Монгол Улс сүүлийн хагас зуун жилд тохиолдоогүй хатуу ширүүн өвлийг даван туулж байгаа бөгөөд одоогоор 4.7 сая гаруй мал үхэж, олон мянган хүний амьжиргаа, хоол хүнсний хангамжид аюул заналхийлж, эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байгааг Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгээс анхаарууллаа. Зуд гэгддэг хүнд нөхцөл байдал нь агаарын температур огцом буурч, гүн цас мөс нь бэлчээрийн талбайг бүрхэж, малын хоол хүнсний хүртээмжийг хаадаг. Монголд 300 мянга орчим хүн нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг бөгөөд үхэр, ямаа, адуу, тэмээ, хонь өсгөж амьдардаг. Малынхаа махыг зах зээлд борлуулж орлого олдог. IFRC-ийн Ази Номхон далайн бүсийн захирал Александр Матео пүрэв гарагт CNN агентлагт мэдээлэхдээ …
Зохиогч: Admin
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх казах түмний Наурызын баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД: “Туурга тусгаар Монгол эх орныхоо өнцөг булан бүрд болон гадаадын орнуудад амьдран суугаа, ажилч хичээнгүй, авьяаслаг, хөдөлмөрч казах түмэндээ Нарны баяр-Наурызын мэндийг өргөн дэвшүүлье. Эх дэлхий минь илч гэрлээр тэтгэгч алтан нарыг тойрсоор, өдөр шөнө тэнцэх өдөр, шимтэй бүхэн дэлгэрч, үндэстэй бүхэн үржих, үйлс ажил нь өрнөн дэлгэрэхийн бэлгэдэлт урин хавартай энх мэнд золгосны баяр Наурызыг казах иргэд маань өнө эртнээс тэмдэглэж ирсэн түүхтэй. Тийм ч учраас Даян дэлхийн хамтын нийгэмлэгийн шийдвэрээр Нарны баяр-Наурызыг “Дэлхийн халдашгүй соёлын өв”-д бүртгэн, дэлхий нийтээрээ тэмдэглэдэг болоод даруй…
Чуулганы үдээс хойших /2024.03.21/ хуралдаанаар Засгийн газраас 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Төсвийн байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг мөн хэлэлцлээ. Хуулийн төслийн танилцуулгыг Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан илтгэж, Байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан танилцууллаа. Монгол Улсын 21 аймгийн 216 сум зудтай, хаваржилт хүндэрсэн, 2024 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт малын 7,3 хувь буюу 4,7 сая толгой мал зүй бусаар хорогдоод байна. Аймаг, сумдын аюулгүйн нөөцөд нийт 27,2 мянган тонн өвс, 11,7 мянган тонн тэжээл бэлтгэснээс 2024 оны гуравдугаар сарын…
Сонгууль ойртох бүр “мунзуй” хэмээх Г.Нямдорж Н.Номтойбаяр руу дайрдаг юм. 2020 оны сонгуулийн өмнө Н.Номтойбаярыг хоригдож байх үеэр гэнэт гарч ирээд “Энэ адгийн новшийг битгий сонгоорой” хэмээн баахан сэтгүүлчдийг цуглуулчихаад мэдэгдэл хийж байлаа. Тэгвэл энэ удаад мөн л Үндэсний эвлийн тэргүүн Н.Номтойбаяр руу дайралт хийлээ. Тэрбээр “Шоронд ороод гарсан залуус яаж амьдрах вэ? гэж зовдог. Гэтэл манай олигархууд өөр бодолтой байдаг юм байна. Яаж эрх мэдэлд хүрэх вэ? гэж боддог юм байна. Амташчихсан байна шүү дээ. Өмнө нь эрх мэдэлд хүрэх үедээ Цагаан суваргын ордыг авчихсан. Монголын зургаан том ордын гурав нь нэг айлд байгаа шүү дээ. “МАК” саяхан 30…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон Чингэлтэй дүүргийн удирдлагууд зуслангийн бүс дэх шар усны үер буух эрсдэлтэй, ус их тогтдог байршлуудад ажиллалаа. Тодруулбал, тус дүүргийн 19 дүгээр хороо буюу Ар согоот, ерөнхий боловсролын 117 дугаар сургууль орчмын авто зам ус зайлуулах шугам, хаялгагүйн улмаас байнга ус тогтож, авто болон явган хүний замд эвдрэл ихээр үүсэж байгаа юм. Иймд тухайн байршлуудад өрөмдлөг хийж усны хаялгын систем суурилуулахаар төлөвлөж буйг Хотын дарга хэллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар: -Улаанбаатар хотын хатуу хучилттай 1250 км орчим авто замын 216 км нь усны хаялгатай, үлдсэнд нь байхгүй. Тиймээс…
Монгол хүн анх сансарт ниссэн түүхт өдрийг тохиолдуулан Анагаахын шинжлэх ухааны доктор, Төрийн соёрхолт, академич Л.Лхагватай 2001 онд хийж байсан сонирхолтой ярилцлагаа толилуулая. -Таныг хүн судлалаар мэргэшсэн цөөхөн эрдэмтний нэг гэдэг. Энэ чиглэлээр танаас олон сонин зүйл сонсох болов уу? -1987 онд Анагаах ухааны хүрээлэн (АУХ) Эмнэлэг биологийн сектор байгуулсан. Гол зорилго нь эрүүл хүнийг судлах явдал юм. 1990 онд ШУА-ийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнгийн Генетикийн сектор, АУХ-гийн Эмнэлэг-биологийн сектор хоёр нэгдэж, Хүн судпалын үндэсний төв байгуулагдсан түүхтэй. Яагаад эрүүл хүнийг судлах болов оо гэвэл дэлхийн анагаах ухаан түүхэн хөгжлийнхөө явцад өвчтэй хүнд илүү анхаарал тавьж ирсэн. Өөрөөр хэлбэл,…
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хүний нөөцийн удирдлагын сайд Ким Сын Хо нар 2024 оны гуравдугаар сарын 21-ний өдөр уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа тэр дундаа төрийн албаны хүний нөөцийн удирдлагыг бэхжүүлэх асуудлаар өргөн хүрээнд санал солилцлоо. Уулзалтын үеэр талууд хүний нөөцийг бэхжүүлэх, боловсон хүчин бэлтгэх, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх чиглэлд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хүний нөөцийн удирдлагын яам амжилттай хамтран ажиллаж ирснийг харилцан тэмдэглэв. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө…
1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2003 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг. Төв цэнгэлдэх хүрээлэн нь анх спортын зориулалтаар олгосон 38.6 га талбайтай байсан ч өнөөдөр 12.6 га газар эзэмшилд нь үлдээд буй. Нийслэлийн үе үеийн Засаг дарга нар болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд 2005 оноос хойш тус орчмын газрыг бусдад эзэмшүүлж, 29 аж ахуйн нэгжид олгосон байна. Түүнчлэн 2008 оноос хойш нийслэлээс 4.6 тэрбум төгрөг зарцуулан тус хүрээлэнд тохижилт, урсгал засвар…
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Оюу Толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал хатагтай Дэйрдрэ Лингэнфелдерийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Х.Булгантуяа сайд сүүлийн үед хийгдэж буй хууль эрх зүйн шинэчлэл, тэдгээрийг дагаж гарах дүрэм журам болон ээлжийн ажилтны хөдөлмөрийн харилцаатай холбогдуулан дундаж цалин хөлс тодорхойлох журмын талаар товч танилцуулав. Хатагтай Дэйрдрэ Лингэнфелдер хэлэхдээ “Оюу Толгой” ХК нь Монгол Улсын хүнд үйлдвэрийн салбар дахь томоохон ажил олгогчийн хувьд зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орон нутгийг хөгжүүлэхэд Засгийн газар болон холбогдох нийгмийн түншүүдтэй хуулийн хүрээнд ил тод нээлттэй хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ. Мөн энэ үеэр Х.Булгантуяа сайд ирэх 4 дүгээр сарын 25-27-ны…
Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Сангийн сайд асан С.Баярцогт нар уг нь нэгэн дээвэр дор хамтран ажиллах боломжгүй хүмүүс. Учир нь Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед С.Баярцогт эрх мэдлээ урвуулан ашиглаж Оюу толгойн гэрээг Монголд ашиггүй хувилбараар батлуулсан гэдэг үндэслэлээр шүүхээс ял сонсож, хэсэг хугацаанд хоригдож байсан билээ. Өөрөөр хэлбэл, Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед С.Баярцогтоос гадна М.Энхсайхан, Да.Ганболд, Э.Бат-Үүл нар авлига албан тушаалын хэргээр шүүхээр шийтгүүлж байв. Х.Баттулга АН-ын даргын сунгаа гэгч арга хэмжээний үеэр Өмнөговь аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийхдээ “Ц.Элбэгдорж, М.Энхсайхан нар Тавантолгойг 100 жилээр Хятадуудад өгөхийг санаархсан. Би Монголын дайснуудтай найзалж болохгүй биз дээ” хэмээн шуудхан мэдэгдэж байлаа. Энэ өнцөгөөс…