Зохиогч: Admin

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гуравдугаар сарын 23-ны 02:43 цагийн үед “АТМ буюу банкны бэлэн мөнгө авах автомат машин эвдсэн” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тэгвэл энэ үйлдлийг өмнө нь нэг удаагийн ял шийтгэлтэй, 25 настай, эрэгтэй “О” гэгч үйлдсэн болохыг олж тогтоон, баривчилжээ. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэж ЦЕГ мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Терроpиcт халдлагын улмаас шархадсан хүмүүст яаралтай цус сэлбэх шаардлагатайг Москвагийн иргэд ойлгож байгаа учир олноороо Цусны төвд очиж цусаа өгч байгаа аж. Тухайлбал, Москва хот дахь Гавриловын Цусны төв 2024 оны 03 дугаар сарын 23-ны 08.00 цагаас хойш аль хэдийн 500 гаруй донор хүлээн авсан талаар сайн дурын ажилтан Анастасия Кришталева РИА Новости агентлагт ярьжээ. Тус төв урт оочерыг үл харгалзан цусаа өгөхөөр ирсэн сүүлийн хүнийг хүртэл ажиллах болно гэж мэдэгджээ. Гавриловын Цусны төвийн цус авах стандарт цагийн хуваарь Москвагийн цагаар 08.00-13.00 цагийн хооронд байдаг аж. Д.Лхагва

Дэлгэрэнгүй

Цаг агаар огцом дулаарч буйтай холбоотойгоор шар усны үерийн эрсдэл нэмэгдэж, цас мөс хайлан ус их хэмжээгээр тогтож байна. Тодруулбал, Тахилт, Яармаг Хонхор, Дарь-Эх зэрэг нийслэлийн арав орчим байршилд цас мөс хайлан ус тогтож, зарим байршилд айл өрхүүд тодорхой хэмжээгээр усанд автаад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн байгууллагуудын 400 орчим албан хаагч тухайн байршлуудад шуурхай арга хэмжээ аван ажиллаж байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармагийн замд тогтсон усыг Геодези, усны барилга, байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газар, УБЗАА болон Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс нийт 25 албан хаагч зургаан машин техник, дөрвөн помптойгоор сорууллаа. Авто замд тогтсон 54…

Дэлгэрэнгүй

МАН-ын Бага хурлын III хуралдаан Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Хуралдааны явцын талаар МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө  “Бага хуралд намын Их Хурлаас сонгогдсон 479 гишүүн бүртгэлтэй. Тэдний 80 гаруй хувийн ирцтэйгээр хурал үргэлжилж байна. Өнөөдөр болж буй Бага хурлын III хуралдаанаар Монгол Ардын Нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох, нэр дэвшүүлэх журам батлах, мөн ирэх сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж батлахаар төлөвлөсөн. Одоогоор Намын даргын 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийн талаар улс төрийн илтгэл тавьсантай холбогдуулан Бага хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. МАН-ын Удирдах зөвлөлөөс сонгуулийн бэлтгэл ажлыг хангах,…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд эмгэнэл илэрхийллээ. Тус эмгэнэлд “Москва хотын “Крокус Сити Холл” концертын танхимд гэмт этгээдүүд зэвсэглэн халдаж, алан хядах үйл ажиллагаа явуулснаар гэм зэмгүй олон арван энгийн иргэд харамсалтайгаар амь үрэгдэж, шархадсанд Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Монгол Улс энэхүү балмад алан хядах гэмт үйл ажиллагаанд гүнээ харамсаж байгаа бөгөөд энэ амаргүй цаг үед Оросын ард түмэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа илэрхийлж байна. Амь үрэгдсэн иргэдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу” гэжээ.

Дэлгэрэнгүй

Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хорооны нутагт дэвсгэрт олон хүн угаартсан байдалтай нас барсан байна. Урьдчилсан байдлаар найз нөхдийн холбоотой 29-55 насны 10 иргэн нэг дор угаартсан шинжтэй нас барсан, яндангийн хаалт бүрэн хаасан, утаа мэдрэгчгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд ард иргэдэд угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, утаа мэдрэгч суурилуулж, түүний хэвийн үйл ажиллагааг тогтмол шалгах, зуух, яндангийн бүрэн бүтэн байдлаа сайтар шалгаж, хаалтыг бүрэн хаахгүй байх, орой унтахдаа галлагаа хийсэн тохиолдолд зуухны хэсгээр утаа алдаж буй эсэхийг шалгаж байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна гэж цагдаагийн байгууллага анхаарууллаа.

Дэлгэрэнгүй

Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 3 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна. Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур, Дархадын хотгор, Хан Хөхийн нуруу, Дарьгангын тэгш өндөрлөг, Монголын Дорнод талаар 10-42 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 80 см хүртэл зузаан цастай. Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-6.2 градусаар дулаан, Баян-Өлгий, Баянхонгор, Хөвсгөл, Төвийн зарим сумдын нутгаар дунджаас 1.1-1.7 градусаар хүйтэн, хур тунадас 60 гаруй хувьд олон жилийн дунджаас бага, 40 орчим хувьд дунджийн орчим…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.03.22/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсууриас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж тавьсан эрчим хүчний шинэ эх үүсвэрийн талаарх асуулгын хариуг сонсов. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь 2023 оны 10 дугаар сарын 27-нд тавьсан уг асуулгадаа, Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, ашиглалтад хүлээлгэн өгөх төслийн ажлын явц, өнөөдрийг хүртэл хойшилсоор байгаагийн шалтгаан, Камбож Улсын компани урьдчилсан байдлаар шалгарсан гэх мэдээлэл үнэн эсэх, станцыг хэзээ бүрэн хүлээн авах, түүнээс гарах үр өгөөж зэргийг тодруулж асуусан юм. Улсын Их Хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дээрх асуулгад хариулахдаа, үндсэндээ 2013 оноос эхэлсэн…

Дэлгэрэнгүй

Монгол Улс сүүлийн хагас зуун жилд тохиолдоогүй хатуу ширүүн өвлийг даван туулж  байгаа бөгөөд одоогоор 4.7 сая гаруй мал үхэж, олон мянган хүний ​​амьжиргаа, хоол хүнсний хангамжид аюул заналхийлж, эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байгааг Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгээс анхаарууллаа. Зуд гэгддэг хүнд нөхцөл байдал нь агаарын температур огцом буурч, гүн цас мөс нь бэлчээрийн талбайг бүрхэж, малын хоол хүнсний хүртээмжийг хаадаг. Монголд  300 мянга орчим хүн нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг бөгөөд үхэр, ямаа, адуу, тэмээ, хонь өсгөж амьдардаг. Малынхаа махыг зах зээлд борлуулж орлого олдог. IFRC-ийн Ази Номхон далайн бүсийн захирал Александр Матео пүрэв гарагт CNN агентлагт мэдээлэхдээ …

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх казах түмний Наурызын баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД: “Туурга тусгаар Монгол эх орныхоо өнцөг булан бүрд болон гадаадын орнуудад амьдран суугаа, ажилч хичээнгүй, авьяаслаг, хөдөлмөрч казах түмэндээ Нарны баяр-Наурызын мэндийг өргөн дэвшүүлье. Эх дэлхий минь илч гэрлээр тэтгэгч алтан нарыг тойрсоор, өдөр шөнө тэнцэх өдөр, шимтэй бүхэн дэлгэрч, үндэстэй бүхэн үржих, үйлс ажил нь өрнөн дэлгэрэхийн бэлгэдэлт урин хавартай энх мэнд золгосны баяр Наурызыг казах иргэд маань өнө эртнээс тэмдэглэж ирсэн түүхтэй. Тийм ч учраас Даян дэлхийн хамтын нийгэмлэгийн шийдвэрээр Нарны баяр-Наурызыг “Дэлхийн халдашгүй соёлын өв”-д бүртгэн, дэлхий нийтээрээ тэмдэглэдэг болоод даруй…

Дэлгэрэнгүй