УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Мөнхсоёл нарыг тэмбүү өвчний халдвар авч байсан гэдэг мэдээлэл ор үндэсгүй болохыг Монголын баримт шалгах төв гэдэг хэвлэл мэдээллийн байгууллага нотолжээ. Тус байгууллагаас ирүүлсэн тайлбарт “УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Мөнхсоёл нар тэмбүү өвчнөөр оношлогдсон тухай мэдээлэл Интермед эмнэлгийн алдагдсан датанаас ил болсон гэх мэдээлэл түгсэн. Бид тус эмнэлгийн датаг хакдсан гэх хаягийн постын эх хувилбарыг тархсан мэдээллийн скриншоттой харьцуулахад өвчний түүхийн мэдээллийн нийтлээгүй ба зөвхөн нэр, утасны дугаар, регистрийн дугаар, төрсөн огноо зэрэг мэдээлэл байсан. Өөрөөр хэлбэл дээр дурдсан УИХ-ын гишүүдийн мэдээлэл ил болоогүй болохыг харж болно. Дэлгэрэнгүй баримт шалгалтыг https://mfcc.mn/factcheck-1208/” хэмээн мэдэгдлээ. Энэ талаар Ж.Баярмаа гишүүн “Намайг тэмбүүтэй гэдэг…
Зохиогч: Admin
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эмнэлзүй хариуцсан дэд захирал Л.Дагвадорж тэргүүтэй удирдлагын баг, эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл БНСУ-ын Бусан хотын “Good Gang-an” эмнэлгийн удирдлагуудтай хамтарсан уулзалт хийлээ. Энэ хүрээнд ГССҮТ-ийн үйл ажиллагаа, тусламж үйлчилгээ болон шинээр нэвтрүүлсэн дэвшилтэт технологийг танилцуулж, гэмтэл согогийн чиглэлээр хамтарч хийх томоохон ажлуудын талаар санал солилцсон байна. Тухайлбал, цаашид “Good Gang-an” эмнэлэгтэй хамтран телемедицин буюу цахим зөвлөн туслах үйлчилгээгээр дамжуулан алсын зайн оношилгоо эмчилгээ хийх, нарийн мэргэжлийн үзлэг, мэс засал, сургалт зохион байгуулахаас гадна эмч мэргэжилтнүүдийг урт болон богино хугацааны сургалтад тогтмол хамруулж ажиллахаар боллоо. Дашрамд дуулгахад, өнгөрсөн тавдугаар сард хийсэн уулзалтаар ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн их…
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. Гавьяат эдийн засагч цолоор: Үндэсний статистикийн хорооны ахмад ажилтан Цэнджавын Бадрах, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор: Хөдөө аж ахуйн их сургуулийн Агро экологийн сургуулийн зөвлөх багш, Шинжлэх ухааны доктор, профессор Бадамын Нинж, Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор: Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн төслийн удирдагч асан, Урлаг судлалын ухааны доктор, профессор Жамбалын Энэбиш, Гавьяат барилгачин цолоор: Зам, гүүрийн зураг төсөл, барилгын “ГЭБТ” ХХК-ийн зөвлөх Гаваагийн Чагнаадорж, Гавьяат холбоочин цолоор: Үндэсний статистикийн хорооны ахмад ажилтан, “Жи мобайл”…
Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр (2024.11.25) улс орон даяар ерөнхий боловсролын сургуулийн бүх ангийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр явууллаа. Гадаад хэлний төрөлжсөн сургалттай 23 дугаар дунд сургуульд өнөөдөр “Дээлтэй Монгол” өдөрлөг зохион байгуулж байна. Энэ өдөрлөгийг тус сургууль жил бүрийн Бүгд найрамдах улс тунхагласны баярын өдрөөр уламжлал болгон хийж иржээ. Үндэсний хувцасаараа гангарсан ахлах ангийн сурагчид хичээлдээ ирж байгаа дүү нар, найз нар болон эцэг, эх, багш нараа Монгол Улсынхаа төрийн дууллыг ёслол төгөлдөр дуулан угтсан нь омогшил төрүүлэм байлаа. Тэртээ 1957 онд байгуулагдсан тус сургууль эдүгээ 110 багш, 3300 гаруй сурагчидтайгаар сургалт, боловсролын үйл ажиллагаа явуулж буйг…
Нийслэлийн Онцгой байдлын газраас Монголын Сууц Өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлтэй хамтран орон сууцны хорооллын барилга, байгууламжийн галын аюулгүй байдлыг хангуулах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох зорилгоор сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн удирдлага, ажилтан албан хаагчдад сургалт зохион байгууллаа. Сургалтыг нээж тэргүүн дэд дарга, хурандаа А.Алтансүх үг хэлж, амжилт хүслээ. Сургалтын хүрээнд орон сууцны хорооллын барилга байгууламжид гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг, хяналт, шалгалт хийсэн үр дүн, галын аюулгүй байдал, анхаарах зарим асуудал, орон сууцны барилга байгууламжийн гал түймрийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, гамшгаас хамгаалах эрсдэлийн ерөнхий үнэлгээний үр дүнг танилцуулж, цаашид анхаарах асуудлаар санал солилцлоо.…
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг төрийн одон, медалиар шагналаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч баяр хүргэж хэлсэн үгэндээ, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын энгийн иргэдийг хамгаалах, НҮБ-ын бааз, ажилчдын аюулгүй байдлыг хангах, хүмүүнлэгийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг хариуцлагатай үүргийг цагийн байдал, цаг агаарын хүнд нөхцөлд үүргээ амжилттай гүйцэтгэснийг онцлов. Ялангуяа хүний эрх ноцтой зөрчигдөж байсан тосгон сууринд ажиллагааны бааз шинээр байгуулан энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, 1,000 гаруй километр алслагдсан зайд НҮБ-ын хүмүүнлэгийн цувааг…
Хааг хот дахь Олон улсын эрүүгийн шүүх /ОУЭШ/ Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Батлан хамгаалахын сайд асан Йоав Галант нарыг баривчлах зөвшөөрөл олгожээ. “ОУЭШ-ын Урьдчилсан шатны шүүх танхимаас Б.Нетаньяху, Й.Галант нарыг 2023 оны 10 дугаар сарын 8-наас 2024 оны 5 дугаар сарын 20 хүртэл Газын зурваст хүмүүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг үйлдсэн болон дайны гэмт хэрэг үйлдсэн хэргээр баривчлахыг зөвшөөрлөө” гэж шүүхийн цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд дурджээ. Түүнчлэн энэ шийдвэрийг гаргахын өмнө ОУЭШ уг асуудлыг хэлэлцэх эрхгүй гэж үзсэн Израилын талын эсэргүүцлийг хүлээж аваагүй гэдгийг уг мэдэгдэлд онцолсон байна. Б.Нетаньяху ОУЭШ-ийн баривчлах шийдвэрийг “утгагүй бөгөөд бодит байдлыг мушгин гуйвуулсан” гэж…
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2024.11.22) хуралдаан 13 цаг 17 минутад гишүүдийн 59.1 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэв. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг эхлээд хэлэлцсэн бөгөөд энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль…
Автобусны буудал дээр ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн хүүхдүүд бөөгнөрчээ. Харамсалтай нь цэр нус, шүлсээ хамаагүй хаяна. Эндээс л хотын соёл эхэлдэг гэдгийг эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгчид нь ойлгуулмаар байна! Ханиад томуугийн улирал үргэлжилж байгаа ийм үед нус цэрээ ил задгай хаях нь халдварт өвчний эх үүсвэр болдог гэдгийг бүр хүүхэд байхаас нь ойлгуулахгүй бол хаа тааралдсан газраа хогоо хаядаг, нус шүлсээ цацдаг үзэгдэл энгийн мэт болжээ! Хотын соёл ухамсарт багаас нь анхаармаар байна! Өвлийн цагт гудамжинд нус цэрээ замбараагүй хаядаг бүдүүлэг үзэгдэл хотын гудамж талбайг бохирдуулж, гадаадын хүмүүст Монголыг муухайгаар харуулж байна шүү! Д.Дорж
Төрийн албан хаагчийг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, холбогдох хууль тогтоомжийг мөрдүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжиж буй. Энэ хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүй, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудад зориулсан сургалт өнөөдөр нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор байранд болж байна. Сургалтад нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа байгууллагын удирдах албан тушаалын 300 албан хаагч оролцож байгаа бөгөөд НЗДТГ-ын дарга П.Хадбаатар нээж, үг хэллээ. Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс “Төрийн албан хаагчийн ёс зүй”, АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш…