АН-ын дотоод эв нэгдлийг удаан ярьцгаалаа. Хайран сайхан нам гэж гаслагчид түмний дунд олон, олон. Нэгэн цагт төрийн эрх баригч нам байхдаа ч муу хэлүүлсээр буугаад одоо гудамжинд лааз өшиглөсөн шиг халаглал дүүрэн амьсгалж ч чадахгүй нам болжээ. Хөнжил дотроо л тийчигнэлдээд байгаа харагдах юм. Хэдийгээр Л.Гантөмөр Ерөнхий сайд болох томилгоотой, ялсан тохиолдолд байгуулах Засгийн газрын бүрэлдэхүүнийг зарласан зурагт хуудас хаа сайгүй цацагдсан ч гүжирдлэг гэх залруулга хийж орхив. Дараа нь, дахиад л нэг зурагт хуудас цацагдсан нь Х.Баттулга Ерөнхий сайд болоод хүргэнээ хажуудаа аваад онцгойгийн сайд болгох жишээтэй. АН дотроосоо иймэрхүү мэдээлэл цацаад байгааг бүгд л хэлж байна. Шалтгаан…
Зохиогч: Admin
Нийслэлийн хэмжээнд /2024.06.23/ 16 цагийн байдлаар дараах 7 байршилд ус соруулах, далан босгох зэрэг иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. – БЗД-ийн 20-р хороо Монгол шилтгээний хашаанд ус хааж даланг өндөрлөж – БЗД-ийн 11-р хороо “Riverside” амралтын газрын орчим Туул голын эрэгт голын ус хааж, шуудайтай элсээр далан босгож – БЗД-ын 26-р хороо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт зүүн уулын суваг руу орсон хэсэгт шороон далангаар боолт хийн, усыг соруулж – ХУД-ийн 12 дугаар хороо Биокомбинат, Туул гол дагуу даланг өндөрлөж – ХУД-н 12-р хороо Сонгины 29-р гудамжинд даланг босгож – НД-ийн 1-р хороо Хөх давааны…
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-ийн урилгаар 2024 оны 06 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо. Энэ айлчлал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 32 жилийн хугацаанд анх удаа болж буй дээд түвшний айлчлал юм. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевтэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Узбекистан Улсын Парламент Олий Мажлис-ийн Сенатын дарга…
Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дундговь аймгийн иргэд сонгогчидтой уулзаж, 2024 оны УИХ-ын сонгуулийн онцлог, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, холимог тогтолцоонд шилжсэнээр Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй парламенттай болж, нийгмийн төлөөлөл нэмэгдэх боломж бүрдсэн талаар танилцууллаа. Тэрбээр “Өнгөрсөн гурван жил гаруй хугацаанд авлига, хулгайтай тэмцсэний дүнд эдийн засаг -4.6 хувиас 7 хувь болж, валютын нөөц 5 тэрбум долларт хүрсэн. Тоо худлаа хэлдэггүй. Та бүхэн бидний эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж, Монгол Ардын намаас нэр дэвшигчдийг багаар нь дэмжээрэй. Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, парламентын засаглалаа хамгаалан бэхжүүлэх сонголт юм шүү” гэлээ. УИХ-ын сонгуулийн 7-р тойрогт Монгол Ардын намаас Б.Дэлгэрсайхан,…
Уржигдар орсон их бороо, цаснаар модны мөчир хугарч, зарим нь зам дээр тээглэжээ. Тухайлбал, БЗД-ийн 30 дугаар сургуулийн хашаа доторх мод хашаагаа давж унасан байна. Угаасаа явган хүний зам руу унжиж ургасан мод л доо. Хүүхдүүд байтугай том хүмүүс тойрч, машин зам руу орохоос өөр аргагүй нөхцөл байдал бий болсон орчин. Тухайн сургуулийн зүгээс ямар нэгэн арга хэмжээ авдаггүй. Харин саяны борооноор мөчир нь хугарснаас явган хүний замыг бараг таглачихаж. Уг нь тухайн хороо, сургууль яаралтай арга хэмжээ авах ёстой шүү дээ. Хүүхдүүд тойрч авто зам руу орж эрсдэл үүсгэж байна. Д.Дорж
Хөвсгөл аймгийн ахмадын хорооны дарга Г.Төмөрбаатартай ярилцлаа. -Сайн байна уу? Зуны сайхан улирал эхэллээ. Сайхан зусаж байна уу? 2023 оны ажлаараа шалгарч танай Их-Уул сумын ахмадын хороо улсын тэргүүний хороо болсон. Энэ тухай асуудлаар яриагаа эхлэх үү? -Хүндхэн өвөл хавар болсон ч зуны улирал сайхан эхэлж байна. 2023 он манай аймаг сумын ахмадын хороод сайн ажиллалаа. Үүний нэг тод жишээ нь Их-Уул сумын ахмадын хороо Улсын тэргүүний ахмадын хороогоор шалгарч, аймгаас төрсөн 3 дахь улсын тэргүүний сумын ахмадын хороо боллоо. 2019 онд Тариалан, 2021 онд Рашаант сумын ахмадын хороод Улсын тэргүүний хороо болсон. Энэ дашрамд хэлэхэд аймгийн ахмадын хороо 2018…
Өмнөговь аймагт 2016-2024 онд улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 1.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн гэдгийг Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт ажиллах үеэрээ онцоллоо. Тэрбээр “Дэлхийд гайхагдсан элсэн манхан, үлэг гүрвэлийн өндөг, эрдэс баялгийн охь болсон, оюунлаг Өмнөговьчууд та бүхэнтэйгээ дахин уулзаж байгаадаа баяртай байна. Ерөнхий сайдын хувиар Өмнөговь аймагт өнгөрсөн хугацаанд зургаан удаа буюу хамгийн олон ажиллажээ. Энэ удаагийн сонгууль ард түмэн ялах уу, авлигачид ялах уу гэдгийг шийдэх учир Өмнөговьчууд та бүхэн Монгол Ардын намд саналаа өгч, эхлүүлсэн ажил, шударга ёсны төлөөх тэмцлийг нь үргэлжлүүлээрэй. Нүүрсний…
Нийслэлийн хэмжээнд долоон дүүргийн нутаг дэвсгэрт үерийн эрсдэлтэй бүсэд 407 айл өрх зөвшөөрөлгүй оршин сууж байна. Эдгээр айл өрхөд нүүн шилжих мэдэгдлийг давхардсан тоогоор 3,052 удаа хүргүүлж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг тухай бүрд хүргэсэн ч ердөө 61 айл өрх нүүж 346 айл өрх нүүхээс татгалзсан талаар НЗДТГ-аас мэдээлсэн. Үерийн аюултай газарт буусан хүмүүс сүүлийн хоёр өдөр орсон их бороо, цасанд өртсөн байна. Өөрсдийнх нь төлөө сануулж, мэдэгдэл хүргүүлээд байхад нүүхээс татгалзсан хүмүүс нэлээдгүй төвөг удаж байна. Бороо цаашид ч үргэлжлэн орно. Д.Дорж
Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын боомтын сэргэлт, Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ бодит үр дүнгээ өгч, улмаар эдийн засагт эерэг нөлөө үзүүлж буйд говьсүмбэрчүүд талархалтай хандаж, тогтвортой засаглалыг дэмжиж, Монгол Ардны намын хийсэн ажил, хэлэх үгтэй нэр дэвшигчдийг багаар нь дэмжиж итгэл хүлээлгэхээ илэрхийллээ. Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Ардын нам энэ удаагийн сонгуульд яагаад ялах ёстой тухайд тэрбээр “Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, парламентын засаглалаа хамгаалан бэхжүүлэх сонголтын өмнө та бид зогсож байна. Тиймээс мөнгөөр үнэт зүйлээ сольж болохгүй. Авлигатай тэмцэхийн тулд, ард түмэн хүчтэй гэдгээ нотолж Ардын намыг сонгоорой”…
Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн хувиар өөрийн төрж, өссөн сумын иргэд, сонгогчидтой уулзлаа. Тэрбээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумынхандаа Монгол Ардын намын хийж хэрэгжүүлсэн ажлууд болон цаашид хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм. Түүний хувьд Монгол Ардын намаас УИХ-ын сонгуулийн II тойрог, Увс, Завхан, Ховд, Говь-Алтай аймаг буюу баруун бүсэд нэр дэвшиж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд аймгууд дан дангаараа хөгжих гэж хичээсэн ч Улаанбаатар хотоос хэт алслагдмал, дэд бүтэц, авто зам бүрэн хөгжөөгүй зэргээс болж хязгаар нутгийнхны өрсөлдөх чадвар хангалттай түвшинд хүрч чадахгүй…