Зохиогч: Admin

Монголын улс төрийн сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв, түүний гол дүрүүд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хоёр болоод байна. Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатараас, Ц.Элбэгдорж Сан Францискогоос “харилцан ярилцаж” байна. Уг нь сонгууль хаяанд ирчихсэн. Гэхдээ сонгуулиас ч илүү ноцтой, анхаармаар явдлууд энэ хоёр хүний “харилцан яриа”-нд яваад байна. Тэд 2024 оны гуравдугаар сарын сүүлчээс бие бие рүүгээ довтолж эхэлсэн. Сар гаруй болж байна. Энэ хооронд ноцтой асуудлаар хэн хэн нь хэд хэдэн удаа “үг” хэлсэн. Эхлээд С.Зоригийн хэрэг, Эрдэнэтийн тухай яригдсан. Эцэстээ эрүүдэн шүүсэн гэх хэрэг, түүнд холбогдсон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын асуудал болоод байгаа юм. Хоёр долоо хоног орчмын өмнө…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд өнөөдөр Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Дэлхийн хүн амд 65 ба түүнээс дээш насны ахмадууд 2022 онд 10 хувийг эзэлж байсан бол 2030 онд 12 хувь буюу 994 сая, 2050 онд 16 хувь буюу 1.6 тэрбум болж өсөхөөр судалгаа гарсан. Монгол Улсын хувьд 60 ба түүнээс дээш насны ахмад настны тоо 2000 онд нийт хүн амын 5.4 хувь, 2010 онд 5.8 хувь, 2021 онд 9.7 хувь байсан бол 2030 онд 11.9 хувь, 2050…

Дэлгэрэнгүй

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг.  Тэгвэл 2024 оны 4 дүгээр сарын 25-наас 5 дугаар сарын 01-ний өдрүүдэд 73 даатгуулагч-иргэнд ЭМД-ын сангаас 58 сая 223 мянга 771 төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болголоо.  Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйл: Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэж…

Дэлгэрэнгүй

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвөөс хүүхдийн гэмтлийн дараах сэргээн засах тусламж үйлчилгээг өргөжүүлэх, чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тус үйл ажиллагаанд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн захирал Б.Одгэрэл болон албаны бусад хүмүүс оролцсон бөгөөд харилцан туршлага солилцож, хамтарч хийх ажлуудаа хэлэлцэж төлөвлөсөн байна. Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төв нь хэвтүүлэн эмчлэх 50, өдрийн эмчилгээний 200 орны хүчин чадалтай бөгөөд гэмтлийн дараах сэргээн засах чиглэлээр 0-17 насны хүүхдүүдэд харьяалал харгалзахгүй тусламж үйлчилгээг үзүүлэх юм. Осол, гэмтлийн тоо жилээс жилд нэмэгдэж буй энэ үед хүүхдийн гэмтэл бэртэл, хоёрдогчоор хөгжлийн…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай болон эдгээр хуулийн төсөлтэй дагалдан боловсруулсан хууль, УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээрийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах нийтлэг журам, хотын зэрэглэл тогтоох шалгуур, хот, тосгоны удирдлагаас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага болон аж ахуйн нэгж, байгууллага, оршин суугчидтай харилцах харилцааг зохицуулна. Хууль батлагдсанаар -Улсын зэрэглэлтэй болон орон…

Дэлгэрэнгүй

Баянгол дүүргийн татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Энхбат ТВ9 телевизэд ярилцлага өгчээ. Тэрбээр Б.Хурцын эхнэр Сарнайх компанид 70 гаруй сая төгрөгийн татварын акт тавьснаас болж Б.Хурцын зуултанд орсон. Улмаар хилс хэрэгт холбогдож 1037 хоног шоронд суусан гэж ярилаа. Мөн тэрбээр шүүгчдийн тухай ноцтой зүйл ярив. Б.Хурцын үүрэг даалгавраар ажилладаг хонгилын шүүгчид гэж байдаг. Тухайлбал: Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, шүүгч Г.Буяннэмэх, Баянзүрх дүүргийн шүүгч И.Ганбат нар амьдралаа бодоод чамд ял өглөө гэж хэлсэн тухай Д.Энхбат ярилаа. Б.Хурц ингэж хүнийг хэлмэгдүүлэхээс гадна бүх төрлийн аргаар хүнийг дарамталж эрүүдэн шүүдэг гэв. Ийм хүн өнөөдөр Ардчилсан намаас сонгуульд нэр дэвшихээр Л.Гантөмөртэй нийлж явна.…

Дэлгэрэнгүй

Өнгөрсөн долоо хоногт “Богд хан” амралтын газрын машины зогсоолд өөрийнхөө эзэмшлийн машинд буудуулсан байдалтай олдсон өмгөөлөгч Г.Батбаярын үхлийг ойр дотныхон болон хамтран зүтгэгчид нь “Энэ бол улс төрийн захиалгат аллага” гэж хардаж байгаагаа олон янзаар мэдэгдлээ. Тэд нар өмгөөлөгч Г.Батбаяр агсныг олны анхаарал татаж байсан олон дуулиант хэргийг өмгөөлж, Босоо хөх Монгол гэх эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэгч иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагааг тууштай дэмжиж ирсэн гол зөвлөгч нь байсан гэж мэдэгдсэн. Түүний үхлийн шалгааныг тэд хэд хэдэн үндэслэлээр тайлбарлахыг оролдсон нь тийм ч их үнэмшилтэй байсангүй. Харин ч бусдын үхлээр далимдуулан хэн нэгнийг буруутгаж, нэр хүндийг нь унагах гэсэн…

Дэлгэрэнгүй

Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Бэрхийн давааны-Ар” гэдэг газар дөрөвдүгээр сарын 30-нд ойн гал түймэр гарсан дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбар, Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид,сумын мэргэжлийн ангийнхан, Дадал сум дахь “Онон-Балж” байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд хамтран ажиллаж, тавдугаар сарын 01-ний 20:00 цагт унтраасан. Харин Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Бадам-Иш” гэдэг газар тавдугаар сарын 01-ний 18:00 цагт хээрийн гал түймэр гарсан дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн…

Дэлгэрэнгүй

Хаврын хуурайшилтын улирал үргэлжилж буйтай холбогдуулан нийслэлийн хэмжээнд шар өвс шатсан дуудлага мэдээлэл нэмэгдэх хандлагатай байна. Дуудлага мэдээллийн дийлэнх нь хүний буруутай үйлдлээс үүдэлтэй бөгөөд ил галын аюулгүй байдал хангаагүйн улмаас гал түймэр гарсан шалтгаан нөхцөлтэй байгаа юм. Дээрх тохиолдолд буруутай найман этгээдэд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцсон. Тухайлбал дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойн задгайд Иргэн Б шар өвс шатаасны улмаас 13 га орчим талбай гал түймэрт өртсөн зөрчлийн гомдол, мэдээллийг хүлээн авч Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16.2.1 дэх хэсэгт заасан “Ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын хуралдаанаар импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолд өөрчлөлт оруулав. Цементийн үйлдвэрүүд түүхий эдийн болон түлшний нөөцөө хангалтгүй бүрдүүлсэн тул энэ оны бүтээн байгуулалтын ажилд шаардагдах цементийн хомсдол үүсэх нөхцөл бий болоод байна. Иймд Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж  импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг 20 хувиас таван хувь болгон буурууллаа.

Дэлгэрэнгүй