Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 29 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 76.6 хувьтай байлаа. Зөвлөгөөний эхэнд “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа авто замын түгжрэл, ачааллыг бууруулахын тулд Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгслийн бүртгэлийг бүрэн шилжүүлж авах, гэрлэн дохионы ухаалаг удирдлагыг бий болгох, “Зогсоол” нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, E-Police аппликейшнээр зөрчил мэдээлсэн иргэн, хуулийн этгээдэд урамшуулах олгох, зарим уулзвар замуудын хөдөлгөөн, зохион байгуулалтыг шинэчлэх гэсэн өргөн хүрээний ажлууд хийх талаар танилцууллаа. Эдгээр ажлын үр дүнд Улаанбаатар хотын авто замын сүлжээнд тохирсон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бий болгож, авто замын түгжрэлийг бууруулахад үр нөлөөгөө үзүүлэх юм.…
Зохиогч: Admin
Дугуйн замгүй Улаанбаатарт скүүтэр, цахилгаан дугуй, гинжит дугуй, мопед, мотоцикль оруулж ирснээс осол аваар тасрахаа больж, улсдаа ганц байдаг Гэмтлийн эмнэлгийн ачаалал хэрээс хэтэрлээ. Явган зорчигчид тайван амгалан явах ямар ч орчин алга! Хүмүүс ардаа нүдгүй болохоор араасаа ирж байгаа скүүтэр, дугуйг харах боломжгүй. Иймээс ихэвчлэн араасаа мөргүүлж хүнд, хөнгөн гэмтэж хохирсоор байна. Сүхбаатарын талбай ч амгалан тайван алхах боломжгүй болоод удаж байна. Ялангуяа шөнийн цагаар дугуй, цахилгаан дугуй, суррон, скүүтэр, тэр ч бүү хэл мотоцикль унасан хүүхэд, залуус сүрэглэн Сүхбаатарын талбайг эзэгнэж хүүхдүүдийн дураараа гүйлдэх боломжийг устгаж байна. Шинээр ажилдаа орох нийслэлийн ИТХ, Засаг дарга энэ асуудалд онцгой анхаарахгүй…
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ашхабад хотын олон улсын нисэх онгоцны буудлаас Туркменистан Улсын Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Атдаев тэргүүтэй албаны төлөөлөгчид үдэж мордууллаа. Айлчлалын хүрээнд Монгол Улс, Туркменистан Улсын төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, айлчлалын дүнгээр хамтарсан мэдэгдэл гаргалаа. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменийн ард түмний үндэсний удирдагч, Туркменистаны Халк Маслахат-ын дарга Гурбангули Бердымухамедов зэрэг албаны хүмүүстэй уулзлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистаны нэрт яруу найрагч,…
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламабад хотноо 2024 оны аравдугаар сарын 15-16-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор өнөөдөр мордлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Пакистан Улсад ажиллах үеэр Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын тэргүүн нарын гурван талт уулзалтад оролцож, Пакистан Улсын Ерөнхий сайд Шехбаз Шариф, ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нартай тус тус хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байна.
Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарах боловч, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна. 2024 оны аравдугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи нийт нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 9-14 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 хэм,…
УИХ-ын сонгуульд нэг ч удаа АН болон бусад нам эвслээс сонгогдож байсан түүхгүй “улаан” гэгддэг Говь-Алтай аймаг 2020 оноос хойш цэнхэртэх болсон юм. Өөрөөр хэлбэл, 2020 оны орон нутгийн сонгуульд тус аймгийн бараг бүх суманд АН ялалт байгуулсан билээ. Энэ удаад ч Алтайчууд АН-ыг сонгожээ. Аймаг, сумын ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд Говь-Алтай аймагт Ардчилсан Нам олонх боллоо. Урьдчилсан дүн мэдээгээр аймгийн ИТХ-ын 29 мандатын 18-д нь АН, 11-д нь МАН ялалт байгуулсан тухай аймгийн сонгуулийн хорооноос мэдээллээ. Д.Лхагва
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд тус улсын ард түмний үндэсний удирдагч, Туркменистаны Халк Маслахат-ын дарга Гурбангулы Бердымухамедов-той уулзлаа. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс Төв Азийн улс орнууд, түүний дотор Туркменистан Улстай харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар Туркменистан Улсад анх удаа төрийн айлчлал хийж, Туркменистан Улсын хөгжил цэцэглэлт, ард түмний ахуй амьдралтай ойр дотно танилцаж буйдаа сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв. Талууд энэхүү төрийн айлчлал нь Монгол, Туркменистаны харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах болон хоёр улсын ард…
Орон нутгийн сонгуулийн дүн гарлаа. Нийслэлийн 45 мандатын 40-д нь МАН-ын нэр дэвшигчид ялалт байгуулжээ. Харин аймаг, орон нутгийн дүнгээр бол 21 аймгийн 7-д нь АН ялалт байгуулсан байна. ХҮН, Үндэсний эвсэл, ИЗНН гэсэн парламентад суудалтай намуудаас нийслэлд нэг ч хүн сонгогдсонгүй. Сүүлд авсан мэдээгээр НИТХ-д урьдчилсан дүнгээр 8 суудал аваад байсан АН сүүлчийн дүн гарахад 3 суудлаа алдсан байна.
Скүүтэр, дугуй, цахилгаан дугуй, мопед, мотоцикль зэрэг тээврийн хэрэгсэл нь нийслэлчүүдийн эрүүл мэнд, амь насанд заналхийлж байхад арга хэмжээ авахгүй байна. Драмын театрын дэргэдэх айриш пабын хажууд скүүтэр дээр сундлан давхиж явсан 17-18 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд нэгэн эмэгтэйг шуудхан мөргөчихөв. Үүндээ санаа зовж байгаа ч шинж алга. Харин ч өөрсдийгөө өмгөөлөн янз бүрийн үг унагааж байх юм. Төв шуудангийн хажуугаар явж байсан 60 гаруй насны ахмад хүнийг мөн л араас нь мөргөчихлөө. Энэ мэт жишээ тасрахгүй байна. Гэтэл яагаад арга хэмжээ авахгүй байна вэ?! Д.Дорж
Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс “Ард санхүүгийн нэгдэл”-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн дарга Ч.Ганхуягийг бусдын биед халдсан гэм буруутай гэж үзсэн тул 1.350.000 төгрөгийн торгууль оноожээ. Мөн түүний хүргэн дүү “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Б.Золбоог гэм буруутайд тооцож 4,000,000 төгрөгөөр торгож шийдвэрлэжээ.