэл зүйн туршилтууд нь ивермектин болон вирусний эсрэг VV116 эмийг COVID-19-ийн хөнгөн, хүнд хэлбэрийн эмчилгээнд хэрэглэж болохгүй гэсэн дүгнэлт хийхэд хүргэв. Туршилтын явцад ивермектин эмийн гаж нөлөө илэрснээс гадна VV116 эмийн үйлчлэл, үр нөлөөг үнэлэх боломжгүй байсан” гэж судлаачид бичсэн байна. Шимэгчийн эсрэг үйлчилгээтэй ивермектин эм нь коронавирусний үржлийг дарангуйлдаг гэсэн мэдээлэл нь олны анхаарлыг татсан юм. Гэвч энэ нь нотлогдоогүй тул эмнэл зүйн туршилтаас гадуур ивермектинийг хэрэглэхгүй байхыг анхааруулсан зөвлөмжийг ДЭМБ-аас 2021 оны гуравдугаар сард гаргажээ. Улмаар судалгааны явцад ивермектин…
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.11.10/ хуралдаан 11 цаг 20 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаанаар хууль, тогтоомжийн шаардлагыг ханган 100,000 гаруй иргэдээс ирүүлсэн “Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварын шимтгэлийг 50 хувь бууруулах” нийтийн өргөдлийг хэлэлцсэн юм. Энэ талаар Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын албан ёсны программ хангамж “D-Parliament” платформын “D-Өргөдөл” системээр дамжуулан иргэн Шагжийн Хүрэлтулгын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан “Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварын шимтгэлийг 50 хувь бууруулах” гарчигтай PN-202310-96904 дугаартай…
УИХ-ын чуулганы өчигдөрийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Нууц амраг, араар тавилтаас болж жилд 6,000 хос салж 10,000 хүүхэд хагас өнчин болж байна. Араар тавилтын гэмт хэргийн улмаас хүүхэд маш их хохирч байна. Эхнэр, нөхөр хоёрын нэг нь араар тавиад аль буруутай нь хохирол төлж байгаа зарчим энэ хуульд орсон байна. Гэтэл тэр тогтвортой байсан гэр бүлийг салгасан хүнд хариуцлага тооцох механизм энд огт байхгүй байна. Сайхан амьдраад явж байсан гэр бүлийг гаднаас ирж бусниулж байгаа нууц амрагийг Эрүүгийн хуулиар яллаж гэмт хэргийн хохирогч хүүхдүүдийг нийгэмд бий болгомооргүй байна” хэмээн…
АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “АН-ын ҮБХ-ны гишүүн Н.Мөнхбат нарыг улс төрийн хоригдол болгон ял өглөө. Эрх баригч нам шүүхийг өөрийн гар хөл болгож байна. Иргэдэд шударга ёсны үйлчилгээ үзүүүлдэг шүүх байгаа юм бол иргэдийн мөнгөө залилуулсан асуудал яагаад өнөөдөр шийдэгдэхгүй удаад байдаг юм. Лизингээр утас авдаг хулгайд алддаг, араас нь хуулийнхан ажилладаггүй, шүүх нь шийддэггүй. Сөрөг хүчний залуучуудын асуудал болохоор түргэвчилсэн журмаар шүүх нь хуралдаад ял өгдөг. Эрх баригч намын өөрийнх нь хүмүүс дандаа торгуультай гардаг , эс бол ялаас мултардаг. Тийм учраас эрх баригчдын халаасны шүүх боллоо гэж хэлж байгаа юм. Бүх шүүгч ийм…
“НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлт, Биологийн олон янз байдал, Цөлжилттэй тэмцэх тухай конвенцуудын хэрэгжилтийг хангах” талуудын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд эхэллээ. Уулзалтаар байгаль орчны салбарт Монгол Улсын нэгдэн орсон дээрх конвенцуудыг хэрэгжүүлэх төрийн байгууллагуудын салбар хоорондын уялдаа холбоо, гарц шийдэл, хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж байна. “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлт, Биологийн олон янз байдал, Цөлжилттэй тэмцэх тухай конвенцуудын хэрэгжилтийг хангах” талуудын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд эхэллээ. Уулзалтаар байгаль орчны салбарт Монгол Улсын нэгдэн орсон дээрх конвенцуудыг хэрэгжүүлэх төрийн байгууллагуудын салбар хоорондын уялдаа холбоо, гарц шийдэл, хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Уур амьсгалын өөрчлөлтөд нэн өртөмтгий орны хувьд бусад улсын адил…
Есөн эрдэнийн нэг оюугаар овоглосон зэс төдийгүй үнэт эрдэнэс алт, мөнгө, молибден зэрэг мэргэжлийн бизнесмен бүхний сэтгэлийг татаж, хүслийг бадраасан арвин их нөөцтэй Оюу толгойн гайхамшигтай орд эх орны минь алтан шаргал говьд үүд хаалга, үүцээ нээж, Монголчууд төдийгүй дэлхийн сонорт хүрч, бид бүхний баярын магнай тэнийлгэсэн тэр мөчөөс хойш багагүй хугацаа ард үлджээ. Монгол түмэн их говьд Оюу толгойн уурхай ашиглалтад орсноор энэ зууны манлай үйлдвэр-Эрдэнэтийн уурхай шиг хот сүндэрлүүлж, хэдэн арван мянган хүн ажил амьдралтай золгож, улс орны хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулна гэж бэлэгшээж байсан билээ. Түмэн олны энэ бэлэгшээл мөрөөдөл хэрхэн биелэлээ олж байгаа талаар…
Өчигдөр болсон их түгжрэлийн шалтгааны талаар ТЦА-ны ЗЦГ-ын Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Гомбосүрэн ийнхүү яриалаа: -Өчигдрийн тухайд Баянгол дүүргийн Эрчим хүчний гудамжинд ачааны автомашины түлш тасалдсаны улмаас 1 цаг 30 минут эвдэрч зогссон бол Хан-Уул дүүргийн ХААИС-ийн зүүн талд мөн ачааны автомашин араандаа орохгүйгээс үүдэн 40 минут зогссон. Иймд түгжрэл үүсэн, замын хөдөлгөөнд саад учирсан байгаа. Хэрэв суудлын автомашин ийн зогссон бол зөөж, шилжүүлэх байсан. Мөн нийтийн тээврийн хэрэгсэл эвдэрсэн тохиолдолд чирэгч автомашины тусламжтайгаар хөдөлгөөн зохицуулах боломжтой. Харин ачааны автомашин эвдэрсэн тохиолдолд зөөж, шилжүүлэх тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод байхгүй. Өчигдөр 24 цагийн хугацаанд нийслэл Улаанбаатар хотод…
Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 8-нд үүссэн замын хөдөлгөөний түгжрэл, ачааллын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. Таван шарын гармыг 5 цаг 31 минут хааж, галт тэрэг нэвтрүүлсэн “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу: -Цас орсны улмаас халтиргаа гулгаа үүссэн. Мөн галт тэрэг явсан, замын хөдөлгөөнд саад учирсантай холбоотойгоор ачаалал нэмэгдлээ. Таван шарын уулзварын 396 дугаар гармаар арваннэгдүгээр сарын байдлаар өдөрт 29, шөнөдөө 21, дунджаар 50 удаа галт тэрэг явдаг. Өчигдрийн байдлаар тус гармаар 24 цагийн хугацаанд буюу арваннэгдүгээр сарын 8-ны 08:00 цагаас 9-ны 08:00 цаг хүртэл 24 цагийн хугацаанд суудлын галт тэрэг зургаан удаа явж, 42…