Зохиогч: Admin

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Нэгдүгээрт хүүхэд” уриатай “Дэлхийн Монгол хүүхдүүд” арга хэмжээ 650 гаруй хүүхдийн парадаар эхэлсэн юм. Хүүхдүүд ханхүү, гүнж, торгон цэрэг, дамбо заан, алиалагч, анимэ, үлгэр, хүүхэлдэйн баатруудын дүрд хувирч, үндэсний хувцас, тугтай бүжиг, бөмбөр хөгжмөөр ялгаран “Шангри-ла” худалдааны төвөөс Сүхбаатарын талбай хүртэл алхсан. Ийн Сүхбаатарын талбайд Монголын хүүхдийн ордны сурагчид үндэсний бүжиг бүжиглэж, Төрийн дуулал дуулснаар талбайн үйл ажиллагаа үргэлжлж байна. “Дэлхийн Монгол хүүхдүүд” арга хэмжээг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүүхэд багачуудад хүргэв. Тэрбээр мөн “Монгол Улсын хойч үе, гэрэлт ирээдүй болсон…

Дэлгэрэнгүй

1995 онд шиг санагдаж байна. Ерөнхийлөгч П.Очирбат Мартын 8-ныг тэмдэглэхийг хориглож 6 дугаар сарын 1-ний Хүүхдийн баяртай нэгтгэн Эх үрсийн баяр болгох зарлиг гаргаж билээ. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр нь баяр гэдэг утга руугаа хавтгайрч архидан согтуурах үзэгдэл эрс нэмэгдсэн учир Төрийн тэргүүний хувьд тийм шийдвэр гаргахад хүрсэн гэдэг. Гэхдээ 2003 онд Эх үрсийн баярыг буцаагаад Хүүхдийн баяр гэдэг агуулгаар нь сэргээсэн юм. Энэ өдөр болсон болоогүй чихэр, ундаагаар хуурахаас илүү хүүхдийн эрх зөрчигдөж байгаа шалтгаан, хүүхдийн үзэл бодол, хүмүүжлийн доголдол, тэдний үйлдэж буй хэрэг, гэр бүлийн уур амьсгал, сургууль, багш нарын хандлага, нийгмийн орчин, нөлөөлөл гээд олон…

Дэлгэрэнгүй

2007 оноос уламжлал болгон зохион байгуулж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит 2024 оны марш-тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах цогцолбор тэмцээн Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд эхэллээ. Тэмцээний нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх оролцож, эх орон, төр, ард түмнийхээ аюулгүй байдлыг сахин хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж байгаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдад амжилт хүсэв. Цэргийн хөдөлмөрийн үр дүн, цэрэг хүний шилдэг чанаруудыг харуулдаг марш- тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн алба хаагчдын бэлэн байдал, бэлтгэлжилтийн түвшнийг тодорхойлох шалгалтын дээд хэлбэрийн нэг гэдгийг тэмдэглэлээ. Мөн цэргийн сургалт бэлтгэл, алба хаагчдын мэргэжлийн ур…

Дэлгэрэнгүй

Үндэсний эвслийн тэргүүн Н.номтойбаяр СЕХ-ны шийдвэрээр сонгуульд өрсөлдөх эрхгүй болов.  Харин тэрбээр үүнийг эсэргүүцэж “Ямар ч тохиолдолд би “Үндэсний Эвсэл”-ээ удирдаж, УИХ-ын сонгуульд оролцоно. Улс төрийн намууд бодлогоор өрсөлдөх шаардлагыг бид тавьж байна. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Лу.Гантөмөр нарт Үндэсний халз мэтгэлцэж, бодлогоо ярихыг уриалж байна. Монголын Үндэсний Олон Нийтийн телевиз зохион байгуулах ёстой. Энэ улс орны төлөө чухам яг юу хийх гэж байгаа юм, яаж хямралт байдлаас гарах юм гэдгээ ярих ёстой. Монгол Улс маш хүнд нөхцөл байдалд байгаа. Монголчуудын амьдрал маш хүнд байгаа. Маш олон аж ахуйн нэгж компаниуд энэ намчин хулгайчдын увайгүй үйлдэлд маш ихээр хохирч…

Дэлгэрэнгүй

2001 он. Соёлын төв өргөөнд рок, попын шилдгүүдийг тодруулах “Алтан микрофон” наадам боллоо. “Шилдэг цомог”, “Шилдэг хамтлаг”, “Шилдэг бүтээл”, “Шилдэг төсөл”, “Амьд домог”, тэр ч бүү хэл “Залхуу хамтлаг” гэсэн номинаци бүхий урлаг соёлын сайхан арга хэмжээ л дээ. “Шилдэг хамтлаг” дараа нь “Шилдэг төсөл” номинацийн эзэд тодорлоо. “On&off продашкн” энэхүү номинацид шалгарсан бол харин “Залхуу хамтлаг”-аар “GUYS 666” хамтлаг “тодорч” билээ. Хамгийн сүүлд “Амьд домог номинацид “Харанга” хамтлаг” хэмээн зарлах мөчид миний ард “Амьд домог гэж байдаггүй ш дээ” гэсэн хүүхдийн часхийсэн тод дуу гардаг байгаа. Тэсэлгүй эргээд харвал 4-5 насны жаахан охин байдгаараа ярвайж харагдсан. Тэр бяцхан охины…

Дэлгэрэнгүй

Сонгуулийн ерөнхий хорооны өчигдөр (2024.05.30)-ийн хуралдаанаар  Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн 19 нам, 2 эвслээс сонгуулийн тойрогт нэр дэвшүүлэх 985, жагсаалтаар нэр дэвшүүлэх 385, бие даан нэр дэвшүүлэгч 46, нийт 1416 хүний баримт бичгийг ирүүлсэн. Баримт бичгийг нягтлан шалгах хуулийн хугацаанд 17 нэр дэвшигч нэр дэвшихээс татгалзах хүсэлт гаргасныг Сонгуулийн ерөнхий хороо хүлээн авч холбогдох баримт бичгийг буцаав. Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нам, эвслээс нэр дэвшүүлсэн 1206, бие даан нэрээ дэвшүүлсэн 39,…

Дэлгэрэнгүй

Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн боловч СЕХ түүнийг нэр дэвшигчээр бүртгэж авсангүй. Учир нь авлига, албан тушаалын хэргээр шүүхээр шийтгүүлж байсан бол УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж хуульзүйн талаасаа  байхгүй. Н.Номтойбаярт 2020 оны 7 дугаар сарын 7-нд түүнд эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр таван жил таван сарын хорих ял оноож байсан юм. Тэрбээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан билээ. Д.Дорж

Дэлгэрэнгүй

Манхэттэний тангарагтны шүүх Дональд Трампыг насанд хүрэгчдийн киноны жүжигчин асан Сторми Дэниелст дуугүй байсных нь төлөө мөнгө төлөхдөө санхүүгийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн зэрэг нийт 34 зүйл ангиар гэм буруутай гэж үзлээ. Энэ нь ерөнхийлөгчийн алба хашиж байсан хүн эрүүгийн гэмт хэрэгт буруутгагдсан АНУ-ын түүхэн дэх анхны тохиолдол болж байна. Шүүгч Хуан Мерчан ял оноох шүүх хуралдааныг ирэх долоодугаар сарын 11-ний өдөр товложээ. Д.Трампт ямар ял шийтгэл оногдуулах нь шүүгчийн шийдвэрээс хамаарах бөгөөд шоронд хорих эсвэл тэнсэн харгалзах ялаар шийтгэж магадгүй юм. Д.Трампыг 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн шударга байдлыг алдагдуулахын тулд хуйвалдаан зохион байгуулсан, насанд хүрэгчдийн киноны жүжигчинд өгсөн мөнгөө нуун дарагдуулсан гэж буруутгажээ. Ерөнхийлөгч асан эсвэл ерөнхийлөгчийн сонгуульд намаас нэр дэвших өндөр магадлалтай байгаа хүн эрүүгийн гэмт хэрэгт буруутгагдсан тохиолдол урьд өмнө нь гарч байгаагүй юм.…

Дэлгэрэнгүй

Ирэх улирлын буюу долоо, найм, есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна. Зуны саруудад хур тунадас ахиу орох төлөвтэй байгаа бүс нутгуудад гэнэтийн ус ихтэй аадар бороо орох, голын усны түвшин нэмэгдэх зэрэг болзошгүй аюулаас сэрэмжтэй байж, тухайн үеийн нарийвчилсан урьдчилсан мэдээг цаг тухай бүрт нь хүлээн авахыг зөвлөж байна. Долоодугаар сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Завхан, Өмнөговийн баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд, Хэнтийн ихэнх, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх бол нийлбэр хур тунадас Увсын ихэнх, Завхан, Хэнтий, Дорнодын…

Дэлгэрэнгүй

“Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгууллаа нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр өндөрлөлөө. Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд олонхыг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Ц.Цэрэнпунцаг, Б.Энх-Амгалан, цөөнхийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Т.Доржханд нар ажилласан бөгөөд сонсголыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатараас өгсөн үүрэг, чиглэл, тус Хянан шалгах түр хорооны шийдвэрийн дагуу Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан даргалан явуулав. Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголоор ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, олгох, бүртгэх…

Дэлгэрэнгүй