Зохиогч: Admin

“Монкон групп” ХХК барилгын талбайн хөрсний усаа авто замын ус зайлуулах шугам руу шахаж байсан зөрчлийг ГУББГ-аас энэ сарын 18-ны өдөр зогсоож, холболтыг салгасан. Гэвч тус компани наймдугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө барилгыг талбайгаасаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү шланк татан хөрсний усаа шахжээ. Нийслэлийн Хяналт шалгалтын газраас өнгөрсөн шөнө тухайн байршилд ажиллаж зөрчлийг зогсоосон бөгөөд өнөөдөр үргэлжлүүлэн шалгана. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар, нөхөр Др. Алеш Мусарын хамт төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар, нөхөр Др. Алеш Мусар болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Словени Улсаас Монгол Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аленка Сухадольник нар угтаж авлаа. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар нар албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө. Мөн хоёр орны харилцаа,…

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 8 дугаар сарын 12-18-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 61 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 39 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 950 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 934 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагад хүргүүлсэн. Гадаадын иргэн “Ч” нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор…

Дэлгэрэнгүй

Амттанд дургүй хүүхэд гэж байхгүй. Гэтэл Хятадад үйлдвэрлэсэн шарсан дүпү гэх бүтээгдэхүүнийг хүүхэд, залуус маш их хэрэглэх болжээ. Ялангуяа 8 нэрийн гэх жижиг хүнсний дэлгүүрүүд маш ихээр борлуулах болжээ. Мэргэжлийн хүмүүс энэ бүтээгдэхүүн нь хүүхдийн биед хортой талаар сэрэмжлүүлэг гаргасан байна. Үүнд: -Шарсан дүпү нь их хэмжээгээр халуун ногоо агуулсан тул ходоодонд маш хортой ба ходоодыг түлэх аюултай -Үнэр нь маш хурц бөгөөд будагч бодис их хэмжээгээр агуулагдсан -Донтуулагч бодис агуулагдсан бөгөөд их хэмжээгээр идэх хүслийг төрүүлж, улмаар ходоодны хорт хавдар үүсгэдэг байна. Иймээс эцэг эх, сурагч та бүхэн энэ зүйлсээс татгалзаж эрүүл мэндээ хамгаалахыг уриалж байна гэжээ. Хил гаалиар…

Дэлгэрэнгүй

“Монкон групп” ХХК барилгын талбайн хөрсний усаа авто замын ус зайлуулах шугам руу шахаж байсан зөрчлийг зогсоолоо. Тодруулбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд “Монкон групп” ХХК орон сууцны төсөл хэрэгжүүлж буй. Тус төслийн барилгын талбайн хөрсний усыг авто замын борооны ус зайлуулах шугам руу шахах хүсэлтийг ГУББГ-т ирүүлж, өнгөрсөн сарын 23-ны өдөр гэрээ байгуулжээ. Улмаар тухайн хэсэгт авто замын ус зайлуулах хоолой ачааллаа дийлэхгүй байсан тул ГУББГ-аас энэ сарын 15-нд гэрээг цуцалж, “Монкон групп” ХХК-д хүргүүлсэн байна. Гэвч “Монкон групп” ХХК нь хөрсний усаа үргэлжлүүлэн авто замын ус зайлуулах хоолой руу шахаж байна. Үүнээс үүдэн өнгөрсөн хоёр өдрийн үргэлжилсэн борооноор Дүнжингаравын авто зам, Цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын явган хүний зам…

Дэлгэрэнгүй

Орон нутгаар нэлээдгүй явлаа. Гар, толгой хоёроо ажиллуулж чадаж байгаа нь боломжийн сайхан амьдарч байна. Хамгийн баярлаж, бас бахархууштай нь ахмад настнууд залуучуудаасаа дутахгүй хөдөлмөрлөж байгааг харлаа. Сэтгэж, түүнийгээ ажил болгож чадаж байгаа хөгшчүүд очсон аймаг, сум бүрт байна. Ахмадын хороо нь ч сайн ажиллаж, өндөр настнуудаа чиглүүлж, идэвхжүүлэх юм. Ахмадууд нь ч ахмадын байгууллагаа сайн хүрээлэх юм. Гар урлал, газар тариалан, сүү, цагаан идээний болон бусад жижиг, дунд үйлдвэрлэл ахмадуудын дунд боломжийн хөгжиж. Хамтарч бүлэг болж ажиллахаас гадна зэргэлдээ сумынхаа ахмадын хороотой гэрээ байгуулан хамтран ажиллаж, туршлага солилцож байгаа нь олз. Ажиллаж чадаж байгаа хүмүүсийн ухамсар сэтгэхүй нь өөр…

Дэлгэрэнгүй

“Монголын Үндэсний Давхар Даатгал” ХК-аас 10 жилийн ойгоо угтан зохион байгуулсан “Эрсдэлд тэсвэртэй Монгол” чуулга, уулзалтад ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн оролцлоо. Малын индексжүүлсэн даатгалаар энэ оны 10 сарын байдлаар зудад өртсөн даатгалтай 218 сумын 22.034 малчин өрхөд 16.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг олгохоор болсон байна. Энэ нь тус даатгалаар олгосон түүхэн дэх хамгийн өндөр нөхөн төлбөр юм. Улсын хэмжээнд нийт малчдын 18 хувь нь Малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан байдаг байна. Цаашид орон нутгийн удирдлага, малчдын дэмжлэгтэйгээр даатгалын хамрах хүрээг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатайг энэ үеэр онцоллоо гэж ОБЕГ мэдээллээ.

Дэлгэрэнгүй

 Японы эрх баригч Либерал-Ардчилсан намын шинэ даргыг сонгох сонгуулийн санал хураалт есдүгээр сарын 27-нд болох төлөвтэй байгааг Киодо агентлаг эх сурвалжуудаасаа эш татан мэдээллээ. Ингэснээр Ерөнхий сайд бөгөөд тус намын дарга Фүмио Кишида есдүгээр сарын 24-нд болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох боломжтой болох юм.  Харин сонгуулийн кампанит ажил есдүгээр сарын 12-ноос эхлэн 15 хоногийн хугацаанд явагдана. Санал хураалтын товыг ойрын үед зарлах төлөвтэй байна. Хэд хоногийн өмнө Ф.Кишида хэлэхдээ, намын даргын сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй, ерөнхий сайдын албан тушаалаас огцорно гэдгээ мэдэгдсэн билээ. Энэ нь ЛАН-д зориулан хандивын мөнгө босгох явцад санхүүгийн тайлангийн холбоотой дүрэм журмыг зөрчсөнөөс үүдэлтэй дуулиан дэгдэж, засгийн газрын нэр хүнд түүхэнд үзэгдээгүйгээр…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын өнөөдрийн (2024.08.16) чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Хамтарсан Засгийн газар “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” үнэт зүйлд нэгдэж, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулсан гэдгийг онцоллоо. Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудал, сорилтыг шийдвэрлэх, эдийн засгийн суурийг тэлэх эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэржилтийн томоохон төслүүдийг хурдтай, зоригтой,…

Дэлгэрэнгүй

ХҮН намын дарга, хамтарсан Засгийн газрын Шадар сайд Т.Доржханд уг нь либерал хүн шиг санагдсан. Энэ утгаараа популизмаас жинхэнэ хол байх ёстой шүү. Улстөр дэх поп дуучид Монголыг жинхэнэ балласан даа. ХҮН намын төлөөлөл, Боловсролын сайд П.Наранбаатар одоо л шинэчлэл гэж юу байдгийг харуулах ёстой шүү. Ардчилсан сонгууль нэрийн дор 30 жил боловсролын салбараараа тоглосны гайг та засаж чадах уу?! ХҮН нам шинэчлэгч нам юм бол популизмаас л татгалзах хэрэгтэй. Боловсролын салбар бол попорч болдоггүй онцгой салбар. Д.Дорж

Дэлгэрэнгүй