Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгасан ч мэргэжлийн хяналтын алба хэвээр байгаа шүү дээ. Хичээл сургууль эхэлж хөл хөдөлгөөн эрс нэмэгдлээ. Хүүхдүүд хэсэг бүлгээрээ нийлж ойролцоох ТҮЦ, 8 нэрийн дэлгүүрээр мантуун бууз, ороомог, пирожки тэргүүтнийг авч идэх нь эрс нэмэгддэг. Гэхдээ жижиг худалдааны цэгүүд гарал үүсэл нь тодорхойгүй, шинжилгээний бичиггүй, хэд хоносон нь мэдэгдэхгүй махан бүтээгдэхүүн авч иддэг. Халууны эрч буураагүй ийм үед ТҮЦ-нүүд мах, махан бүтээгдэхүүнийг ил тавиад зарж болохгүй биз дээ? Оройны 20 цагт ТҮЦ-ны лангуун дээр мантуун бууз хэвтэж л байх. Хэзээ ирсэн бэ гэж асуувал өглөө л ирсэн ш дээ хээв нэг хариулна. Өдөржин халуун лангуун…
Зохиогч: Admin
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 28-нд нутгийн төв хэсгээр, 29-нд нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Иймд: Мэргэжлийн байгууллагаас гаргаж байгаа мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авч, сэрэмжлэх Хол, ойрын замд гарахдаа бэлтгэл бэлэн байдал, аюулгүй байдлаа хангах, Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа сонор сэрэмжтэй байх, анхааруулсан газарт хоноглож, отоглохгүй байх, Баталгаат зам гарцаар зорчиж, эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насаа болзошгүй эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Эцэг, эхчүүд, багш нараа! Хүүхдүүдийнхээ интернэт хэрэглээнд хяналт тавихгүй бол сүүлийн үед сошиал орчин дахь элийрэл балайрал, эрээ цээргүй үзэгдэл газар авлаа шүү! Хүн гэдэг ухамсарт амьтан чинь зэрлэг адгуус биш шүү дээ! Хүний нийгмийн үнэт зүйл, соёл иргэншлийн мөн чанарт захирагдах нь хууль бөгөөд зарчим. Энэ бол хүн төрөлхтний оршин тогтнох үндэс юм. Бүх шатны сургуульд уран зохиолын хичээлийн цагийг нэмж, хүүхэд, залуусын сонирхолыг сонгодог зохиол руу чиглүүлмээр байна. Ард түмнийг соён гэгээрүүлэх, нийгмийн ухамсрыг эрүүлжүүлэх бодлого хөсөр хаягдсаны үр дагавар их л хатуу бууна даа! Угаасаа горыг нь амсаад хэдийнэ эхэлсэн! Нэгмөсөн оройтоогүй дээрээ том, багагүй, дээр, дооргүй…
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн хоногт гал түймрийн 2 дуудлага бүртгэгдэж, гал түймэрт өртөж 13 настай хүүхэд нас барлаа.Тодруулбал шөнийн 03:54 цагт Баянзүрх дүүргийн 8-р хороонд айлын хашаа, гэр шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу БЗДОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай гэр бүрэн, 4х2 хэмжээтэй амбаар шатаж байсныг унтраасан. Уг гал түймэрт өртөж 13 настай хүүхэд нас барсныг холбогдох байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа. Сүүлийн өдрүүдэд гал түймрийн дуудлага мэдээлэл нэмэгдэх хандлагатай байна. Иймд, иргэд гэр, орон сууцны галын аюулгүй байдлаа хангаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байх, хүүхдийг гал түймрийн аюулаас сэргийлэх, хараа хяналтгүй…
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх есдүгээр сард агаарын дундаж температур нутгийн баруун хагаст олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас төвийн аймгуудын нутгаар дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн баруун хэсгээр, 2-3 нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3-4 нд төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, агаарын температур сэрүүсч, тариалан бүхий нутгуудаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байна. Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан хур тунадас Завханы ихэнх, Баянхонгорын хойд хэсгээр олон…
Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойг тохиолдуулан Дорнод аймгийн Чойбалсан хотод ЗХУ, БНМАУ-ын баатар, маршал Г.К.Жуковын хөшөөг нээж, Зөвлөлт, Монголын дайчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөлөө. Монгол, Оросын Зэвсэгт хүчний анги, салбаруудын цэргийн ёслолын жагсаалын өмнө Халхын голын байлдаанд оролцсон Монгол Ардын Хувьсгалт цэргийн нэгтгэл, ангиудын байлдааны тугийг залж, хүндэтгэл үзүүллээ.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр, нийслэлийн Эрүүл мэндийн дарга П.Эрхэмбулган нар “Нийслэлийн Шүд эрүү нүүрний төв”-ийн удирдлагатай уулзлаа. Уулзалтаар эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг дээшлүүлж, тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх, эмнэлгийн байгууллагад ажиллаж байгаа эмч, ажилтан албан хаагчдын нийгмийн хангамжийг дээшлүүлж, салбар дундын уялдаа холбоог сайжруулах талаар санал солилцсон юм. Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус төв нь нийт дөрвөн алба, 72 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Цаашид эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулах шаардлагатайг НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр хэлж байв. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд шүд, эрүү, нүүрний урьдчилан…
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр наймдугаар сарын 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 25-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 26-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Иймд: Хол, ойрын замд гарахдаа аюулгүй байдлаа хангах, дулаан хувцаслах, Гол, мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх, Мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байх, Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авах, Аялж, зугаалж, амралтаар явахдаа баталгаат зам…
Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу нийслэлийн хяналт шалгалтын газар, геодизи усны барилга байгууламжийн газраас усны барилга байгууламж, барилга угсралтын ажлуудад төлөвлөгөөт бус шалгалтыг гүйцэтгэлээ. Шалгалтаар хэд хэдэн зөрчлийг илрүүлж холбогдох арга хэмжээг аваад байна. Энэ талаар Нийслэлийн хяналт шалгалтын газрын хэлтсийн дарга Г.Батбаатар “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Очрлон сургуулийн өргөтгөл “Эм Си Эс” пропертийз ХХК-ийн гүйцэтгэж буй барилгын талбайд хяналт шалгалтыг явуулахад “Суруга Монгол” ХХК-ийн гүйцэтгэсэн усны барилга байгууламжийг гэмтээж, зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байсныг илрүүлж зөрчлийг арилгуулсан. Барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажлыг гүйцэтгэж буй 23 зөрчилд, зөрчлийн хэрэг нээн 73 сая төгрөгийн арга хэмжээ…
Ёс зүйн зөрчил гаргаад байгаа УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг зөвтгөхгүй. Гэхдээ засаж болох алдаа юм. Хариуцлага тооцох механизм нь ч бий. Харин иргэн бүрт буу эзэмшүүлнэ гэж ярьж бгаа гишүүдээ анхаарах хэрэгтэй бус уу? Нийгмийн сэтгэлзүй, иргэдийн авир ааш, ёс суртахуун, үзэл бодол, сэтгэц ухамсар уналтын, бас ухралтын байдалд байгаа ийм цөвүүн үед харин ч буу зэвсэгийг хориглох ёстой биз дээ? Тагтан дээрээсээ гох дарах халамцуу мунхагууд улам олширно. Малын бэлчээрээ булаацалдаад буу шийдэмдээ хүрээд бгаа хөдөөгийн ойворгон залууст боломж гаргаж өгөх гээд бга юм уу? УИХ-д аймаар шедевр хүмүүс гарсан гэж ойлгоод байгаа ш дээ. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой эмзэг…