Зохиогч: Admin

Төрийн жинхэнэ албаны нөөцийг бүрдүүлэх зорилгоор 2024 оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ. Энэ удаагийн шалгалтад нийт 4500 гаруй хүн бүртгүүлснээс 1826 нь нийслэлд шалгалт өгч байна. Төрийн албаны тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу 2023 оноос эхлэн Төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд дөрвөн удаа буюу улиралд нэг удаа авахаар болсон. Ингэснээр төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлж, шалгалт өгөхөөр хүлээж буй иргэдийн хүлээлтийн хугацаа богиносон, цаг хугацаа хэмнэх боломжтой болж байгаа бөгөөд төрийн албаны шалгалт өгөх иргэдийн идэвх ч мөн нэмэгдэж буйг зохион байгуулагчид онцолсон юм. Өнгөрсөн онд нийт 16 мянга гаруй хүн Төрийн албаны ерөнхий шалтгалт…

Дэлгэрэнгүй

Өчигдрөөс эхлэн нийслэлийн зарим гудамж талбайд замын хөдөлгөөний өөрчлөлт хийж эхэлсэн билээ. Тэгвэл энэ арга хэмжээг хотын даргын зүгээс аваагүй болохыг Х.Нямбаатар мэдэгдлээ. Тэрбээр “НЗДТГ-аас автозамын хөдөлгөөн зохицуулалттай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаагүй болно. Уг асуудлаар Тээврийн цагдаагаас тодруулна уу. Хэвлэл мэдээллийн зарим байгууллага, нийтлэгчид мэдээллээ нягталж байхыг хүсье” гэж байр сууриа илэрхийлжээ. Тээврийн цагдаагийн газраас зарим замын эгнээ байрыг өөрчлөх замаар түгжрэлийг бууруулах ажил хийсэнг\ бололтой.

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд өнөөдөр (2024.03.12) Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагын (ЕАБХАБ) Ардчилсан институц, хүний эрхийн албаны ахлах зөвлөх Владимир Мисев, зөвлөх Горан Петров нарыг хүлээн авч уулзлаа. Энэ удаагийн уулзалтаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт болон Улсын Их Хурлын сонгуулийн дэвшилтэт тогтолцооны зарчмын хүрээнд санал солилцсон юм. Уулзалтын эхэнд, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, парламентын чадавхыг нэмэгдүүлж, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын сонгуулийг олонхын болон хувь тэнцүүлсэн тогтолцоогоор хослуулан явуулах, Улсын Их Хурлын гишүүдийн тоог шинэчлэн тодорхойлох талаар хууль зүйн болон практик үндэслэлүүдийг товч танилцуулав. Тэрбээр, эдгээр өөрчлөлт нь төрийн бодлогын…

Дэлгэрэнгүй

Хакухо Даваажаргал “Миний бие Монголын сайн сайхны төлөө иргэншлээ сольсон. Би тосоод авах ээж, ах дүүстэй мөн их нутагтай Монгол хүн” гэж ярьсан талаар зарим эх сурвалж мэдээлжээ. Үнэн, худлыг нь мэдэхгүй юм. Гэтэл Их аваргыг элдвээр хэлэх хүний үнэргүй зандалчид фб, твиттерт цөөнгүй байх шиг. Жишээлбэл, твиттерт нэгэн этгээд “Монголоо голж сүшичин банди болоод боовондоо захирагдаж эхнэртээ гардуулж , ганц дэвжээгээ хүн шиг удирдаж чадахгүй асуудал гаргачихаад хариуцлагаа хүлээж чадахгүй уйлж нтр жүжгийн сда. Одоо япон хөсөр хаяангуут гоншигоноод монгол ээж аав элгэн садан … түй май” гэгчлэн бузар үгээр гутаан доромжилжээ. Энэ хүчирхэг Монгол залуугийн асгаруулсан хөлс, гаргасан…

Дэлгэрэнгүй

2024 он гарсаар төрийн байгууллагууд, тэр дундаа хууль, хүчний байгууллагынхан цусаа бэлэглэх сайн үйлсийн аянд нэгдсээр байна. Өнөөдөр ЦССҮТ-ийн явуулын баг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт ажиллажээ. Миний бие сурвалжлах үүргийнхээ дагуу тус байгууллагыг зорилоо. Харуул хамгаалалтын залуу “Та түр хүлээж байгаарай. Манай тамгын дарга одоохон буугаад ирнэ” гэв. Удалгүй нүдээрээ инээсэн залуухан бүсгүй гараад ирлээ. Өнөө бүсгүй маань “Хоёулаа манай өрөөнд орж ярилцах уу?” гэв. Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга Ц.Мөнгөнзул бид хоёрын яриа үүгээр эхлэв. -Танай байгууллага хамт олон хэдэн удаа цусаа өгч байна вэ? -Анх удаагаа өглөө. Чингэлтэй дүүргийн прокурорын газар Ёсзүйг эрхэмлэх 3 сарын аян…

Дэлгэрэнгүй

Улаанбаатар хотод үүссэн халиа тошинг арилгах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажил болон мал аж ахуйн хаваржилтын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэл өглөө. Энэ чиглэлээр арга хэмжээ хэрэгжүүлэх 17 байгууллага бүхий Шуурхай бүлэг байгуулагдан, ажиллаж буй. Улаанбаатар хотын хүн ам жилд 40 мянгаар нэмэгдэж байгаагаас 75 хувь нь хөдөө орон нутгаас шилжин ирж, үерт автах эрсдэл бүхий гол, сайр, жалга судгийн дагуу суурьшин, гэр хорооллыг тэлж, үерийн эрсдэлд өртөх байдлыг нэмэгдүүлж байна. Нийслэлийн халиа тошин, шар усны үерийн өртөх байдлын үнэлгээг тооцоход нийт 3947 объект өртөхөөр байна гэсэн тооцоо гарчээ. Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар…

Дэлгэрэнгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ оны 10 дугаар сарын 1-нээс эхлэх 2025 оны санхүүгийн жилийн төсвийн төслийг танилцуулжээ. Тэрээр батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын салбарт 895 тэрбум доллар (жилийн өмнөхөөс нэг хувиар илүү) хүссэн бөгөөд үүний 850 тэрбумыг Батлан хамгаалах яамны хэрэгцээнд зориулна гэж ерөнхийлөгчийн засаг захиргаанаас гуравдугаар сарын 11-ний даваа гарагт нийтэлсэн баримт бичигт дурдсан байна. Батлан хамгаалах салбарын зардал харьцангуй бага өссөн нь 2023 онд хоёр жилийн хугацаатай харилцан зөвшилцөлд хүрсэнтэй холбоотой юм. Тухайлбал, Lockheed Martin компанийн үйлдвэрлэсэн F-16 сөнөөгч онгоцыг худалдан авах зардлыг бууруулахаар төлөвлөж байна. Эдгээр төлөвлөгөөг Конгрессоор хэлэлцүүлэх бөгөөд улмаар батлан хамгаалах төсөв 900 тэрбум…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдийн хуралдаан өчигдөр болж, Д.Сумъяабазарыг хотын намын хорооны даргаар үргэлжлүүлэн ажиллахыг дэмжлээ. Ийнхүү хотын экс дарга ирэх сонгуульд хотын намын хороог удирдаж орохоор боллоо. Өөрөө ч УИХ-д нэр дэвших нь тодорхой болж байна. Бүр жагсаалтын нэлээд дээгүүр бичигдэх боломжтой болно гэсэн үг. Д.Лхагва

Дэлгэрэнгүй

Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор нөөцийн махыг есөн дүүргийн 375 цэгээр худалдаалж эхэллээ. Энэ жил хонины махыг 8900, ямааны махыг 6700, үхрийн махыг 11,350 төгрөгөөр борлуулах бөгөөд нийт 6337.5 тонн махыг нөөцөлж, бэлтгээд байна. Бэлтгэн нийлүүлэлтийг “Агро нэгтгэл трейд”, “Мах импекс”, “ХКҮ”, “И Эн Пи”, “Чойбалсан групп”,  “Стандарт мах”, “Булган мах маркет” ХХК-иуд хангаад буй. Үхэр болон хонины махыг жижиглэнгээр худалдаалах бол ямааны махыг өргөтгөсөн худалдаагаар борлуулахаар төлөвлөөд байна. Нөөцийн мах худалдаалж буй цэгүүдийн байршлыг хавсралтаас харна уу. 65efd30c80ae7649f2a465d7 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй

Өнөө, маргаашдаа буюу III/12,13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн өмнөд хагаст дулаарна. Үүний улмаас цас эрчимтэй хайлах тул шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Түүнчлэн хот, суурин газар барилга байшингийн дээврийн цас хайлж, мөстөн хүний дээрээс унаж бэртээж гэмтээж болзошгүй. Тиймээс аж ахуйн нэгж, байгууллагууд дээврийн цас, мөсөө цэвэрлэж бусдын аюулгүй байдал, эрүүл мэндэд анхаарал тавихыг зөвлөе. /ОБЕГ/

Дэлгэрэнгүй