Зохиогч: Admin

Өвөрхангай аймгийн Сант суманд өчигдөр харамсалтай хэрэг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутгийн уулзалтаа түр завсарлан Улаанбаатар хот руу хөдөлжээ. Уг хэргийн талаар одоогоор цагдаагийн байгууллагаас албан ёсны дүгнэлт гаргаагүй бөгөөд АН-ын зүгээс олон нийтэд хандан мэдэгдэл хийхдээ УИХ-ын сонгуулийн I тойрогт МАН-аас нэр дэвшигчдийн иргэд сонгогчидтой хийсэн уулзалттай холбон тайлбарласан. Хүний амь хохирсон харамсалтай хэрэг гарсан учраас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймгийн иргэдтэй хийх уулзалтаа түр завсарлан Улаанбаатар хот руу ирэхээр болжээ. Түүний хувьд цагдаа хүчний холбогдох байгууллагын хүмүүстэй уулзан, бодит байдлыг тодруулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Дэлгэрэнгүй

“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд хөрөнгө оруулалтын зээл авч, үйлдвэрлэл үйлчилгээгээ өргөжүүлж байгаа хоршоологчдын төлөөлөл, үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй хамтын ажиллагаа өрнүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичиг нь хоршооны стандартын дагуу бэлтгэсэн малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрт тогтвортой нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэх, хоршооны хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлж, мал аж ахуйн гаралтай түүхий эдэд нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн гаргах, экспортын чиг баримжаатай дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх харилцааг эрчимжүүлэх зорилготой юм.

Дэлгэрэнгүй

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой цаг агаарын гэнэтийн үзэгдлийн давтагдал төв болон зүүн аймгуудын нутгаар эрчимтэй нэмэгдэж байна. Энэ жилийн хувьд ч бороо хур ихтэй, бүс нутгуудаар гэнэтийн ус ихтэй аадар бороо ажиглагдах магадлал өндөр байна. Тиймээс аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, голын усны түвшин нэмэгдэж үерлэх зэрэг байгалийн аюулт үзэгдэлд сонор сэрэмжтэй байж, бэлэн байдлаа хангахыг ОБЕГ-аас иргэд та бүхэндээ уриалж байна.

Дэлгэрэнгүй

УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаа 1-р тойрог буюу Хангайн бүсэд үргэлжилж байна. УИХ-ын дарга Г.Занданшатарын ахалсан, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Г.Ганболд, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай, Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг нарын МАН-аас нэр дэвшигчдийн баг энэ сарын 11-14-ний өдрүүдэд Баянхонгор аймгийн 19 сумаар орж, сонгогчидтойгоо уулзлаа. Тэд өнгөрсөн дөрвөн жилд хийж, хэрэгжүүлсэн ажлууд, МАН-ын болон Хангайн бүсийн Мөрийн хөтөлбөрийг танилцуулж, иргэдийн санал бодлыг сонслоо. Иргэдийн хувьд шударга ёсны төлөө, авлигын эсрэг хийж буй тэмцэл, улсын эдийн засгийг…

Дэлгэрэнгүй

УИХ-ын сонгуулийн 11-р тойрог Сонгинохайрхан дүүрэгт Монгол Ардын Намаас  Н.Алтаншагай, П.Сайнзориг, Э.Батшугар,  Н.Хүрэлбаатар,  Ч.Номин  нар нэр дэвшиж байна. Тэд Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо Жаргалант тосгонд ажиллаж, сонгогчидтой уулзаж санал бодлыг нь сонслоо. Уулзалтаар нэр дэвшигчид эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг алслагдмал хороодыг бүс нутгийн онцлогт тохируулан хөгжүүлснээр өрх бүр орлоготой болж ингэснээр эдийн засаг тэлэх боломж бүрдэнэ гэдгийг онцолж байв.  Бүс нутгийг иж бүрэн төлөвлөж, шинжлэх ухаанд үндэслэн хөгжүүлэх, бүсчилсэн хөгжлийн бодлогыг Монгол Ардын Нам мөрийн хөтөлбөртөө онцгойлон тусгасныг иргэд олзуурхан хүлээн авч байлаа. Тодруулбал, бүсчилсэн хөгжлийн бодлогыг орон даяар хэрэгжүүлбэл алслагдмал хороод өөрийн онцлогт тулгуурлан хөгжих, цаашлаад…

Дэлгэрэнгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр ГХЯ-ны удирдлагуудтай уулзахдаа, тус улс Украины мөргөлдөөнийг тайван замаар зохицуулах шинэ санал дэвшүүлж байгааг мэдэгдлээ гэж ТАСС агентлаг мэдээлэв. Уг саналд Крым, Бүгд Найрамдах Донецк болон Луганск Ард Улс, Херсон, Запорожье мужуудыг ОХУ-ын бүс нутаг гэж хүлээн зөвшөөрөх, Украины эвсэлд үл нэгдэх, цөмийн зэвсгээс ангид байх статусыг хадгалах, тус улсыг цэрэг зэвсгээр хөөцөлдөхийг зогсоох, нацист үзэл суртлын нөлөөнөөс ангижруулах, Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлах зэргийг тусгажээ. Үүний сацуу хэлэлцээг эхлүүлэхийн тулд Украины тал Донецк, Луганск болон Херсон, Запорожье мужуудын нутгаас цэргээ татах ёстой. Оросын Ерөнхийлөгч мөн Украины Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсныг…

Дэлгэрэнгүй

С.Зориг агсаны дүү, УИХ-ын гишүүн асан С.Оюун сэтгүүлчид С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдсэн асуудлын хүрээнд телевизийн сэтгүүлчид байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр ярилцлагынхаа үеэр “Хэргийг шийдсэн байдлыг харвал итгэл үнэмшил огт төрөөгүй. Хэдэн хүнийг хэлмэгдүүлсэн үйл явц болоод өнгөрсөн гэж бодож байна. Тэр хүмүүсийг цагаатгах  ёстой. Би хувьдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг зоригтой, шударга ажилласан гэж бодож байгаа учир дэмжиж байна” гэсэн юм.

Дэлгэрэнгүй

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрийн иргэдтэй хийх уулзалт олон ястны өлгий нутаг Ховд аймагт үргэлжилж байна. Ховд аймагт нефть боловсруулах бага оврын үйлдвэр барих бөгөөд УИХ-ын сонгуулийн 2-р тойрог буюу Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт туршлагатай, боловсролтой, чадвартай 10 хүнээ нэр дэвшүүлж байгааг тус намын дарга онцоллоо. Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр Баян-Өлгий аймгийн иргэд, сонгогчидтой уулзлаа. Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр “Монгол төр иргэндээ биш даргад үйлчилдэг болсон учир хууль засагладаг болох хэрэгтэй. Энэ удаагийн сонгуулиар ардчилсан улс байх уу, эс байх уу, хүний эрх, эрх чөлөө үлдэх үү, эс үлдэх үү гэдгийг шийдэх сонгууль болно” гэв.

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын санаачилгаар төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчилж, орчин үеийн стандартад нийцсэн арена хэлбэрээр 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх байгуулах ажил өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн. Энэ хүрээнд шинэ төв цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг гаргахад шаардлагатай мэргэжил, арга зүйн зөвлөгөө болон мэргэжлийн хэмжилт үзүүлэлтүүдийг гаргахаар “Populous Holdings” компанийн Олон улс хариуцсан захирал Ричард Бреслин тэргүүтэй төлөөлөгчид эдгээр өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж байна. Өнөөдөр тус компанийн төлөөлөгчид төв цэнгэлдэх хүрээлэнгийн нөхцөл байдалтай танилцаж, урьдчилсан судалгааг эхлүүллээ. “Populous Holdings” компанийн Олон улс хариуцсан захирал Ричард Бреслин: -Улаанбаатар хотын төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудал нь зай талбайн стандартын шаардлага хангаагүйгээс…

Дэлгэрэнгүй

Нийслэл Улаанбаатар хотыг бүсчлэн хөгжүүлэх, эмнэлэг, сургууль цэцэрлэг, эрүүл аюулгүй ногоон байгууламж, соёл, спортын үйлчилгээг 20 минут дотор авах шинэ стандарт тогтоохоо Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх хайрханаараа овоглодог, нийслэлийн хамгийн том дүүрэг Баянзүрхийн иргэд, сонгогдчидтой уулзахдаа хэллээ. Тэрбээр Баянзүрх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийг удирдаж байсны хувьд та бүхэнтэйгээ дахин уулзаж байгаадаа баяртай байна гээд ирэх дөрвөн жилийн төлөвлөгөө Хот хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжлийн реформд илүүтэй чиглэнэ гэлээ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын өрнүүлсэн шударга ёсны тэмцлийн үр дүнд эдийн засаг -4.6 хувиас 7 хувь болж, валютын нөөц 5 тэрбум долларт хүрч, Хөгжлийн банкны өрүүдийг бүрэн төлж, цалинг 3,…

Дэлгэрэнгүй