Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр ахлан ажиллаж байна. Тус ажлын хэсэг өнөөдөр (2024.10.16) аймаг, нийслэл, сум, дүүргийн эрүүл мэндийн байгууллагууд, улсын хэмжээний томоохон эмнэлгийн төлөөллийг оролцуулан, өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хуралдлаа. Энэ талаар Ажлын хэсгийн ахлагч У.Отгонбаяраас тодруулав. -Ажлын хэсэг өнөөдөр өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хуралдлаа. Өмнөх хуралдаанаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл авсан. Энэ салбарт бэрхшээл, тулгамдсан асуудал хэр байна вэ? -Улсын Их Хурлын даргын энэ оны 113 дугаар захирамжаар байгуулагдсан Эрүүл…
Зохиогч: Admin
Нийслэлийн хэмжээнд авто зам болон явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд үүссэн халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр энэ сарын 20-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 86 хүн тусламж үйлчилгээ авчээ. Тухайлбал эрэгтэй 37, эмэгтэй 49, 0-18 насны хүүхэд 13 ирсэн байна. Халтирч унах гэмтлийн хувьд зөөлөн эдийн бэртэл, доргилт, хөхрөлт, няцралтаас илүү мөчдийн хугарал зонхилон тохиолдож буй юм. Хүнд хэлбэрийн гэмтлийн тохиолдолд гавал ясны хугарал, тархины эдийн гэмтэл, аарцаг нуруу, хөлийн шилбэ болон дунд чөмгийн хугарал багтаж байна. Иймд иргэд та бүхэнд эрүүл мэндийн байгууллагуудаас өгч буй заавар зөвлөмжийг дагаж мөрдөх, эрүүл аюулгүй байдлаа…
Улс орны эдийн засгийн хөгжилд тус дэмжлэг үзүүлэх, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх таатай нөхцөл бүрдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудаас гадаад, дотоодын байгууллагатай худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, өөрийн орны бараа, бүтээгдэхүүнийг экспортод гаргахад дэмжлэг үзүүлэх зорилтыг хэрэгжүүлдэг ашгийн төлөө бус Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан. Монгол Улсын анхны 126 гишүүнтэй парламент “хүн төвтэй”, цаг үеийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой хууль эрх зүйн тогтолцоог бүрдүүлэхийн тулд “Гурван төгөлдөршил” бодлогыг гол стратеги хэмээн зарласан. Энэхүү бодлогын хүрээнд байгуулсан 54 ажлын хэсгийн…
Өнгөрсөн шөнө хотын гол болон туслах зам цэвэрлэгээнд 500 гаруй албан хаагч, 100 орчим техник хэрэгсэлтэй ажиллаж, 425 тонн давс, 83 тонн бодис цацаж, цэвэрлээд байна. Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү болон холбогдох албаны хүмүүс тухайн байршлуудад ажилласан юм. Ийнхүү замд дагтаршсан цасыг түрэх, давс бодис цацах ажлууд үргэлжилж байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү “Аравдугаар сарын 20-ны өглөө цас орсноос хойш нийт 33 байгууллагын 1000 гаруй ажилчид 217 техник хэрэгслээр гудамж талбайн цасыг цэвэрлэж байна. Халтиргаа гулгаатай нөхцөлд авто замын түгжрэл их үүссэн учраас том техникүүдээр давс, бодис өдрийн цагаар цацахад хүндрэлтэй байсан. Тиймээс өнгөрсөн шөнө түлхүү…
Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нийт 501 хүн тусламж үйлчилгээ авчээ. Тухайлбал: ТӨВ эмнэлэгт -371 САЛБАР эмнэлэгт -130 хүн яаралтай тусламж авсан байна. Үүнээс насанд хүрэгсэд 351, хүүхэд 150 байгаа юм. Цаашид халтирч унаснаас бэртэж гэмтэх хүмүүсийн тоо өсөх хандлагатай байгааг анхаарууллаа.
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2024.10.18/ хуралдаж, Дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв. УИХ дахь МАН-ын бүлгээс Тусгай хяналтын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг нэр дэвшүүлснийг хуралдаан даргалагч мэдэгдээд товч намтрыг танилцуулав. Нэр дэвшигч Б.Энхбаяр 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөн, 1999 онд тус сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. 1998-2004 онд “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуульд багш, 2000-2001 онд УИХ-ын гишүүний туслах, 2001-2002 онд УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанд референт, хуулийн зөвлөх, 2003-2006 онд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын Тамгын газрын дарга, 2006-2007 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, 2009-2011 онд Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын дарга, 2011-2013 онд МАН-ын даргын зөвлөх, 2014-2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх, 2016-2018…
Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, хуримтлагдсан хог хаягдлыг ачиж, тээвэрлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг цэвэрлэгээний үйл ажиллагаанд идэвхжүүлэх оролцуулах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Бүх нийтийн их цэвэрлэгээ” арга хэмжээг зохион байгуулж буй. “Цэвэрлэгээг хэвшил болгоё” уриатай бүх нийтийн цэвэрлэгээг 10 дугаар сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 1-ний өдрийг дуустал нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулна. Аж ахуй нэгж байгууллага бүр орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, байгууллагынхаа хайс хашлага, хогийн сав, гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийг угааж өнгө үзэмжийг сайжруулах ажлыг гүйцэтгэнэ. Энэ удаагийн их цэвэрлэгээгээр дүүрэг, хороо…
Өдгөө УИХ-д 42, Засгийн газарт найман “суудал”-тай АН дотроо зодоонтой л байна. Орон нутгийн сонгуулийн дүн гарсан оройноос эхэлсэн дотоод зөрчил нь нэгэнт савнаасаа халиад гадагшилжээ. Анхнаасаа таван нам, арван фракц дээр үүссэн болоод ч тэр үү, энэ намыг эвлэхийг үзнэ гэдэг сүүл рүүгээ хэцүү л харагдах болов. Зарим нь “АН-ынхан “ингэж зовж байхаар анхны таван намаараа, аль эсвэл арав гаруй фракцаараа салаад явбал таарна. Эхнэр нөхөр байтугай эрүү толгой салдаг гэж үг байдаг. Эхнэр нөхөр ч биш, үзэл бодол таарахгүй бол ингэж зовж юугаа хийнэ вэ” гэх хүмүүс гарч ирж байна. Сонин л санаа. Бодох л бодол. УИХ-ын сонгууль…
Өчигдөр /2024.10.17/ Баянгол дүүргийн 26 дугаар хороо Нарны хорооллын байранд айлд гал түймэр гарсан дуудлага 22:22 цагт ирсэн. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллаж 7, 8 давхарт айлын тагтны хэсэг шатаж байсныг гал түймрийн тархалтыг 23:26 цагт зогсоосон. Гал түймрийг 23:38 цагт бүрэн унтрааж ажиллалаа /НОБГ/
Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара үг хэлэхдээ нэгэн сонирхолтой зүйл ярив. Тодруулбал тэрээр: “Үг хэлж попорчихоод гараад явдаг арга зальтай хүмүүс байна. Ирцэнд байгаа мөртлөө хуралдаа суудаггүй. Жишээ нь манай Иргэний Зориг-Ногоон Намын дарга Б.Батбаатарыг гайхаж байна. Сүүдрийн Засгийн Газар байгуулна гээд гайхуулаад байгаа. Энэ дотор юу болж байгааг мэдэхгүй байж яаж хяналт тавих гээд байгаа юм бэ? Тэгээд л попроод яваад байдаг. Ийм хүмүүсийг тасалснаар авдаг болмоор байна, УИХ-ын дарга аа” гэсэн юм. Энэ нь ч шалтгаантай гэх бөгөөд сүүлийн…