УЛААНБААТАР ХОТ, БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орж, салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +22…+24 градус дулаан байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орж, салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +21…+23 градус дулаан байна. УЦОШГ Голуудын усны түвшин үерийн аюултай түвшингээс Туул 21см, Хэрлэн 48см-ээр даван үерлэж цаашид усны түвшин нэмэгдэж болзошгүй тул ард иргэд та бүхэн үер усны аюулаас урьдчилан сэргийлж гол, нуурын эрэг орчимд амарч зугаалахгүй байх, баталгаат зам, гүүрээр зорчиж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй…
Зохиогч: Admin
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсын Олий Мажлис-ийн Сенатын дарга Танзила Нарбаева-г хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч, хоёр улсын төрийн тэргүүний албан ёсны хэлэлцээ халуун дотно, ажил хэрэгч уур амьсгалд үр дүнтэй болсныг онцоллоо. Нүүдлийн соёл иргэншил, түүх, ёс заншил зэрэг ижил төстэй үнэт зүйлстэй хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт эрчимжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв. Үүнд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж, жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Сенатын дарга Т.Нарбаева Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалд Узбекистан Улсын төр, засаг, парламентын…
АН “уржигдар”: Ер нь ардчиллынхан эхнээсээ нэг гэрт яваагүй шүү дээ. 1990 оны 2 дугаар сарын 18-нд сард болсон Монголын ардчилсан холбоо /МоАХ/-ны анхдугаар их хурлаар Монголын Ардчилсан Нам /МоАН/-ыг байгуулж байгааг зарлан тунхагласан хэдий ч цагаан морин жилийн хувьсгалд оролцсон болон ардчиллыг дэмжигч хүмүүс зөвхөн энэ намын дээвэр дор нэгдэж нягтарч чадаагүй юм. Р.Гончигдоржийн байгуулсан Ардчилсан социалист хөдөлгөөнөөс Монголын Социал Демократ Нам мэндэлсэн бол Да.Ганболдын Шинэ дэвшилт холбооныхон Монголын Үндэсний Дэвшлийн Нам /МҮДН/ гэгчийг байгуулж билээ. МоАХ-ны анхны ерөнхий зохицуулагч С.Зориг ч гэсэн тухайн үед МоАН-ынхантай ганзага нийлэлгүй Бүгд Найрамдах Нам /БНН/, дараа нь Нэгдсэн Нам /НН/-ыг үүсгэж, бие…
Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн Бэрх тосгоны иргэд сонгогчидтой уулзаж, УИХ-ын сонгуулийн онцлог, МАН-ыг багаар нь яагаад сонгох ёстойг тайлбарлалаа. Энэ удаагийн сонгуулиар намын жагсаалт болон томсгосон тойргоос парламентын 126 гишүүн сонгогдоно. Ингэснээр иргэдийн төлөөлөл хууль тогтоох байгууллагад нэмэгдэж, зөвхөн нэг аймгийн аль нэг сум биш, Монгол Улсын хөгжлийг том зургаар хардаг болно. Тиймээс Сэцэн ханчууд сонгуульдаа идэвхтэй оролцож, Ерөнхий сайдаа багаар нь сонгож, эхлүүлсэн ажлыг нь үргэлжлүүлэх боломж олгон, авлигын эсрэг ард түмний ялалтад нэгдэхийг уриалав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулан УИХ-ын сонгуулийн VI тойрог буюу зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт Монгол Ардын намаас У.Отгонбаяр,…
Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дараах есөн шинэ чиглэлийг үйлчилгээнд нэвтрүүлээд байна. Тодруулбал, Зорчигч тээвэр тав ОНӨААТҮГ дараах дөрвөн чиглэлд: Д:6 “Шар хоолойн ам – Гачууртын эцэс” чиглэлд 30 минутын зайтай ажлын өдөр нэг, амралтын өдөр нэг тээврийн хэрэгсэл, Д:7 “Арцатын ам – Гачууртын эцэс” чиглэлд 30 минутын зайтай нэг тээврийн хэрэгсэл, Х:12 “Хонхор – Офицеруудын ордон” чиглэлд 21 минутын зайтай дөрвөн тээврийн хэрэгсэл, Ү:24 “Ургах наран хороолол – Офицеруудын ордон” чиглэлд 28 минутын зайтай гурван тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлж байна. “Эс энд эй транс” ХХК дараах хоёр чиглэлд: Д:8 “Тахилт зам анги – Толгойт – 21-р хороолол -…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Н.Алтаншагайгийн талаар өөрийн үнэлэлт дүгнэлтээ өгчээ. Хотын дарга “Н.Алтаншагай аливаад тууштай, нягт нямбай ханддаг байдал нь өнөөгийн Сонгинохайрхан дүүргийн өнгө төрхтэй шууд холбоотой” хэмээснийг сонгогч олон нийт бодитой дүгнэлт хэмээн олзууран хүлээн авчээ. Нэр дэвшигч Н.Алтаншагай хариуд нь “Миний бие Хотын дарга Х.Нямбаатартай сүүлийн 12 жил хамтран ажиллаж байна. Ажил хэргийн хамтрагчийн хувьд намайг цөөн үгээр тодорхойлж, амжилт хүсжээ. Танд баярлалаа” гэж талархалаа илэрхийлэв. Д.Дорж
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.06.17-23/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 37 суманд аюулт үзэгдэл, ослын 205 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 19 иргэний амь насыг авран хамгаалсан. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 12 хүн нас барсан байна. Нийт дуудлагын 112 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 66 нь гал түймэр, 26 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийхээр 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Ташкент хотноо хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Ташкент хотын “Ислам Каримов”-ын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Н.Арипов, Гадаад хэргийн сайд Б.Саидов, тус улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ф.Н.Арзиев зэрэг албаны хүн угтан авав. Энэ өдөр Ерөнхийлөгч гэргийн хамт “Тусгаар тогтнолын хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Төлөөлөгчдийг “Тусгаар тогтнолын хөшөө”-нд хүрэлцэн ирэхэд Узбекистан Улсын Төрийн хүндэт харуул жагсаж угтлаа. Цэцэг өргөсний дараа Түүхийн…
АН-ын дотоод эв нэгдлийг удаан ярьцгаалаа. Хайран сайхан нам гэж гаслагчид түмний дунд олон, олон. Нэгэн цагт төрийн эрх баригч нам байхдаа ч муу хэлүүлсээр буугаад одоо гудамжинд лааз өшиглөсөн шиг халаглал дүүрэн амьсгалж ч чадахгүй нам болжээ. Хөнжил дотроо л тийчигнэлдээд байгаа харагдах юм. Хэдийгээр Л.Гантөмөр Ерөнхий сайд болох томилгоотой, ялсан тохиолдолд байгуулах Засгийн газрын бүрэлдэхүүнийг зарласан зурагт хуудас хаа сайгүй цацагдсан ч гүжирдлэг гэх залруулга хийж орхив. Дараа нь, дахиад л нэг зурагт хуудас цацагдсан нь Х.Баттулга Ерөнхий сайд болоод хүргэнээ хажуудаа аваад онцгойгийн сайд болгох жишээтэй. АН дотроосоо иймэрхүү мэдээлэл цацаад байгааг бүгд л хэлж байна. Шалтгаан…
Нийслэлийн хэмжээнд /2024.06.23/ 16 цагийн байдлаар дараах 7 байршилд ус соруулах, далан босгох зэрэг иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. – БЗД-ийн 20-р хороо Монгол шилтгээний хашаанд ус хааж даланг өндөрлөж – БЗД-ийн 11-р хороо “Riverside” амралтын газрын орчим Туул голын эрэгт голын ус хааж, шуудайтай элсээр далан босгож – БЗД-ын 26-р хороо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт зүүн уулын суваг руу орсон хэсэгт шороон далангаар боолт хийн, усыг соруулж – ХУД-ийн 12 дугаар хороо Биокомбинат, Туул гол дагуу даланг өндөрлөж – ХУД-н 12-р хороо Сонгины 29-р гудамжинд даланг босгож – НД-ийн 1-р хороо Хөх давааны…