Зохиогч: Admin

УИХ-ын 2024 оны сонгуулийн наймдугаар тойрог нийслэлийн Баянзүрх дүүрэг таван мандаттай. Өмнөх 2020 оны сонгуульд хүн амын тооноосоо шалтгаалан 22,23 дугаар гэсэн хоёр тойрог болон орж байсан тус дүүрэг энэ удаа бүсчилсэн тойргоор нэг болсон. Одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж буй УИХ-д баянзүрхчүүд Б.Энхбаяр, Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн, Х.Булгантуяа, Э.Бат-Амгалан гэсэн таван гишүүнийг илгээн төр түшүүлж байна. Бүгд МАН-ын төлөөлөл. Б.Саранчимэгээс бусад нь анх удаа сонгогдсон гишүүд. Тэднээс Б.Энхбаяр, Х.Булгантуяа нар “давхар дээл”-тэй. Б.Энхбаяр гишүүн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга байсан, 2023 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байна. Үүнээс өмнө тус яамны дэд сайд асан тэрбээр “Сайн…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа. Ерөнхий сайд энэ үеэр “Парламентад суудалтай улстөрийн намуудтай зөвшилцсөний үндсэн дээр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг өргөн барьж байна” гэдгийг онцоллоо. Хуулийн төсөл нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжөөс улсын төсөвт төвлөрсөн орлогыг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн санг байгуулах, сангийн эх үүсвэр, төрөл, зориулалтыг тодорхойлох, сангийн хөрөнгийг удирдах бүтэц, зохион байгуулалтыг тогтоох, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавих харилцааг зохицуулах зорилготой юм. Тус хуулийн төсөл батлагдсанаар Үндэсний баялгийн нэгдмэл сан бүрдэж, түүний…

Дэлгэрэнгүй

Маргааш буюу дөрөвдүгээр 5-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, нөгөөдөр Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, IV/7-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 6,7-нд тал, хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -7-12, өдөртөө +4-1 градус. Харин өнөөдрийн хувьд ихэнх нутгаар үүлшиж, баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад…

Дэлгэрэнгүй

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл нүхэн гарц бүхий автозам, гүүр, гүүрэн байгууламжийг барьж байгуулах асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах, нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллах үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар холбогдох сайд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.  Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан ахалж, Засгийн газрын зарим сайд гишүүнээр ажиллана. Нарийн бичгийн дарга нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч байх юм. Захирамжийн хэрэгжилтийн явц, дүнг Засгийн газрын хуралдаанд 14 хоног тутамд танилцуулахыг Ажлын хэсгийн даргад Ерөнхий…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 03-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Жагсаалтад тусгаагүй байршилд газар эзэмшүүлэх,  ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг Засгийн газрын гишүүд, Засаг дарга нарт үүрэг болголоо Улсын хэмжээнд 2024 онд иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар болон төрийн байгууллагад эзэмшүүлэх,  аж ахуйн зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, Улсын тусгай хамгаалалттай газарт ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг тус тус баталлаа. Жагсаалтад тусгаагүй байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахдаа газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан хэрэгжүүлэх арга хэмжээ авч, жагсаалтад тусгагдаагүй байршилд газар эзэмшүүлэх,  ашиглуулах аливаа шийдвэр гаргахгүй байхыг Засгийн газрын…

Дэлгэрэнгүй

“Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр” ЦССҮТ хөл хөдөлгөөн ихтэй өнждөг. Өнөөдөр Цусаа бэлэглэх өдрийн 109 дэх арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү өдрийн хүрээнд Баянзүрх дүүргийн ИТХ-ын Ажлын албаны санаачилгаар баянзүрхчүүд олноороо ирж цусаа бэлэглэсэн юм. Арга хэмжээний үеэр дүүргийн ИТХ-ын Ажлын албаны дарга Ч.Мэндсайхантай ярилцлаа. -Баянзүрх дүүргийн ИТХ-ын Ажлын албаны “Донор дүүрэг” болох санаачилгыг дүүргийн иргэд маш идэвхтэй дэмжиж, сар бүрийн 3-ны өдрийн арга хэмжээнд олуулаа хүрэлцэн ирлээ. Та бүхний уриалга олны дэмжлэг авч байгаад талархаж байна. -Тиймээ. Цусаа бэлэглэх шиг буян байхгүй. Өвдөж зовсон, осол гэмтэлд орсон хүнд цус сэлбэж байж амь насыг нь аварна шүү дээ. Энэ…

Дэлгэрэнгүй

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН-2024” арга хэмжээг “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН НӨХЦӨЛД ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЦГЭЭЕ” уриан дор 13 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Нээлтийн үйл ажиллагаа 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 10:00 цагт Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болно. Энэхүү сарын аян нь байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс ажилтны эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгох, ажлын байран дахь осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой юм. Олон улсын хөдөлмөрийн…

Дэлгэрэнгүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлэгт оролцож ярилцлага өгөхдөө С.Зориг агсны хэрэг, “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал, МАНАН бүлэглэл, Н.Энхбаярын баривчилгаа, МАН, МАХН-ын хуваагдлын автор нь Ц.Элбэгдорж гэсэн утга санааг тод илэрхийллээ. Түүний дараа улстөрийн шинжлэх ухааны доктор Р.Болдын экс Ерөнхийлөгчийг өмөөрч бичсэн “Хэлмэгдүүлчих вий” гарчигтай нийтлэлийг хэд хэдэн мэдээллийн сайт үзэгчдэд хүргэлээ. Р.Болдын нийтлэл Ц.Элбэгдоржийг юу юугүй барьж шалгах гээд байгаа мэт ойлголтыг төрүүлээд авсан нь нууц биш. Ямартай ч Ц.Элбэгдорж, түүний талынхан барьц алдав бололтой. Асуудал цаашаа хэрхэн өрнөхийг харах л үлдлээ. Д.Лхагва

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2024.04.02) Др. Вольфганг Штэфингэр тэргүүтэй ХБНГУ-ын Бундестагийн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байнгын хорооны гишүүдийг хүлээн авч уулзлаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүндэт төөлөлөгчдийг манай оронд тавтай зочлохыг уриад 2024 он бол манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, Монгол Улсаас Герман Улсад оюутан суралцаж эхэлсний 100 жилийн ой тохиож байгааг уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр хэлэхдээ, дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд өнгөрсөн хоёрдугаар сард ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Монгол Улсад төрийн айлчлал хийж, хоёр улсын харилцааг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэж, хоёр тал хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль…

Дэлгэрэнгүй

 “Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж болон бизнесмэн гэх Д.Бямбажав нарыг Эрүүгийн хуулийн 19.4-1-ийн гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан хэмээн яллагдагчаар татсан талаар эх сурвалж мэдээлсэн. Тагнуулын байгууллага энэ талаар мэдээлэл өгөөгүй байгаа ч зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээллийг үнэн бодитой гэдэг талаас нь мэдээлж байгаа юм.

Дэлгэрэнгүй