Зохиогч: Admin

Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн үе шаттай буулгах ажлын хүрээнд “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд ажиллалаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Гурвалжингийн гүүрний зүүн талд Дунд голын голдирол хааж “Эн Өү Ти Эс” ХХК-ийн барьсан хашаа, барилгыг буулгаж, зөрчил арилгуулж байна. Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дунд голын голдирлыг хааж хашаагаа хэтрүүлэн барилга, байгууламж барьж, чингэлэг байршуулсан “Авто терминал трейд” ХХК-тай зөвшилцөн, зөрчлийг арилгаж дуусгасан юм. Түүнчлэн Дунд голын бургасан дотор байшин барьсан иргэний зөрчлийг арилгуулахын зэрэгцээ стандартын бус гүүрнүүдийг буулгаж,…

Дэлгэрэнгүй

АН-аас өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Энэ үеэр АН-ын Хууль зүйн асуудал эрхэлсэн зөвлөх О.Баасанхүү “Бид хүн ярихгүй хөгжил ярья, нам ярихгүй бодлого ярья гэдэг уриатайгаар сонгуульд өрсөлдөж байгаа.  Энэ утгаараа хэн нэгнийг харлуулах сонирхолгүй байна. Бид харлуулъя, үнэн байдлыг нь хэлье гэвэл чадна. Жишээ нь, 10 дугаар тойрогт 4 ждүчин, нэг төсвийн хулгайч, нэг бэлгийн гаж донтон байна гэж зарлаж болно. Гэхдээ тийм балай юм ярихгүй шударга л өрсөлдөе гэж байхад нүүрсний хулгайч Амундра гэдэг нөхөр МАН-ын пиарыг хийж байгаа юм байна. Тэдний багийнхан зохион байгуулалттайгаар бүх харлуулах гүтгэлгийг хийж байна. Ийм ноцтой зүйлүүд хийж байхыг бодоход МАН ялагдахаас…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Дорнод аймагт ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Чойбалсан хотын Тусгаар тогтнолын талбайд хүрэлцэн ирэхэд Дорнод аймгийн цэргийн хүрээний бие бүрэлдэхүүн жагсаж, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга М.Энхтөр нар угтлаа.

Дэлгэрэнгүй

Улсын хоёрдугаар төв эмнэлэгт эмчлүүлж буй хүнийг эргэж очлоо. Улавчгүй болохоор тасаг руу оруулахгүй гэнэ. Мэдээж эмнэлгийн орчин шүү дээ. “Тэгэлгүй яахав, дуудаад уулзая” гээд үүдэнд нь хүлээв. Гэтэл нэг ахимаг насны өвгөн гадуур гуталтайгаа шууд яваад орчихлоо. Би тэсэлгүй “Эмчлүүлэгчдийн  өрөө рүү гадуур гуталтай орж болохгүй” гэвэл өөдөөс муухай харснаа би энд хэвтэж байгаа хүн гэж настай хүнээс гарамгүй хахир дуугаар өгүүлэв. “Тэр нь хамаагүй. Та гадагшаа гарсан бол гутлаа сольж улавчтай орох ёстой” гэвэл хүлээж авах нь бүү хэл тоостой гутлаа чирсээр өвчтөний өрөө рүү орлоо. Настай хүмүүс ийм байхаар залуучууд нь яах болж байна вэ? Д.Дорж

Дэлгэрэнгүй

1992 оны зургадугаар сард болсон УИХ-ын анхны сонгуулиар МАХН (МАН) 70 суудал авч тасархай ялалт байгуулав. Харин Монголын Ардчилсан Нам (Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл тэргүүтэй), Нэгдсэн Нам (С.Зоригийн үүсгэн байгуулсан), Монголын Үндэсний Дэвшлийн Нам (Да. Ганболдын)-ын эвсэл ердөө дөрөвхөн суудал авч бараа сураггүй ялагдаж билээ. Хэдийгээр 1990-1992 онд эвслийн Засгийн газар байгуулагдаж МАН-ын Д.Бямбасүрэн Ерөнхий сайдаар, ардчилсан хүчнээс Да.Ганболд Тэргүүн шадар сайдаар, Д.Дорлигжав Шадар сайдаар ажилласан ч ард түмэн хоёр жилийн дараа ардчилагчдаас нүүр буруулсан юм. Үүнээс сургамж авсан ардчиллын төлөө хэмээн гарч ирсэн намууд нэгдэж нийлэх арга замыг сонгож эхлэв. Улмаар МоАН, МҮДН нэгдэж Монголын Үндэсний Ардчилсан Нам (МҮАН)-ыг байгуулж анхны…

Дэлгэрэнгүй

Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж буй. Төслийн хүрээнд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа авч, газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг иргэдтэй зөвшилцөж, зөвшилцсөн иргэдийн нөхөх олговрыг өнгөрсөн долоо хоногоос олгож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлтөд өртөж буй 2.206 нэгж талбарын 662 иргэн хөрөнгийн үнэлгээг зөвшөөрч, гэрээ байгуулаад байна. Иймд эхний ээлжид гэрээ байгуулсан 487 иргэний нөхөх олговрыг олгож, 209.544 м.кв буюу нийт 21 га газрыг чөлөөлөхөд бэлэн болсон бол 175 иргэний нөхөх олговрын мөнгийг шилжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. ”НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ’’ ХК

Дэлгэрэнгүй

УИХ-ын чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Ерөнхий сайдаар томилогдох үед УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж чадахгүй байсан. Бүгд масктай, шилэн хоргоны цаанаас харилцдаг, хил хэзээ нээгдэх нь тодорхойгүй, эдийн засаг -4,7 хувь, улсын төсөв 30 орчим хувиар тасарсан байсан. Цар тахлыг даван туулах Засгийн газрын бодлогыг УИХ дэмжиж ажилласан. Түүний хүчинд вакциныг цаг алдалгүй татан авч, вакцинжуулалтыг хийж чадсан. Улс төр дөхсөн үед парламентын гишүүд намын хувьд өөр үзэл бодолтой ч улсынхаа хувьд том зургаар харж байсанд талархах учиртай. Ингэж чадсаны хүчинд цар тахлыг давсан. Үүний хүчинд хоёрдугаар сарын 14-нд цар тахлын хамгийн сүүлчийн хязгаарлалтыг…

Дэлгэрэнгүй

УИХ-ын дарга Г.Занданшатарын чуулганы сүүлийн хуралдааныг хааж хэлсэн үг Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан 2024 оны хаврын ээлжит чуулган завсарлах гэж байна. Хаврын ээлжит чуулган ажлын 58 өдөр чуулж, 240 гаруй хууль тогтоомжийг хэлэлцэн баталсан байна. Тэдгээрээс зарим онцлог хуулиудыг дурдвал Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй уялдуулан Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг шинэчлэн найруулсан. Ингэснээр манай парламентын хөгжлийн нэгэн шинэ үе эхэлж, 126 гишүүнтэй УИХ-ын бүрэн эрх, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, хуралдааны дэг ёс шинээр тогтлоо. Монгол хүн монгол газартаа, Монголын баялагтаа эзэн байх,…

Дэлгэрэнгүй

Энэтхэгийн өөрчлөгч Ерөнхий сайд Нарендра Моди мягмар гарагийн орой үндэсний сонгуульд ялалт байгуулснаа зарласан боловч санал хураалтын сүүлчийн үр дүн гаргасны дараа түүний дийлдэшгүй олонхи болох зорилго нь нуран уналаа. “Өнөөдөр бол гайхамшигтай өдөр. Үндэсний ардчилсан холбоо (ҮХА) гурав дахь удаагаа Засгийн газраа байгуулах гэж байна. Бид ард түмэндээ талархаж байна” гэж Моди Нью Дели дэх намын төв байрандаа дэмжигчиддээ хандан үгийнхээ хэлэв. Моди NDA холбоотнуудынхаа тусламжтайгаар Засгийн газраа байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь түүнийг Энэтхэгийн тусгаар тогтнолын дараах хамгийн амжилттай улстөрчдийн нэг болгосон түүхэн үйл явдал юм. Гэвч Модигийн тэргүүлдэг эрх баригч Бхаратия Жаната нам парламентад үнэмлэхүй олонх…

Дэлгэрэнгүй

УИХ-ын ээлжит 9 дэх удаагийн сонгуульд нийслэлийн ИТХ-ын 15 төлөөлөгч нэр дэвшиж байна. Нэр дэвшигчдийг нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар өнөөдөр хүлээн авч, амжилт хүслээ. Дээрх нэр дэвшигчдийн 6 нь өдгөө дүүргийн Засаг даргаар ажиллаж байна. Нийтдээ 2 сая орчим хүн амтай нийслэл хотын ажил улс төрийн намын амбиц, түүний ашиг сонирхлоос үл хамаарч оршин суугчдын эрх ашгийг эрхэмлэж, зогсолтгүй үргэлжлэх ёстой. Тийм ч учраас НИТХ, Хурал дахь намын бүлгүүд, Нийслэлийн Засаг дарга, НЗДТГ, дүүргүүдийн удирдлага бодлого, зорилгоо нэгтгэн урагшилж байгааг нэр дэвшигчид онцлоод цаашид энэ зарчмын дагуу ажиллах ёстойг хэллээ.…

Дэлгэрэнгүй