Пакистаны хоёр дахь том хот болох Лахор дахь бага сургуулиудын үйл ажиллагааг агаарын бохирдлын улмаас долоо хоногийн турш түр зогсооно гэж Пенжаб мужийн засаг захиргаа ням гарагт мэдэгджээ. Тус улсын зүүн нутгийн томоохон энэ хот автомашины утаа, фермийн аж ахуйнуудад улирлын чанартай ургац шатааснаас үүдэлтэй утаа, өвөл болж хүйтэрсэнтэй холбоотой агаарын бохирдол зэргээс үүссэн өтгөн утаанд олон хоногийн турш бүрхэгдсэн байна. Пакистаны эрх баригчид болон Швейцарын IQAir агаарын чанарын хяналтын компаниас гаргасан мэдээллээр, дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын жагсаалтад 14 сая хүн амтай Лахор нэгдүгээрт бичигджээ. Олон төрлийн бохирдуулагч бодисыг хэмждэг хотын агаарын чанарын индекс 1000-аас давж өссөн явдлыг Пенжаб мужийн засаг захиргаа “урьд хожид байгаагүй үзүүлэлт” гэж тодорхойлсон байна. Энэ үзүүлэлт 300-гаас давсан тохиолдолд “аюултай” гэж үздэг. Засгийн газраас ямар арга хэмжээ авч байна вэ? Пенжабын тэргүүн сайд Марриюм Аурангзеб хэвлэлийн бага хурлын үеэр…
Зохиогч: Admin
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж, Хятадын олон улсын импортын VII ЭКСПО-д оролцохоор 2024 оны арваннэгдүгээр сарын 4-нд Улаанбаатар хотоос мордлоо. Монгол Улсын Ерөнхий сайдыг УИХ, Засгийн газрын зарим гишүүн дагалдаж байна. Энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож буй бөгөөд Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал нь Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүхий л салбарын бодит хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэж байна.
Их Эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, Монгол бахархлын өдөрт Их Эзэн Чингис хааны үр сад, хойч үе, элэг нэгт ахан дүүстээ Монгол бахархлын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Найман зууны тэртээ 1162 онд Их Эзэн Чингис хаан мэндлэн, хүн төрөлхтний түүхнээ тодорсон эзэнт гүрнээ байгуулж, өнөөгийн дэлхийд эмх журмыг тогтоож, энх амгалангаар засаглаж, омогшин бахархах түүх, үеийн үед эрхэмлэн нандигнах үнэт зүйл, төрт ёс, өв соёлыг үр хойч бидэнд үлдээжээ. Их Эзэн Чингис хааны алсын хараа, холч ухаан, засаглах чадвар, манлайлал дор Монгол Улс хамгийн агуу эзэнт гүрэн болсон нь дэлхий дахинаа зуун дамжин дуурсагдаж, төр барих, түмэн олноо…
мралтын өдрүүдэд буюу 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр СЭЛЭНГЭ, ТӨВ аймгийн хойд хэсгээр, 11 дүгээр сарын 03-ны өдөр ХЭНТИЙ, ДОРНОД, СҮХБААТАРЫН нутгаар цас орж, цасан шуурга шуурга, зам, даваа, гүвээнд халтиргаа, гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна. Иймд: Иргэд, малчид тээвэрчид та бүхэн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авах, Хувийн болоод өрхийн бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах, Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийнхээ аюулгүй байдлыг хангах, хурдаа тохируулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан НҮБ-ын наймдахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сангийн тэргүүн Бан Ги Мүн-д төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ. Тогтвортой хөгжлийн зорилгууд, уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Парисын хэлэлцээрийг манлайлан батлуулж, даян дэлхийн энх тайван, хүний эрх, шударга ёс, тэгш байдлын төлөө тууштай зүтгэн, байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд гүйцэтгэж байгаа гавьяа зүтгэл, Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмрийг нь ийнхүү өндрөөр үнэллээ. Бан Ги Мүн нь АНУ-ын эрдэмтэн Жак…
Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан жанжин Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбааг мандуулж, төрийн есөн хөлт Их цагаан тугийг нар зөв гороолон цэнгүүллээ. Их цагаан тугийг цэнгүүлэхэд торгон цэргүүд, Төрийн тусгай хамгаалалтынхан дагалдаж, Зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжимд хүндэтгэлийн ая эгшиглэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 4 тоот зарлигаар Их эзэн Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон Шинжлэх ухааны академийн саналд үндэслэн Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон юм.
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж өнөөдөр /2024.11.01/ НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Халид Шарифийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Монгол Улсын Их Хурал, НҮБ-ын Хүн амын сан хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд идэвхтэй өрнөж, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан УИХ-ын талаар танилцуулсан. Энэ удаагийн парламент хамгийн олон буюу таван улс төрийн намын төлөөлөлтэй, 32 эмэгтэй гишүүнтэй болж, парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо түүхэндээ анх удаа 25.4 хувьд хүрсэн нь Ази тивдээ тэргүүлэх үзүүлэлт болж, дэлхийн дундаж руу ойртсоныг тэрбээр…
Испанийн өмнөд болон зүүн бүс нутгуудад энэ долоо хоногт хэдхэн цагийн дотор нэг жилийн хуртай тэнцэх бороо орсны дараа сүүлийн хэдэн арван жилд тохиолдож байгаагүй хүчтэй үерийн гамшиг нүүрлэээд байна. Испанийн Нутаг дэвсгэрийн бодлогын асуудал эрхэлсэн сайд Ангел Виктор Торрес пүрэв гарагт хийсэн мэдээлэлдээ “Шуурга мягмар гарагт эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар дор хаяж 158 хүн амиа алдсаны 155 нь Валенсиа мужид болсон. Олон арван хүн сураггүй алга болсон байна. Энэхүү шуурганы улмаас хот суурин, замууд үерт автаж, гол мөрөн урсаж, олон мянган хүн цахилгаан, усгүй болсон” хэмээн онцолсон юм. Тэрбээр “Сураггүй алга болсон олон арван хүн бий. Бид энэ тоог…
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээллээр арваннэгдүгээр сарын 02-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна. Иймд: Иргэд, малчид тээвэрчид та бүхэн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авах, Хувийн болоод өрхийн бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах, Хол, ойрын замд гарахдаа аюулгүй байдлаа хангах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг ОБЕГ анхааруулж байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт нийт 130 мянга гаруй иргэн үйлчлүүлсэн байна. Үүнээс 4.7 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаанаар амбулаториор үйлчлүүлжээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 0.3 хувиар буурсан, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тодруулбал, томуугийн дэгдэлт үүсээгүй буюу томуугийн А болон В хүрээний вирус өвдсөн иргэдийн дунд илрээгүй. Гэсэн ч хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа аж. Тиймээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа. Тэрбээр “Энэ жил томуугийн дархлаажуулалт өнгөрсөн жилтэй харьцуулахад нэг сар гаруйн өмнө эхэлсэн. Энэ хэрээр эмнэлэгт хандаж, хэвтэн…