Зохиогч: Admin

Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, цахилгаан, дулааны эрчим хүчний дутагдлаас урьдчилан сэргийлэх, хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг тасалдуулахгүй байх зорилгоор Багануур дүүрэгт эрчим хүч хуримтлуурын станц барих компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнгөрсөн зургаадугаар сарын 26-ны өдөр зарласан. Уг олон улсын тендерт гүйцэтгэгчээр “Энвижн Энержи” ХХК шалгарсан юм. Өнөөдөр НЗД-ын нэгдүгээр орлогч Н.Мандуул болон “Энвижн Энержи” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чэн нар Батарей хураагуурын станц байгуулах ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжиж, үүний 300 тэрбум…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын Тамгын газраас 2022 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулийн оюутан, залууст зориулсан “Парламентын боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. “Парламентын боловсрол” хөтөлбөрт хамрагдахаар өнөөдөр (2024.09.05) Япон Улсаас сурагчид зорин ирлээ. Япон Улсын Осака мужийн “Хацүда Тондабаяши” ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчид “Парламентын боловсрол” хөтөлбөрийн Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд хамрагдлаа. Хамтран ажилласан Монгол Улсын Гадаад харилцааны яам, Осака хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрын хамт олонд талархал илэрхийлье.

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалт энэ сарын 5-6-ны өдрүүдэд болж байна. Үүнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас Завхан аймагт зохион байгуулж байгаа Баруун бүсийн ахлагч нарын чуулга уулзалтад Монгол Улсын Шадар С.Амарсайхан оролцлоо. Ховд, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс аймгуудын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаа төлөөлөн оролцож байгаа 200 гаруй ахлагчид баяр хүргэж, амжилт хүслээ. Тэрбээр “Ахлагч бүрэлдэхүүн бол Монгол Улсын бүрэн эрхт, аюулгүй байдлыг баталгаажуулахын зэрэгцээ ард иргэдийнхээ амар тайван байдлын баталгаа болж байдаг гол хүч билээ. Төр засгийн зүгээс цэргийн алба хаагчид, хууль сахиулагчид,…

Дэлгэрэнгүй

Хойд хөршийн удирдагч В.Путин Монгол Улсад айлчлал хийсэнд АН-ын “өвгөн партизан” Э.Бат-Үүл ундууцаад сүйд. Хорсол зэвүүцлээ барьж ядсан тэрбээр  “Ардчилсан Намын үйл хэргээс урвасан Гантөмөрт: Ардчилсан Намыг анхдагч олон мянган залуус 1990 онд, ганц муу Путин байтугай, 100000 гаруй цэрэгтэй Зөвлөлт Оросын хамгийн том армийг Монгол орноос гарахыг шаардан тэмцэж байсан. Путинээс чацга алдан айхдаа, намыг маань путинчүүдийн нам болгосон Жэнко та хоёртой хариуцлага тооцох сайн цаг ирнэ ээ!” хэмээн цахим хуудсаараа дамжуулан заналхийлжээ. Ардчиллыг Монголд авчирсан, ардчиллын үйл хэрэгт үнэнч хүн л юм бол бусдын үзэл бодлыг яагаад дэвслээд, өөрийнхөө байр суурийг тулгаад байна вэ? Л.Гантөмөр төрийн сайдын өнцгөөс…

Дэлгэрэнгүй

ОХУ, Монгол Улсын хооронд байгуулсан гэрээний дагуу ОХУ жилд 1.8-1.9 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн, 60 мянган тонн онгоцны түлш нийлүүлнэ гэж тус улсын Эрчим хүчний сайд Сергей Цивилев Дорнын эдийн засгийн форумын үеэр сэтгүүлчдэд мэдэгджээ. Онгоцны түлшний хувьд Оросын талд Монголын онгоцны түлшний хэрэглээг 100 хувь хангана гэж Цивилев онцолжээ. Дорнын эдийн засгийн форум Оросын Владивосток хотноо есдүгээр сарын 3-6-ны хооронд болж байна. Энэ удаагийн форум “Алс Дорнод-2030: Хүчээ нэгтгэж, боломжуудыг нээе” сэдвийн дор болж байна. zindaa.mn

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Хүн, малын гоц халдварт болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/948 дугаар захирамжийн дагуу холбогдох мэргэжлийн байгууллагууд өнгөрсөн сарын дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд 25.000 гаруй тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж, 51 зөрчлийг илрүүллээ. Түүнчлэн тарваганы мах, түүхий эд тээвэрлэсэн, зөөвөрлөсөн хуулийн этгээдэд 3.2 сая төгрөгийн торгууль, 32.6 төгрөгийн нөхөн төлбөрийг төлүүлж хариуцлага тооцов. Нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот хүн, мал, амьтны гоц халдварт болон тарваган тахал өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх хяналт…

Дэлгэрэнгүй

Бүх шатны сургуульд түүхийн хичээлийн цагийг нэмж, чанар, агуулгад нь анхаарахгүй бол түүх, соёлоо үгүйсгэж, нулимсан хоосон толгойтнууд олширох нь! Дэлхийн байтугай Монгол Улсынхаа түүхийн талаар ямар ч мэдлэггүй бүхэл бүтэн үе гарч ирсэн байна. Тусгаар тогтнолын үнэ цэнэ юунд оршдогийг огт мэдэхгүй, тоохгүй байна гэдэг гутамшиг. Суурь боловсрол олгох ёстой ерөнхий боловсролын сургуульд түүхийн хичээл ордоггүй юм уу? Эх оронч зүрх сэтгэлгүй хүмүүст яаж энэ улсын хувь заяаг даатгаж үлдээх вэ?! Сануулахад “Өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудвал ирээдүй чинь та нар руу их буугаар буудна” гэдэг мэргэн үг байдаг. Д.Лхагва

Дэлгэрэнгүй

Онцгой байдлын асуудал хариуцсан С.Амарсайхан сайдаа, орон сууцанд газ хэрэглэдэг үзэгдлийг бүрмөсөн таслан зогсоомоор байна. Том том баллонтой газ дэлбэрвэл эн өндөр барилгууд тэсэж үлдэх үү?! 2012 онд Дарханд “Дашваанжил”-ын газ дэлбэрч 9 давхар орон сууц нурах шахсан ноцтой осол гарсан. Одоо бүх байруудад хяналт шалгалт хиймээр байна! СӨХ-үүдэд үүрэг даалгавар өгмөөр байна! 3 давхараас дээш орон сууцанд газ хэрэглэхийг хориглодог талаар мэдээлэл, сурталчилгааг яагаад хийдэггүй юм бэ?! Ер нь хуучирч муудсан төмөр баллонтой газыг хэрэглээнээс хасахгүй бол олон хүний амь нас хэцүү ш дээ! Бас орон сууцны лифний аюулгүй байдалд хатуу хяналт шалгалт хийхийг шаардаж байна. Ниргэсэн хойно нь…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд иж бүрэн стратегийн түншлэлийг улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцаанд тулгуурлан тодорхой төсөл, хөтөлбөрүүдээр баяжуулахын төлөө буйгаа тэмдэглэлээ. Мөн Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтын үеэр ярилцсан Эгийн голын усан цахилгаан станцын төсөл бодитой урагшилж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Уулзалтын үеэр хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх…

Дэлгэрэнгүй

Өнгөрсөн хоёрдугаар сарын 8-ны өдөр НИТХ-аас 18 дугаар тогтоолыг баталж,  нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосон. Үүнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг нийслэлд буюу Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлэх Зам, тээврийн сайдын тушаал гарсан юм. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 750 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Харин сэргээгдэх магадлалтай 55.400 тээврийн хэрэгслийн улсын дугаар бүртгэлтэй байгаа юм.  Тодруулбал,  дээр дурдсан 55.400 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэг, оношилгоонд ороогүй таваас дээш жил  болсон гэсэн үг юм. Техникийн хяналтын үзлэг, оношилгоонд тэнцсэн тохиолдолд эдгээр авто машин хөдөлгөөнд оролцоно. Ингэснээр Улаанбаатар хотод өдөрт 800…

Дэлгэрэнгүй