АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 19-24-нд болж байна. Олимпын эрхийн оноо олгох тус тэмцээнд 104 орны нийт 633 (эрэгтэй 326, эмэгтэй 307) тамирчин өрсөлдөх бол манай улсаас 18 тамирчин өрсөлдөж байгаа билээ. Өнөөдөр тэмцээний эмэгтэйчүүдийн 57, 66, 73 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд Монголын зургаан бөх хүч үзнэ. Тэмцээний 57 кг-ын жинд Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо, 66 кг-д Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, 73 кг-д Ц.Цогтбаатар, Эрдэнэбаяр нар барилдах юм. (Биеийн тамир, спортын улсын хороо)
Зохиогч: Admin
Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан сонирхох нь бий. Гэхдээ барууны хэвлэлээр тийм ч нийтлэг мэдээ мэдээлэл гараад байдаггүй. Ирэх сард УИХ-ын ээлжит сонгууль болно. Үүнтэй холбоотой хэд хэдэн мэдээлэл гараад буй. Тэдгээрийн нэг бол ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн авлигын хэрэгтэй холбоотой гэх мэдээллүүд юм. Энэ талаар “The Liberum” сэтгүүлийн ахлах судлаач Альберто де Лука судлаж үзсэний дүнд дараах нийтлэлийг бичиж хэвлүүлжээ. Түүний нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна. Монгол Улс дэлхийд томоохонд тооцогдох газар нутагтай. Нийт газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 19-р байрт ордог. Тийм боловч хүн ам цөөтэй. Ердөө гуравхан сая хүн буюу дэлхийд 121-д бичигддэг.…
АН-д дахин нэг жигүүр шинээр ургажээ. Гэхдээ намын одоогийн эрх баригчдад халтай хэдэн хүн эвлэлдэн нэгдсэн бололтой юм. Х.Алтанхуяг, Н.Цэрэнбат нар АН-ын дарга Л.Гантөмөрийн эсрэг удаа дараа хэвлэлийн хурал зарлаж, хилийн хоригт оруулах ёстой гэж мэдэгддэг бол саяхан АН-ын Үндэсний жигүүр гэх фракц шинээр төрж сонгууль дөхсөн үед Л.Гантөмөр нар руу чулуу шидээд эхэллээ. Тэд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, АН-ын дарга Л.Гантөмөр, тэргүүн дэд дарга С.Баярцогт нарыг өргөдлөө өгч АН-аас гарахыг шаардаж хэвлэлийн бага зарлажээ. Ц.Элбэгдорж хэдийгээр “Би улстөрөөс хол хөндий байгаа, Миний оролцоо АН-д байхгүй” гэж зарлаж байгаа ч өөрийнх нь тавиулууд АН-ын бодлого тодорхойлох түвшинд хүрсэн гэж тус намын…
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг баталсан. Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр нь жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогчид хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн онлайн үйлчилгээ үзүүлж, аж ахуйн нэгж, байгууллагад ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг төлөвшүүлэхэд хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжихэд чиглэх юм. Хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөрийн харилцааны талаар зөвлөх үйлчилгээнд 50 хүртэл ажилтантай жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллага хамрагдана. Ажил олгогчид чиглэсэн хөдөлмөрийн харилцааны сургалтад аж ахуйн нэгж,…
Нийслэлийн МАН-ын хорооны дарга П.Сумъяабазар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасны дагуу Нийслэлийн МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдаж, хотын дарга Х.Нямбаатарыг Нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонголоо. Д.Сумъяабазар 2023 оны 10 дугаар сард хотын даргын албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгч байсан ч Нийслэлийн намын хорооны даргаараа үлдэж байсан юм. Харин энэ удаад намын ажлаа өгөв. Намын даргын ажлаа өгөхийг дээрээс нь шахаж ирсэн бөгөөд УИХ-ын сонгуульд СХД-т нэр дэвших тохироогоор намын байгууллагын тэргүүний ажлаа Х.Нямбаатарт хүлээлгэн өгөв бололтой. Түүнээс гадна ялсан намын дарга Ерөнхий сайд байна гэдэг шиг хотын дарга хотын намын хороогоо давхар удирдах зарчмаар асуудал хандав бололтой. Д.Дорж
УИХ, Засгийн газрын гишүүн асан, төр, нийгмийн зүтгэлтэн Д.Тэрбишдагва хоёрдахь жилдээ Үндэсний номын баярын арга хэмжээнд оролцож байна. Тэрбээр 2023 оны 9 дүгээр сарын 17-нд болсон номын баярын үеэр өөрийнхөө туурвисан номуудаа танилцуулахаас гадна гадаад хэл дээр номоо хэрхэн хэвлүүлэх талаар зохиолч, хэвлэн нийтлэлчдэд зөвлөгөө өгч байсан билээ. Д.Тэрбишдагва “Зааг” номoo Герман, Орос, Солонгос, Өвөр Монголд хэвлүүлсэн юм. Цаашид өөр хэд хэдэн улсын хэл дээр хэвлүүлэхээр бэлтгэж байгаагаа хэллээ. Түүний номууд “Монголын шилдэг нийтлэл” цувралд орсон билээ. Д.Лхагва
Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ) өнөөдөр, бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд сонгуулийн саналын хуудасны загвар, санал авах загвар байр, сургалтын саналын хуудсыг танилцуулж байна. СЕХ-ноос Д.Сүхбаатарын талбайд байрлуулсан асарт иргэд, сонгогч олон сургалтын буюу туршилтын саналын хуудас бөглөж, санал тоолох төхөөрөмжид уншуулах, санал тэмдэглэх заавар зөвлөгөө авах зэргээр сонгууль зохион байгуулах үйл ажиллагаатай танилцах боломжтой аж гэж МОНЦАМЭ мэдээллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Захирамжийн хүрээнд тус хөдөлгөөний үйл ажиллагааг нийслэлд идэвхжүүлж, иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, өвчлөл эндэгдэлд хүргэж буй эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, амьдралын зөв дадал, хэвшлийг бий болгох, хорт зуршил, архи тамхины хэрэглээг бууруулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. “Эрүүл Монгол хүн” хөдөлгөөний үйл ажиллагаа өргөжин нийслэлийн хэмжээнд хэрэгжсэнээр хүн амын эрүүл мэндийн байдал сайжирч, тусламж үйлчилгээ өргөжин өвчлөл эндэгдэл буурах боломжтой гэдгийг албаны хүмүүс онцолсон. Ийнхүү өнөөдөр Сүхбаатар дүүргээс “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөн эхэллээ. Арга…
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой дуулан сүүлийн үед үргэлжилж байна. Гэхдээ АНУ-д байгаа тэрбээр Москвагийн даалгавараар намайг дуудаж байгаа учир очихгүй гэсэн утгатай мэдээлэл хийсэн. Харин хэд хоногийн өмнө экс Ерөнхийлөгч бодлоо өөрчилж байгаа талаараа ээлжит ил захидалдаа цухуйлгажээ. Тэрбээр “Би дуудсан ч, дуудаагүй ч Эх орондоо очих үедээ очно. Хамгийн сүүлд би Монголоос 2023 оны 9 сард ажил албаа гүйцэтгэхээр явсан. Хилийн дээс алхаад найман сар л болж байна. Би нутаг оронтойгоо үргэлж холбоотой. Нутгаа их санадаг. Ойр дотныхон, анд нөхөд, сайн санаатнууд, Монгол гэсэн бүхнийг санадаг. Дахин хэлье, намайг Монгол дуудаж байгаа бол очно. Харин гадны зараалаар дуудаж байгаа…
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.05.17/ хуралдаан 09 цаг 45 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Төслийн танилцуулгад, Эдийн засгийн өсөлт 2025 онд эрчимжиж, 8.0 орчим хувьд хүрэх хүлээлттэй байна. Үүнд уул уурхай болон хөдөө аж ахуйн салбарын экспорт нэмэгдэж, тээвэр логистик, аялал жуулчлал зэрэг үйлчилгээний салбарын үйл ажиллагаа идэвхжихээр байгаа…