Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АН-ын нэгэн хурал дээр эрх баригч МАН-ыг хатуухан шүүмжилжээ. Тэрбээр “Та нар МАН-аа хар л даа. Яаж даварч байгааг хар. Яаж ард түмний мөнгөөр гулгиж байгааг хар. Ямар ч сөрөг хүчингүй, хэлж ярих ард түмэнгүй юм шиг авирлаж байна. Улс орныг авч явах байтугай үг даах чадваргүй байна. АН-ын авч явж байсан Монголын цөөхөн ололтыг агаарт цацаад дууслаа, устгаад дууслаа. Цагдаа, хуулийн байгууллага нь МАН-ын хамгаалалтын алба болсон байна. Хийдэг юм нь PR, хүний тархи угаалт, өөрийгөө шүтүүлэх өвчин. Өөр юу хийж байгаа юм бэ? Хөөрхий ард түмний орлогыг яаж нэмэгдүүлэх юм, аж ахуйн нэгжийг яаж өөд…
Зохиогч: Admin
Автобусны хүртээмжийг нэмэгдүүлж, зорчигчдын хүлээгдлийн хугацааг багасгах зорилгоор нийтийн тээврийн гурван чиглэлийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оруулаад байна. Тодруулбал, Наадамчдын зам буюу Нисэх, Яармагийн чиглэлд явдаг Ч:7 “Нисэх – МУБИС – Ард кино театр” Ч:9 “Нисэх – Нарны гүүр – Хүнсний 4-р дэлгүүр” Ч:77 “Нисэх – Яармаг – 120 мянгат” чиглэлүүд өнөөдөр буюу есдүгээр сарын 19-нөөс эхлэн 06:00 цагт үйлчилгээнд гардаг боллоо. Тус чиглэлүүдэд нийтийн тээврийн 42 хэрэгсэл үйлчилгээ үзүүлж байна. НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан парламент болон түүний ажлын албаны үйл ажиллагаа, сорилт бэрхшээл, тэр бүхнийг даван туулах шийдэл, арга зүйн талаар туршлага солилцох зорилгоор ХБНГУ-ын Бундестагийн Тамгийн газарт ажиллав. Хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнийг өргөжүүлж, Монгол Улсын төрийн байгуулалд оруулж буй томоохон өөрчлөлтийг зөв зүйтэй хэрэгжүүлэх, бэлтгэл ажлыг бүрэн хангах үүднээс тэрбээр парламентын ардчилал, парламентат ёс өндөр хөгжсөн улс орнуудын сургамж, туршлагыг судалж байна. Энэхүү туршлага солилцох үйл ажиллагааны хүрээнд тэрбээр Германы Бундестагийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Парламент болон гишүүдийн асуудал эрхэлсэн дэд дарга, хатагтай Рут Лангтай албан ёсны уулзалт хийж, Холбооны…
Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээ” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна. Тус сургалтыг ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр НҮБ-ын Хүүхдийн сангийн шадар суурин төлөөлөгч Петар Зафиров нар нээж, оролцогчдод баяр хүргэв. Таван өдөр үргэлжлэх сургалтаар гамшиг, онцгой байдлын үеийн нөхцөл байдлын үнэлгээ хийх, хүмүүнлэгийн тусламжийг хэрхэн үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд хамгааллын асуудлаар мэдлэг олгож сургагч багш нарыг бэлтгэх юм. Сургалтад Барилга хот байгуулалтын яам, Дэлхийн зөн, Улаан загалмай нийгэмлэг, ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригад, 12 аймаг, нийслэлийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн, эмч сэтгэл зүйч, аврагч зэрэг 31…
Монгол Улсын Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Цэрэнсодном гуайтай ярилцлаа. Эдүгээ 80 насны босгыг хэдийнэ алхсан ч судалгаа, шинжилгээний ажлаа хийсээр байгаа буурал эрдэмтэнтэй богинохон хугацаанд хөөрөлдөх боломж гарсан юм. -Монголын нууц товчоо /МНТ/ хэмээх агуу том түүхэн судар бичгийн талаар судалгааны ажлаараа та Төрийн соёрхол хүртсэн. Нууц товчооноос та юуг олов, юуг таниж мэдэв? -Нууц товчооны судалгаа руу орох болсон шалтаг шалтгаан гэж байнаа. 1985 оны үед манай улсад Монголын нууц товчоо судлалын ажлын хэсэг байгуулагдлаа. Улмаар ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Ш.Нацагдорж гуай намайг дуудаад “Нууц товчооны чиглэлээр улс орнууд судалгаа хийгээд байна. Бид зүгээр сууж болохгүй.…
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 9 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 109 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 21 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 70 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 867 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 4 хэргийг шүүхэд шилжүүлэх, 16 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 844 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хүргүүлсэн…
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 09 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцоно. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл “Итгэлцлийг сэргээж, дэлхийн эв нэгдлийг дэвжээх нь: Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг бүх нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлт, ахиц дэвшлийн төлөө эрчимжүүлэх нь” сэдвийн дор болох ба 100 гаруй улс төрийн тэргүүний түвшинд биечлэн оролцохоо мэдэгджээ. Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх…
НЗДТГ-аас “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг. Энэ сарын өдөрлөг нөгөөдөр буюу есдүгээр сарын 20-нд 09:00-17:00 цагийн хооронд үргэлжилнэ. Иргэн та Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Баянгол Баянхошуу Дүнжингарав Мишээл Оргил салбаруудад очиж болон 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдон иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой. Тус өдөрлөгийг зургаа дахь жилдээ сар бүрийн гурав дахь 7 хоногийн лхагва гарагт тогтмол зохион байгуулж байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ…
БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны гадаад хэрэг эрхэлсэн хорооны тамгын газрын дарга, Гадаад хэргийн сайд Ван И есдүгээр сарын 18-21-ний өдрүүдэд ОХУ-д айлчилна гэж Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мао Нин мэдээлжээ. Түүний мэдээлснээр, Ван И ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушевийн урилгаар тус улсад айлчилж, Орос-Хятадын стратегийн аюулгүй байдлын 18 дахь удаагийн зөвлөлдөх уулзалтад оролцоно. ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова өнгөрсөн долоо хоногт мэдээлэхдээ, тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ван И нар есдүгээр сарын 18-нд Москвад хэлэлцээ хийнэ гэжээ. Түүний хэлснээр, талууд Украины асуудлаар, түүнчлэн Ази, Номхон далайн бүс…
Нүүрсний хэрэг хууль хяналтын бүх шатанд яваад, зогсоод байгаа нь мэдэгдэхээ больсон. Шүүх дээр очсон 11 хүний хэргийг тойроод хэрэлдэж байна. Гэтэл нүүрсний хэмээх том хэрэг гацаад байгаа нь “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирал асан Н.Удаанжаргал эзгүй байгаатай холбоотой бололтой. Тийм мэдээлэл энд тэнд дуулдах болов. Учир нь Н.Удаанжаргал нүүрсний хэмээх хэргийн гол гэрч, холбогдогч болж таараад байгаа аж. Томоохон бүх асуудал дээр хэлсэнчлэн түүн дээр очоод гацчихаад байгаа гэнэ. Гэтэл тэр өнгөрсөн жилээс хойш хэд хэдэн улсаар дамжаад хамгийн сүүлд Малайзад дуулдаад сураг алдарсан. Байгаа газар нь тогтоогдсон ч авчирч чадахгүй удаад байгаа нь олны анхаарлыг татаад байсан юм.…