Зохиогч: Admin

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн VI тойрогт МАН-аас нэр дэвшиж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Сэцэн ханы багийнхан өнөөдөр Дорнод аймгийн Чойбалсан хотын иргэд сонгогчидтой уулзав. МАН-ын дарга, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Дорнод аймаг дахь сонгуулийн сурталчилгаагаа нээж, иргэд сонгогчдод хандан  үг хэллээ. Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгууль бол монголчууд хуучин 30 жилдээ үлдэх үү, шинэ 30 жилийг эхлүүлэх үү гэдгийг шийдэх чухал сонгууль. Өнгөрсөн хугацаанд Санжаасүрэнгийн Зориг агсны  мөрөөдсөн  ардчилал гажуудсан. Мартагдсан зорилго руугаа буцах, алдагдсан зарчим руугаа эргэх ухаарлыг А.Амар нарын үндэсний дэвшилтэд сэхээтнүүд “Шинэ Эргэлтийн бодлого” хэмээн тодорхойлж байсан.  МАН-ын эхлүүлсэн энэхүү реформ шиг бид ардчилсан хувьсгалын…

Дэлгэрэнгүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу Цагаан суваргын ордын 34 хувийг олон нийтийн өмчид авах тухай мэдэгдсэн. Байгалийн баялгийн өгөөжийг хэдхэн гэр бүл хүртэх биш нийт ард иргэдэд хүртээхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зорьж буй юм.Улсын төсвөөр хайгуул хийсэн, стратегийн орд Цагаан суваргыг МАК авсан нь анхнаасаа будлиантай байв.  МАК компани Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сонгуульд хандив өгснийхөө хариуд тус ордыг авсан гэж тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд МҮОНТВ-д ярилцлага өгөхдөө хэлсэн нь анхаарал татаж байна. 2014 онд “Цагаан суварга”-ын 34 хувийг анхлан төрд авах агуулгаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-д өргөн барьсан байдаг. Гэвч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн шахалтаар УИХ төр хувь…

Дэлгэрэнгүй

ИРГЭНИЙ ҮГ: Автобусны жолооч нарын цалинг 3.500.000 төгрөг болгосон ч сахилга хариуцлага, ухамсар нь огт дээшилсэнгүй. Бэлэн мөнгө байнга авна, утсаар ярина, хурд хэтрүүлнэ, гэрлэн дохио зөрчинө, хөгжим чарлуулж зорчигчдын ая тухтай байдлыг аллагдуулна, цонхоор шүлс, хогоо хаяна, замын хөдөлгөөнд оролцож байхдаа жолоогоо тавьчихаад хоол иднэ… Ийм хүмүүс яаж олон хүний нас настай холбоотой ажил хийж чадаж байна вэ? Хяналт шалгалт хийдэггүй юм уу?  Зорчигчдын толгойг тоолохоосоо илүү автобусны жолоочийг камераар хяна! СХД-ийн 10 дугаар хорооны иргэн Б.Баярмаа

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит гэргий Нали Сисүлит-ийн хамт Монгол Улсад төрийн айлчлал хийхээр 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч Тонглун Сисүлит болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Бямбасүрэн, БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пэнгсаван Гээвбасөд нар угтаж авлаа. БНАЛАУ-ын Ерөнхийлөгчийн түвшинд 17 жилийн дараа болж байгаа айлчлалын үеэр төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, эрх зүйн орчинг бэхжүүлэх хүрээнд…

Дэлгэрэнгүй

2024 оны Улсын Их Хурлын сонгуулийн 11 дүгээр тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Н.Алтаншагай сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлж, Өнөр, Баянхошуу, Төв, Толгойт бүсийн иргэдтэй уулзалт хийлээ. Өнгөрсөн дөрвөн жилд Сонгинохайрхан дүүрэгт 25 цэцэрлэг, долоон сургууль, 51.1 км авто зам, 23 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай, хүүхэд залуучуудын театр, 14000 гэрэлтүүлэг шинээр хийгдэж, 95 хувийн бүтэн гэрэлтүүлэг дүүрэг болсон байна.

Дэлгэрэнгүй

Он гарсаар улсын хэмжээнд эхний таван сарын байдлаар 2351 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 3879 хүний амь нас, 138.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Харин аюулт үзэгдэл, ослын улмаас 114 хүн амь насаа алдаж, 73 хүн түлэгдэж, бэртэн, 445 гэр, орон сууц, барилга эвдэрч, 304 гэр орон сууц, барилга сүйдэж, нийт 22 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 1545 буюу 67 хувь нь гал түймэр, 546 буюу 23 хувь нь хүний үйл ажиллагатай холбоотой осол, 164 буюу 7 хувь нь…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн VI тойрог, зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлж, Чингис хотод нээлтээ хийлээ. Зүүн бүсийн VI тойрог долоон мандаттай. Тус тойрогт Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнээр ахлуулсан МАН-ын багт Ухнаагийн Отгонбаяр, Пүрэв-Очирын Анужин, Мөнгөнцогийн Ганхүлэг, Лхагвасүрэнгийн Соронзонболд, Мягмарсүрэнгийн Бадамсүрэн, Цагаанхүүгийн Идэрбат нар нэр дэвшиж байна. УИХ-ын сонгуулийн VI тойрогт нэр дэвшигч, Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ энэ үеэр үг хэлэв. Тэрбээр энэ жил дэлхийн 60 гаруй улсад улс төрийн сонгууль болно. Энэ бол дэлхийн геополитикт аль улс хүчтэй байх тухай сонголт. Тийм…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Гол, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/656 тоот захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  зургаадугаар сарын 10-ны өдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл үүрэг гүйцэтгэж эхэллээ. Завьт эргүүлийн бүрэлдэхүүн өчигдөр голын эрэг дагуу зорчиж байсан 200 гаруй иргэнд гол усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэлээ. Мөн голын эргээс 23 автомашиныг холдуулан, усанд суусан автомашиныг татан гаргаж аюулгүй байдлыг хангаж ажиллалаа. Голын эрэг дагуу хүүхдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаарал хяналт тавихыг онцгойлон анхааруулж байна. НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

Дэлгэрэнгүй

УИХ, Засгийн газрын гишүүн асан, хуульч Ц.Шаравдорж өчигдөр ТВ-9 телевизэд ярилцлага өгөх үеэрээ “С.Зоригийн хэрэг гарсан орой хэргийн газар дээр ямар ч туршлагагүй, цагдаад ороод удаагүй хоёр шинэ хүүхдийг явуулсан байдаг. Зориуд байгуулсан ч юм шиг санагддаг. Би хувьдаа Ц.Элбэгдоржийг баривчилж шалгаж ёстой гэж боддог. Чимгээ, Содномдаржаа нарын тухайд тэднийг эрүүдэн шүүсэн нь нотлогдсон шүү дээ. Хүний эрхийг тэгж ноцтой зөрчсөн, хэргийг хэн нэгэнд тохох гэсэн ажиллагаа явагдсан” гэгчлэн өгүүлэв. Тэрбээр мөн “Монгол Улс хэлмэгдүүлэлтийн гашуун, аймшигтай түүхийг мартаагүй. Гэтэл ардчилсан Үндсэн хуулиа баталсан ийм үед яагаад Монголд хүний эрх эрх чөлөөг улан доороо гишгэсэн аймшигтай, систем бий болчихов оо.…

Дэлгэрэнгүй

Өнөөдөр Улаанбаатар хот орчмоор дуу цахилгаантай бага зэргийн аадар орохыг ЦУОШГ-аас мэдээлсэн. Иймд болзошгүй үерийн аюулаас сэргийлэн дараах зөвлөмжийг хүргэж байна. Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах; Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх; Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих; Орон сууцны хорооллын гарааш, В1 давхар руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах; Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий…

Дэлгэрэнгүй