Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров-тай уулзав. Ерөнхийлөгч С.Жапаровын 2023 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал хоёр улсын харилцааг гүнзгийрүүлж, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлснийг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх онцоллоо. Мөн хоёр орны найрсаг харилцааг бататгах, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг идэвхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэв. Төрийн тэргүүнүүд хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа идэвхжиж буйг сайшааж, Монгол Улсын Их Хурлын дарга болон Киргиз…
Зохиогч: Admin
МАН хэдийгээр сонгуульд ялалт байгуулсан ч хамтарсан Засгийн газар байгуулахаар шийджээ. Энэ асуудал сонгуулийн өмнө яригдсан байсан гэж улстөрийн хүрээнд жиг жуг хийж байгаа нь үнэний ортой. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар АН-д найм, ХҮН намд нэг сайд өгөхөөр тохиролцсон бололтой. АН-ын дарга Л.Гантөмөр Шадар сайд, ХҮН намын дарга Т.Доржханд Эдийн засгийн хөгжлийн сайд болох нь тодорхой болсон гэх. Мөн Ардчилсан намд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Барилга, хот байгуулалтын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Батлан хамгаалах яам, Эрүүл мэндийн яам, Дотоод хэргийн яамыг өгөхөөс гадна Олимп, спортын асуудал эрхэлсэн сайдыг амалсан сурагтай. Бүр тодруулбал, Эрүүл мэндийн сайдаар С.Одонтуяа, Дотоод хэргийн…
Нийслэл Улаанбаатар маань иргэдэд ээлгүй хот болж хувираад байгааг хотын эрх мэдэлтнүүд анзаарч харж байна уу? Явган хүн чөлөөтэй, аюулгүй зорчих боломж өдрөөс өдөрт хумигдсаар байна. Дугуйн зам ховор болохоор дугуй, скүүтэр, мотоцикль, мопед унасан ойворгон сагсуу хүүхэд, залуус явган хүний замаар хар хурдаараа давхилдаж хүн, хүүхэд мөргөн гэмтээх тохиолдол их гарах боллоо. Хотын даргаа явган хүний замаар сүлжилдсэн дугуй, скүүтэр, мотоцикль унасан хүмүүст хатуу хяналт тавьж явган зорчигчдын аюулгүй байдлыг хангамаар байна! Д.Дорж
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг “Нурсултан Назарбаев” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас БНКазУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү, БНКазУ-ын Шадар сайд Г.Т.Койшыбаев нар угтан авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нартай уулзаж, харилцаа, хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно.
НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор НЗДТГ-ын дарга Л.Хосбаярыг томилсон. Иймээс НЗДТГ-ын даргаар НЗДТГ-ын Нийслэлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Хадбаатарыг томиллоо. П.Хадбаатар нь 2002 онд Орхон их сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2020 онд Дотоод хэргийн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан юм. Түүний ажлын туршлагаас танилцуулбал, 2009-2017 онд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Шийдвэр гүйцэтгэгч, 2017-2020 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Мэргэжилтэн, Ахлах мэргэжилтэн, Дарга 2020-2021 онд Хууль зүй, дотоод хэргийн яам Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, 2021-2023 онд Хууль зүй, дотоод хэргийн яам Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2024 оны нэгдүгээр…
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо 2024 оны 07 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор эх орноосоо мордлоо. Манай улс ШХАБ-ыг олон талт хамтын ажиллагаанд оролцох чухал суваг хэмээн үзэж, 2004 онд ажиглагчийн статустай болсноос хойш тус байгууллагын дээд түвшний уулзалт болох Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд тогтмол оролцож ирсэн юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус Зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэлж, ШХАБ-ын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын удирдагчидтай уулзан, харилцаа, хамтын ажиллагааны сонирхсон асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог буюу хангайн бүсэд өвдөг шороодсон билээ. Түүний ялагдлыг Өвөрхангай аймгийн Сант суманд гарсан хүн хэрэгтэй холбон тайлбарлаж байгаа нь үнэний хувьтай. Гэхдээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн итгэлтэй хүний нэг учраас хоосон хоцорсонгүй. Я.Содбаатарыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар явуулж, оронд нь Г.Занданшатарыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо. Д.Дорж
Олон жил усанд идэгдэж, ашиглах боломжгүй болсон Хайлаастын үерийн хамгаалалтын даланг шинэчлэн засварлах ажил үргэлжилж байна. Энэ талаар “Геодези, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын Далан сувгийн ашиглалт, засварын инженер Д.Ариунбаатараас тодрууллаа. Тэрбээр “Хайлааст орчимд нийт 300 гаруй метр далангийн засвар шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэж байна. Нийслэлийн хэмжээнд нийт таван байршилд далан сувгийн засварын ажил хийгдэхээр төлөвлөсөн бөгөөд 50 хувьтай үргэлжилж байна. Мөн Жаргалантын ам дагуу шинээр далан сувгийн ажил хийгдэхээр төлөвлөгдсөн. Өнөөдрийн байдлаар буюу долоодугаар сарын 2-ны өдөр Хайлаастын үерийн хамгаалалтын далангийн хэсэгт шинээр 150 ширхэг 15 см-ийн зузаантай хавтан суулгаж, ажил 60 хувьтай үргэлжилж байна” гэлээ. Үер, усны аюулаас…
Шинээр бүрдсэн УИХ-ын анхны хуралдаан өнөөдөр боллоо. МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу УИХ-ын даргаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Дашзэгвийн Амарбаясгаланг УИХ-ын даргаар сонголоо. УИХ-ын 126 гишүүний 121 нь Д.Амарбаясгаланг дэмжсэн санал өгснөөр тэрбээр 126 гишүүнтэй анхны парламентыг удирдахаар боллоо. Д.Дорж
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 “Нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, Төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж заасны дагуу аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулсан сонгуулийн зардлын тайлангаа сонгуулийн санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан буюу 2024 оны долдугаар сарын 28-ны өдрийн дотор Төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүрэгтэй. Сонгуулийн зардлын тайланг Төрийн аудитын байгууллагад хүргүүлэхдээ дараах баримт бичгүүдийг хавсаргасан байна. (Энэ холбоосоос харна уу) Сонгуулийн зардлын тайланг ирүүлэхдээ хавсаргасан…