Зохиогч: Admin

Япон Улсын холбогдох төрийн байгууллагаас 2024 оны 02 болон 03 сард “Барилгын салбарын ур чадвар”-ын шалгалтыг зохион байгуулах тухай мэдэгдсэн тул шалгалтын хуваарийг танилцуулж байна. 1. Хариуцах байгууллага: Япон Улсын Газар тариалан, дэд бүтэц, аялал жуулчлалын яам. 2. Шалгалт Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн 4 давхрын 406 тоот. (English Academy) 3. Шалгалт болох өдөр: 2024 оны 02 дугаар сарын 14, 21, 28-ны өдрүүд болон 03 дугаар сарын 03- ны өдөр тус тус зохион байгуулагдана. Шалгалтад хамрагдах хүний тоо сард 100-аас хэтрээгүй байх 4. Шалгалтыг Япон хэл дээр авна. 5. Шалгалтын төлбөр 48,000 төгрөг. 6. Тавигдах шаардлага: – 18…

Дэлгэрэнгүй

2024 оны 2 дугаар сарын 11-ний байдлаар зам тээврийн 319 осол бүртгэгджээ. Үүний улмаас 10 хүн, 7 хүүхэд гэмтэж бэртсэн байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэрэг зөрчил 36 гарчээ. Иймд холын замд явахдаа хурдаа хэтрүүлэхгүй, гүйцэд түрүүлэхгүй байхыг, мөн уусан үедээ жолоо барихгүй байхыг цагдаагийн албанаас анхаарууллаа.

Дэлгэрэнгүй

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.02.05-02.11/нийслэлийн 6 дүүрэг, 20 аймгийн 40 суманд аюулт үзэгдэл, ослын  89 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 7 иргэний амь насыг авран хамгаалсан. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 10 хүн нас барж, 2 хүн гэмтэж бэртсэн байна. Нийт дуудлагын 60 нь гал түймэр, 25 нь  хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 2 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 2 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

Дэлгэрэнгүй

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гэвш лхаарамба Д.Жавзандорж Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нарт золгож, Модон луу жилийн өнгийг хэлэлцэв.

Дэлгэрэнгүй

XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө 08:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэв. Дараа нь УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар алд цэнхэр хадаг дэлгэн Төрийн тэргүүний амар мэндийг эрэн золгов. Төрийн золголтын дараа Монгол Улсын Ардын жүжигчин, Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэл, бичгийн шинжлэх ухааны доктор, ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж Төрийн хан хуурын хөгийг тэгшиллээ. ТӨРИЙН ХАН ХУУРАНД: “Зэ хө, төгөлдөр Монгол орныхоо Төрийн магтаалыг аялгуулан айлтгая. Эх орон, тусгаар тогтнолоо Эрхэм төрөө, тамга, сүлдээ Алтан соёмбот далбаагаа Агуу жавхлант төрийн…

Дэлгэрэнгүй

XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баярын босгон дээр ХХҮЕГ-н албан хаагчид төрийн дээд одон медалиар шагнагдлаа. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ёслолын танхимд болж, хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлсэн албан хаагчдын шагналыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа гардуулан сар шинийн мэнд дэвшүүлж, амжилт хүслээ. АЛТАН ГАДАС ОДОНГООР: ХХҮЕГ-ын Хяналт, шалгалт дотоод аудит, мониторингийн газрын дарга Магсаржамцын МЯНГАНБУУ ХХҮЕГ-ын Захиргааны хэлтсийн дарга Дэмбэрэлсангийн ИЧИННОРОВ ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР ХХҮЕГ-ын Ажиллах хүч, шилжилт хөдөлгөөний газрын ахлах мэргэжилтэн Сангидхорлоогийн ЭНХЖАРГАЛ ХӨДӨЛМӨРИЙН САЛБАРЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ТЭМДГЭЭР: ХХҮЕГ-ын Хөдөлмөрийн эрүүл ахуйн Хяналтын улсын байцаагч Алтангэрэлийн РЭНЧИНВАНЖИЛ нар тус тус…

Дэлгэрэнгүй

XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий хүмүүст төрийн дээд цол олгож, одон, медаль гардууллgg6 Үзэгчдийн дунд “багш Батаа” хэмээн алдаршсан “Хаадын хаан пикчерс” ХХК-ийн захирал, найруулагч, жүжигчин Доржийн Баттөмөр Гавьяат жүжигчин цол хүртлээ.

Дэлгэрэнгүй

XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий хүмүүст төрийн дээд цол олгож, одон, медаль гардууллаа. МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ: Эх орондоо палеонтологийн эрдэм судлалын суурийг тавьж, хөгжүүлэх үйлсэд эрдэм мэдлэг, авьяас чадвараа зориулан, үлэг гүрвэлийн судалгааны ажлыг тэргүүлэн ажиллаж, шинжлэх ухааны олон арван өгүүлэл, нийтлэл туурвиж, геологи, ашигт малтмалын салбарыг олон улсад таниулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгийн зөвлөх, Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, академич Ринчений Барсболдод хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа. АРДЫН ЭМЧ ЦОЛООР: Дүрс оношилгоо, судлалын салбарыг хөгжүүлэхэд…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг даргын захирамжаар есөн дүүргийн 18 байршилд Сар шинийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй. Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас дээрх 18 байршилд борлуулж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүдэд урьдчилан сэргийлэх шалгалт хийж байна. Шалгалтад хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нийт 697 аж ахуйн нэгж, иргэнийг хамруулсан. Мөн илэрсэн зөрчил, дутагдлыг таслан зогсоож, холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулан зөвлөмж өгч, мэдэгдэл хүргүүлэн эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Түүнчлэн үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл нь тодорхойгүй, шинжилгээгүй, шаардлага хангаагүй орчинд хийсэн бууз, банш, ул боов борлуулж байгаа нийтлэг зөрчил илэрсэн. Иймд иргэдийг стандартын шаардлага хангасан, гарал үүсэл нь тодорхой хүнсний…

Дэлгэрэнгүй

Цагаан сарын баяр дөхөж байгаатай холбогдуулан ХӨСҮТ-ийн захирал Ж.Байгалмаа иргэдэд сэрэмжүүлэг, зөвлөгөө өглөө. Тэрбээр “Цагаан сарын баярын өдрүүдэд амархан мууддаг бүтээгдэхүүнийг удаан хадгалж болохгүй” гээд дараах зөвлөмийг өгөв. -Хүнсний бүтээгдэхүүнийг сонгохдоо үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг сайтар харах -Лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний сав ан цав үүссэн, чанар байдал нь алдагдсан эсэхийг шалгаж авах -Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах -Баярын ширээний ууц болон чанасан махаа удаан хугацаагаар ил задгай хадгалж хэрэглэхээс татгалзах -Цагаан сарын баярын салад, буузыг хонуулж хэрэглэхээс татгалзах -Мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөгчид хадгалах -Болсон, түүхий…

Дэлгэрэнгүй