Зохиогч: Admin

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, СӨХ нь ойр орчны 50 метр хүртэлх газрын цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцах үүрэг хүлээсэн байдаг. Эдгээр үүргээ хэрэгжүүлж ажиллахыг НХШГ-аас анхааруулж, албан газруудад мэдэгдэл хүргэлээ. Энэ талаар НХШГ-ын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн З.Ганбатаас тодрууллаа. Тэрбээр “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын дагуу 2024 оныг “Тохижилт, бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Энэ хүрээнд байцаагч нар чиглэл тус бүрээр хяналт шалгалтыг хийлээ. Хяналт шалгалтаар орчны аюулгүй байдал алдагдсан, ойр орчмын 50 метр хүртэлх газарт цэвэрлэгээ, үйлчилгээг хийхгүй байх зөрчил түгээмэл илэрч байна. Тиймээс НХШГ-аас…

Дэлгэрэнгүй

 Пакистаны хоёр дахь том хот болох Лахор дахь бага сургуулиудын үйл ажиллагааг агаарын бохирдлын улмаас долоо хоногийн турш түр зогсооно гэж Пенжаб мужийн засаг захиргаа ням гарагт мэдэгджээ. Тус улсын зүүн  нутгийн томоохон энэ хот автомашины утаа, фермийн аж ахуйнуудад улирлын чанартай ургац шатааснаас үүдэлтэй утаа, өвөл болж хүйтэрсэнтэй холбоотой агаарын бохирдол зэргээс үүссэн өтгөн утаанд олон хоногийн турш бүрхэгдсэн байна. Пакистаны эрх баригчид болон Швейцарын IQAir агаарын чанарын хяналтын компаниас гаргасан мэдээллээр, дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын жагсаалтад 14 сая хүн амтай Лахор нэгдүгээрт бичигджээ. Олон төрлийн бохирдуулагч бодисыг хэмждэг хотын агаарын чанарын индекс 1000-аас давж өссөн явдлыг Пенжаб мужийн засаг захиргаа  “урьд хожид байгаагүй үзүүлэлт” гэж тодорхойлсон байна. Энэ үзүүлэлт 300-гаас давсан тохиолдолд “аюултай” гэж үздэг. Засгийн газраас ямар арга хэмжээ авч байна вэ? Пенжабын тэргүүн сайд Марриюм Аурангзеб хэвлэлийн бага хурлын үеэр…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж, Хятадын олон улсын импортын VII ЭКСПО-д оролцохоор 2024 оны арваннэгдүгээр сарын 4-нд Улаанбаатар хотоос мордлоо. Монгол Улсын Ерөнхий сайдыг УИХ, Засгийн газрын зарим гишүүн дагалдаж байна. Энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож буй бөгөөд Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал нь Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүхий л салбарын бодит хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэж байна.

Дэлгэрэнгүй

Их Эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, Монгол бахархлын өдөрт Их Эзэн Чингис хааны үр сад, хойч үе, элэг нэгт ахан дүүстээ Монгол бахархлын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Найман зууны тэртээ 1162 онд Их Эзэн Чингис хаан мэндлэн, хүн төрөлхтний түүхнээ тодорсон эзэнт гүрнээ байгуулж, өнөөгийн дэлхийд эмх журмыг тогтоож, энх амгалангаар засаглаж, омогшин бахархах түүх, үеийн үед эрхэмлэн нандигнах үнэт зүйл, төрт ёс, өв соёлыг үр хойч бидэнд үлдээжээ. Их Эзэн Чингис хааны алсын хараа, холч ухаан, засаглах чадвар, манлайлал дор Монгол Улс хамгийн агуу эзэнт гүрэн болсон нь дэлхий дахинаа зуун дамжин дуурсагдаж, төр барих, түмэн олноо…

Дэлгэрэнгүй

мралтын өдрүүдэд буюу 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр СЭЛЭНГЭ, ТӨВ аймгийн хойд хэсгээр, 11 дүгээр сарын 03-ны өдөр ХЭНТИЙ, ДОРНОД, СҮХБААТАРЫН нутгаар цас орж, цасан шуурга шуурга, зам, даваа, гүвээнд халтиргаа, гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна. Иймд: Иргэд, малчид тээвэрчид та бүхэн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авах, Хувийн болоод өрхийн бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах, Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийнхээ аюулгүй байдлыг хангах, хурдаа тохируулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан НҮБ-ын наймдахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сангийн тэргүүн  Бан Ги Мүн-д төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ. Тогтвортой хөгжлийн зорилгууд, уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Парисын хэлэлцээрийг манлайлан батлуулж, даян дэлхийн энх тайван, хүний эрх, шударга ёс, тэгш байдлын төлөө тууштай зүтгэн, байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд гүйцэтгэж байгаа гавьяа зүтгэл, Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмрийг нь ийнхүү өндрөөр үнэллээ. Бан Ги Мүн нь АНУ-ын эрдэмтэн Жак…

Дэлгэрэнгүй

Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан жанжин Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбааг мандуулж, төрийн есөн хөлт Их цагаан тугийг нар зөв гороолон цэнгүүллээ.  Их цагаан тугийг цэнгүүлэхэд торгон цэргүүд, Төрийн тусгай хамгаалалтынхан дагалдаж, Зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжимд хүндэтгэлийн ая эгшиглэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 4 тоот зарлигаар Их эзэн Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон Шинжлэх ухааны академийн саналд үндэслэн Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон юм.

Дэлгэрэнгүй

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж өнөөдөр /2024.11.01/ НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Халид Шарифийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Монгол Улсын Их Хурал, НҮБ-ын Хүн амын сан хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд идэвхтэй өрнөж, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан УИХ-ын талаар танилцуулсан. Энэ удаагийн парламент хамгийн олон буюу таван улс төрийн намын төлөөлөлтэй, 32 эмэгтэй гишүүнтэй болж, парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо түүхэндээ анх удаа 25.4 хувьд хүрсэн нь Ази тивдээ тэргүүлэх үзүүлэлт болж, дэлхийн дундаж руу ойртсоныг тэрбээр…

Дэлгэрэнгүй

Испанийн өмнөд болон зүүн бүс нутгуудад энэ долоо хоногт хэдхэн цагийн дотор нэг жилийн хуртай тэнцэх бороо орсны дараа сүүлийн хэдэн арван жилд тохиолдож байгаагүй хүчтэй үерийн гамшиг нүүрлэээд байна. Испанийн Нутаг дэвсгэрийн бодлогын асуудал эрхэлсэн сайд Ангел Виктор Торрес пүрэв гарагт хийсэн мэдээлэлдээ “Шуурга мягмар гарагт эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар дор хаяж 158 хүн амиа алдсаны 155 нь Валенсиа мужид болсон. Олон арван хүн сураггүй алга болсон байна. Энэхүү шуурганы улмаас хот суурин, замууд үерт автаж, гол мөрөн урсаж, олон мянган хүн цахилгаан, усгүй болсон” хэмээн онцолсон юм. Тэрбээр “Сураггүй алга болсон олон арван хүн бий. Бид энэ тоог…

Дэлгэрэнгүй

Цаг уурын байгууллагын гаргасан мэдээллээр арваннэгдүгээр сарын 02-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна. Иймд: Иргэд, малчид тээвэрчид та бүхэн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авах, Хувийн болоод өрхийн бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах, Хол, ойрын замд гарахдаа аюулгүй байдлаа хангах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг ОБЕГ анхааруулж байна.

Дэлгэрэнгүй