Сурагчдын амралт удахгүй эхэллээ. Багш нарт хандаж, ялангуяа бага ангийн хүүхдүүдэд даалгавар битгий өгөөрэй гэж хүсье. Уураг тархи нь амрах ёстой. Боловсролын сайдаа, багш нарын арга барилыг өөрчлөхөд анхаарал хандуулах хэрэгтэй байна. Бага насны хүүхдүүдийг гэрийн даалгавраар дарснаас болж хичээлдээ дур сонирхолгүй болох, оюун санааны хувьд ядрах, улмаар организмд нь таагүй нөлөөлдийг эрдэмтэд нотолсон шүү дээ. Өглөө 08 цагт хичээл нь эхэлдэг 1-3 дугаар ангийн хүүхдүүд өдөрт 5 төрлийн хичээл үздэг. Ядарсан бяцхан хүүхдүүд гэртээ ирээд олигтойхон ч амрахгүйгээр даалгавраа хийдэг нь нийтлэг үзэгдэл. Ээж, аав нь ажлаасаа ирээд даалгаврыг нь хийлгэхэд 4-5 цаг болох ч тохиолдол байдаг гэнэ. БШУЯ-наас…
Зохиогч: Admin
Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн үе шаттай буулгаж буй. Тэгвэл өнөөдөр Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд Дунд гол дагуу байрлах “Шунхлай” шатахуун түгээх станцын барилгыг буулгаж, газар чөлөөлөх ажил эхэллээ. Голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг буулгах Нийслэлийн Засаг даргын захирамж наймдугаар сарын 31-нд гарсан бөгөөд “Шунхлай” шатахуун түгээх станцынхан дээрх хугацаанд шатахуунаа зөөж тээвэрлэн, аюулгүй байдлыг хангажээ. Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Шунхлай трейдинг” ХХК-ийн эзэмшлийн шатахуун түгээх станцыг голын ай савд барьсан тул газар чөлөөлөлтийг хийж байна. Тус компанийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд, мөн харилцан…
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар 2023 оны 11 дүгээр сарын 01-05-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ. Энэхүү айлчлалыг Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан хэрэгжүүлж буй бөгөөд 2013 оноос хойш буюу 10 жилийн дараа Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Вьетнам Улсад хийж буй айлчлал гэдгээрээ онцлог юм. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгтой албан ёсны хэлэлцээ хийж, Вьетнамын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонгтой уулзана. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд…
Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.10.27) нэгдсэн хуралдаан 10 цаг 07 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна…” гэж заасны дагуу Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явууллаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 47 гишүүний 42 нь дэмжсэн юм. Хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас 2023 оны аравдугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх…
Нийслэл Улаанбаатар хотод энэ оны долоо, наймдугаар сард болсон үерийн гамшигт нийт 120 хороо, 11,956 өрхийн 34,473 хүн, 542 барилга, байгууламж, 584 гэр, байшин, 146 аж ахуйн нэгж, байгууллага, 230 тээврийн хэрэгсэл өртсөн. Түүнчлэн 21 байршлын гудамж, зам талбай усанд автан, 74,023 хэрэглэгч цахилгаангүй болж, дөрвөн хүн харамсалтайгаар амь эрсэдсэн билээ. Иймд Дэлхийн банкны санхүүжилтээр НЗДТГ, УБЗАА хамтран “Үерийн сургамж, шийдэл” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна. Хэлэлцүүлгээр үерийн нөхцөл байдал, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах боломж, олон улсын сайн туршлагыг хэлэлцэн, цаашид баримтлах нэгдсэн бодлого, арга хэмжээг цогцоор нь тодорхойлохоор санал солилцож буй. Тус хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг,…
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ОНЦГОЙ АНХААРАЛД: Явган зорчиж яваа хүүхэд, хүмүүс гарцан дээр машинд мөргүүлж амь нас, эрүүл мэндээрээ хохирох хэрэг нэмэгдэх боллоо. Энэ нь “Явган хүний гарц дөхөөд ирэхээр хурдаа хасна” гэдэг Замын хөдөлгөөний дүрмийг баримталдаггүй бүдүүлэг жолооч нарын буруутай үйлдлээс болж байгаа туйлын эмгэнэлтэй хэрэг юм. Өдрийн цагаар гэрлэн дохио зөрчдөг этгээдүүд шөнө орой бүр илүүтэй балмад авирладаг!!! Ногоон гэрэл асангуут ялангуяа хүүхэд, залуус зам гарахаар ухасхийдэг. Зарим нь гүйдэг. Гэтэл гэрлэн дохио зөрчдөг балмад жолоочдын гай тэднийг отож байх юм. Ногоон гэрэл асангуут зогсох ёстой шүү дээ!!! Амьд явах баталгаа байна уу?! ГЭРЛЭН ДОХИО ЗӨРЧДӨГ, УРСГАЛ СӨРДӨГ ЖОЛООЧ…
Цахилгаан скүүтер унасан 19-20 орчим насны залуу МУБИС-ийн автобусны буудал дээр жаахан хүүг мөргөж унагачихаад ядаж босгоод ч өгсөнгүй хурдхан шиг зугатав. Төв номын сангийн эсрэг талд, “Алтай констракшн” компанийн шилэн барилгын нэг давхарт 50 орчим насны эмэгтэй 10 гаруй боодол сонин өргөж цахилгаан шат руу дөхүүлэх юм. Харамсалтай нь үүдэнд нь сууж байсан дөрвөн залуу, нэг охины хэн ч нь тусалсангүй. Тийм сэтгэл харагдсангүй. Ядаж эмэгтэйд нь “Та нар ээж шигээ, эгч шигээ хүнд туслаач” гэж хэлэх ухамсар байсангүй. Компанийн харуул хамгаалалтын залуус ч хөдөлсөнгүй. Автобусанд хоёрын хоёр өндөр настан зогсоод байхад утсаа оролдсон, унтсан дүр эсгэсэн охид, хөвгүүдийн…
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд асан Ли Көчян зүрхний шигдээс болсны улмаас 68 насандаа таалал төгссөнийг Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд мэдээллээ. Хятадын Коммунист намын Төв хорооны 17, 18, 19 дүгээр сонгуулийн Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд асан Ли Көчян Шанхайд амарч байхдаа өчигдөр буюу 10 дугаар сарын 26-ны пүрэв гарагт гэнэт зүрхний шигдээс болж шөнийн 00:10 цагт нас барсан байна.
Нийслэлтэй холбоотой авлигны багц асуудал хууль хяналтын байгууллага мөрдөн шалгаж эхлээд байна. АТГ-аас уржигдар ногоон автобусны “Автобусны худалдан авалттай холбоотой өргөн цар хүрээний мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааг гурван чиглэлээр явуулж байна. Автобус худалдан авах ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан эсэх, албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашигласан уу. Албан үүрэгтээ хайнга хандсан эсэх, хахууль авсан эсэх, автобус хүлээн авах процесс хуулийн хүрээнд явагдсан уу. Автобус чанар, стандартын шаардлагад нийцсэн эсэх, нийлүүлэгч аж ахуйн нэгжид эдийн засгийн давуу байдал хууль бусаар олгосон уу. Олгосон санхүүжилт буюу нийт 134.5 тэрбум төгрөгийн зарцуулалтыг нэг бүрчлэн хөөж шалгах байдлаар мөрдөн шалгах ажиллагаа…
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга Михаил Владимирович Мишустинтай Бишкек хотноо уулзлаа. Оросын Холбоотой Улстай найрсаг харилцаатай байж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэж, иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж, дээд, өндөр түвшний айлчлал, уулзалт тогтмолжиж, бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагаа өргөжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Монгол, Оросын харилцаа, итгэлцлийг эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой төсөл, хөтөлбөрүүдээр баяжуулан бэхжүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж, хоёр…