Зохиогч: Admin

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад айлчилж буй БНХАУ-ын дэд дарга Хань Жөнийг Сүхбаатарын талбайд угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, дэд дарга Хань Жөн нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, дэд дарга Хань Жөн Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, дэд дарга Хань Жөн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улс болон БНХАУ-ын албаны төлөөлөгчидтэй мэндчилж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

Дэлгэрэнгүй

Монгол Улсын хэмжээнд 2022-2024 оны эхний долоон сарын байдлаар мопед, скүүтэр, цахилгаан дугуйнаас /suron/ үүдэлтэй осол гэмтлийн нийт 523 тохиолдол бүртгэгджээ. Нийт тохиолдлын 337 буюу 64.4 хувь нь эрэгтэйчүүд байгаа бол, насны хувьд 216 буюу 41.3 хувийг 0-18 насныхан эзэлж байна. Шалтгааны хувьд, скүүтэртэй зорчигч зам тээврийн осолд орж гэмтэх тохиолдол 92.9 хувийг эзэлж байгаа юм. Тухайлбал: Скүүтэртэй зорчигч зам тээврийн осолд орж гэмтэх -486 (92.9%) Цахилгаан дугуйтай /сурон/ зорчигч зам тээврийн осолд орж гэмтэх -20 (3.8%) Мопедтой зорчигч зам тээврийн осолд орж гэмтэх -17 (3.3%) Мөн нийт тохиолдлын 124 буюу 49.9 хувийг скүүтэрээс унаж гэмтэх шалтгаан эзэлсэн бол, 5-14…

Дэлгэрэнгүй

БШУЯ, ЭМЯ, ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газраас  баталсан бүх шатны сургалтын байгууллагуудын 2024-2025 оны хичээлийн жилийн бэлтгэл, үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамж гарсан. Энэ дагуу  нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас энэ сарын 3-ны өдрөөс эхлэн сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнс бэлтгэж буй газруудад хүнсний аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна. Өнөөдрийн байдлаар шалгалтад 18  сургууль, цэцэрлэгийг хамруулсан бөгөөд хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хүрэлцээгүй, хоол үйлдвэрлэлийн  технологийн  картад   орц,   илчлэг,  шим  тэжээллэг  чанар, боловсруулах технологи ажиллагааг бүрэн тусгаагүй зэрэг зөрчил илэрсэн 2 цэцэрлэгт хугацаатай албан шаардлагаар үүрэг даалгавар өглөө. Түүнчлэн…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалт” олон улсын хүүхдийн “Найрамдал цогцолбор”-т болж байна Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх чуулга уулзалтад оролцож буй генерал, офицер, ахлагч, зочид төлөөлөгчдөд амжилт хүслээ. Тэр бээр ахлагч нар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үндсэн хүч болж, эх орон, төр, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөөх үүргээ нэр төртэй биелүүлж байгааг тэмдэглэлээ. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн тусгай албаны нэр хүндийг өндөрт өргөн, ахлагчийн манлайллыг ямагт дээдлэх, мэргэшсэн, төрийн чадварлаг тусгай албыг бэхжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байхыг захилаа. “Төрийн цэргийн болон хууль…

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2024 оны эхний хагас жилд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр болон төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд нийт 263 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав. Авлигын эсрэг хуульд зааснаар нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүний орлого, хөрөнгийг хууль ёсны дагуу олсон болохоо үндэслэлтэй тайлбарлах үүрэгтэй бөгөөд зарим албан тушаалтан өөрийн өмчлөлд шинээр нэмэгдсэн үл хөдлөх хөрөнгө орон сууц, зуслангийн байшин, газар, авто тээврийн хэрэгсэл зэрэг үл хөдлөх хөрөнгийн худалдан авсан эх үүсвэрийг нотолж, тайлбарлаж чадаагүй, улмаар тухайн хөрөнгө нь мэдүүлэг гаргагчийн хууль ёсны орлогоор бий болсон болох нь тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн 22.10…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, цахилгаан, дулааны эрчим хүчний дутагдлаас урьдчилан сэргийлэх, хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг тасалдуулахгүй байх зорилгоор Багануур дүүрэгт эрчим хүч хуримтлуурын станц барих компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнгөрсөн зургаадугаар сарын 26-ны өдөр зарласан. Уг олон улсын тендерт гүйцэтгэгчээр “Энвижн Энержи” ХХК шалгарсан юм. Өнөөдөр НЗД-ын нэгдүгээр орлогч Н.Мандуул болон “Энвижн Энержи” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чэн нар Батарей хураагуурын станц байгуулах ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжиж, үүний 300 тэрбум…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын Тамгын газраас 2022 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулийн оюутан, залууст зориулсан “Парламентын боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. “Парламентын боловсрол” хөтөлбөрт хамрагдахаар өнөөдөр (2024.09.05) Япон Улсаас сурагчид зорин ирлээ. Япон Улсын Осака мужийн “Хацүда Тондабаяши” ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчид “Парламентын боловсрол” хөтөлбөрийн Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд хамрагдлаа. Хамтран ажилласан Монгол Улсын Гадаад харилцааны яам, Осака хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрын хамт олонд талархал илэрхийлье.

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалт энэ сарын 5-6-ны өдрүүдэд болж байна. Үүнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас Завхан аймагт зохион байгуулж байгаа Баруун бүсийн ахлагч нарын чуулга уулзалтад Монгол Улсын Шадар С.Амарсайхан оролцлоо. Ховд, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс аймгуудын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаа төлөөлөн оролцож байгаа 200 гаруй ахлагчид баяр хүргэж, амжилт хүслээ. Тэрбээр “Ахлагч бүрэлдэхүүн бол Монгол Улсын бүрэн эрхт, аюулгүй байдлыг баталгаажуулахын зэрэгцээ ард иргэдийнхээ амар тайван байдлын баталгаа болж байдаг гол хүч билээ. Төр засгийн зүгээс цэргийн алба хаагчид, хууль сахиулагчид,…

Дэлгэрэнгүй

Хойд хөршийн удирдагч В.Путин Монгол Улсад айлчлал хийсэнд АН-ын “өвгөн партизан” Э.Бат-Үүл ундууцаад сүйд. Хорсол зэвүүцлээ барьж ядсан тэрбээр  “Ардчилсан Намын үйл хэргээс урвасан Гантөмөрт: Ардчилсан Намыг анхдагч олон мянган залуус 1990 онд, ганц муу Путин байтугай, 100000 гаруй цэрэгтэй Зөвлөлт Оросын хамгийн том армийг Монгол орноос гарахыг шаардан тэмцэж байсан. Путинээс чацга алдан айхдаа, намыг маань путинчүүдийн нам болгосон Жэнко та хоёртой хариуцлага тооцох сайн цаг ирнэ ээ!” хэмээн цахим хуудсаараа дамжуулан заналхийлжээ. Ардчиллыг Монголд авчирсан, ардчиллын үйл хэрэгт үнэнч хүн л юм бол бусдын үзэл бодлыг яагаад дэвслээд, өөрийнхөө байр суурийг тулгаад байна вэ? Л.Гантөмөр төрийн сайдын өнцгөөс…

Дэлгэрэнгүй

ОХУ, Монгол Улсын хооронд байгуулсан гэрээний дагуу ОХУ жилд 1.8-1.9 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн, 60 мянган тонн онгоцны түлш нийлүүлнэ гэж тус улсын Эрчим хүчний сайд Сергей Цивилев Дорнын эдийн засгийн форумын үеэр сэтгүүлчдэд мэдэгджээ. Онгоцны түлшний хувьд Оросын талд Монголын онгоцны түлшний хэрэглээг 100 хувь хангана гэж Цивилев онцолжээ. Дорнын эдийн засгийн форум Оросын Владивосток хотноо есдүгээр сарын 3-6-ны хооронд болж байна. Энэ удаагийн форум “Алс Дорнод-2030: Хүчээ нэгтгэж, боломжуудыг нээе” сэдвийн дор болж байна. zindaa.mn

Дэлгэрэнгүй